Цаг агаарын аюултай үзэгдэл, нөхцөл байдлаас шалтгаалан зарим орон нутагт зорчих замын хөдөлгөөнийг хааж болзошгүй байгаа талаар АТҮТ-өөс мэдээлэл өглөө.
Тодруулбал, "Архангай аймгийн Цагаан давааны хоёр талаар тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон байдалтай байна. Тиймээс баруун аймгуудыг чиглэсэн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 15 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргаад байна. Тээвэрлэлтийг цааш үргэлжлүүлэх үү зогсоох уу гэдгээ дахин хуралдаж байж шийднэ. Өнөөдрийн байдлаар Архангай аймгийн Цагаан даваанаас гадна Эрдэнэт, Булганыг чиглэсэн авто зам мөстсөн байдалтай байна. Тухайн чиглэлд зохицуулалтын арга хэмжээ авахаар ярилцаж байна" гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.