Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-07 нд нийтлэгдсэн байна.

ТӨСӨВ 2023 : Хөнгөлөлттэй эмийн төсвийг нэмэгдүүлж 90 тэрбум төгрөгийг ТУСГАЖЭЭ

10/ 7/ 2022    14 цаг 45 минут

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны Улсын төсвийг хэлэлцсэн. Чуулганы хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож, эрүүл мэндийн салбарт тусгасан төсвийг танилцууллаа.

Эрүүл мэндийн салбар 2021 оноос гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоонд шилжсэн. Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын зөвлөлөөс ирэх 2023 оны төсөвт зарим тусламж, үйлчилгээний тарифыг инфляцын өсөлттэй уялдуулан өөрчилж, нэр төрлийг нь нэмэж оруулжээ.  Иймд 2023 оны төсөвт ЭМДСангийн нийт төсвийг нэг их наяд 481 тэрбум төгрөгөөр төсөвлөж, оруулсан талаараа Эрүүл мэндийн сайд танилцуулгандаа онцоллоо.

Өнөөдрийн байдлаар ЭМД-ын сан 705 оношийн бүлгээр эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжилтийг гүйцэтгэлээр нь олгож байгаа аж.

Түүнчлэн Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс орон даяар иргэн бүрийг эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг хийж эхэлсэн. Уг ажилд энэ онд 60 тэрбумыг батлуулсан бол ирэх онд тус төсвийг нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан гэв.

Харин хөнгөлөлттэй эмийн хувьд энэ онд 67 тэрбум төгрөг төсөвлөгдсөн ч дэлхий дахинд үүссэн эдийн засгийн хямрал, тээвэр логистикийн хүндрэлтэй холбоотой эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ өсөж, иргэд өнөөдрийн байдлаар 80 гаруй тэрбум төгрөгийн эмийг хөнгөлөлттэй үнээр авсан байна.

Тиймээс 2023 оны төсөвт хөнгөлөлттэй эмийн төсвийг нэмэгдүүлж, 90 тэрбум төгрөг болгон оруулсан учраас ирэх онд ямар нэгэн эрсдэл гарахгүй хэмээн үзэж байгаа аж. Ташрамд дурдахад төрөөс 590 нэр төрлийн эмийг 30-100 хувь хүртэл хөнгөлж байгаа гэлээ.

Энэ оны хувьд Эрүүл мэндийн салбарт лавлагаа шатлалын болон дүүрэг, орон нутгийн эмнэлгүүд эмч, ажилчдынхаа цалинг 10-40 хүртэлх хувиар нэмэгдүүлж, тоног төхөөрөмжөө сайжруулах, ажилчдынхаа нийгмийн асуудлыг нь шийдэх зэрэг дорвитой алхамуудыг хийсэн. Цаашид хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хяналтын тогтолцоог бэхжүүлэх зэрэг олон шат дараатай ажлууд хэрэгжих талаар Эрүүл мэндийн сайд дурдсан юм.

Ямартай ч ирэх онд Засгийн газар Эрүүл мэндийн салбарт гал алдахгүй байх бүх талын эрсдэлийг тооцож, төсөвт төслөө оруулжээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube