Бахрейны Манама хотноо бямба гарагт эхлэх хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд /эрэгтэйчүүдийн 50 дахь, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн/ оролцох Монголын баг, тамирчид өнөөдөр Бахрайнд очоод байна.
Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага доор Монголын 4 эмэгтэй тамирчин хүчээ сорино.
Тивийн АШТ 10 дугаар сарын 8-16-ны хооронд үргэлжлэх бөгөөд 10 дугаар сарын 10-нд 59 кг жинд Э.Энхтамир, 12-нд 71 кг-д Оюутны ДАШТ-ий мөнгөн медальт Г.Ануужин, 13-нд 76 кг-д Д.Дархижав, 14-нд -87 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга М.Анхцэцэг дэвжээнд гарч хүчээ сорих юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.