ОХУ-аас Монгол улсад 30 хоногийн чөлөөтэй зорчих визээр орж ирэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл дайчилгаанд багтахаас зайлсхийсэн Оросын иргэд хил нэвтрэн ирэх нь олширсон. Энэ нь хоёр улсын дипломат харилцааны хүрээнд иргэд 30 хоногийн хугацаатай зорчих эрхийн дагуу гэж ойлгож болно.
Тэгвэл эдгээр иргэдийн зарим нь өөрийн гэсэн автомашинтайгаа орж ирээд байгаа юм. Есдүгээр сарын 23-аас 10 дугаар сарын 04-ний хооронд ОХУ-аас 4896 тээврийн хэрэгсэл орж ирсэн гэсэн мэдээлэл байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.