Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-10 нд нийтлэгдсэн байна.

Дархлааг дарангуйлагч “дайсан” гэр дотор байна

11/ 10/ 2022    7 цаг 30 минут

Хүйтрэхээр бид утаанаас “нуугдах” гэж хичээхдээ хамаг цонхоо хааж, өрхөө битүүлдэг. Нөгөө хэсэг нь агаар шүүгчээр асуудлаа шийдчихлээ гэж боддог. Гэтэл эрүүл мэндийг “идэж” буй гол аюул дотоод орчны агаарын бохирдол буюу хүн өөрийгөө хордуулдаг гэдгийг нийтээрээ ойлгох цаг иржээ. Хамгийн энгийн жишээ гэвэл олуулаа нэг дор цуглахдаа өөрийн эрхгүй “Цонхоо онгойлгоорой” гэдэг дээ. Мөн сэрүү орохоор хүүхдүүдийн ханиад хүрч, хатгаа авах нь нэмэгддэг нь дотоод орчны агаарын бохирдоос болж буй хэрэг. Тэгвэл агаар салхигүй битүү орчинд хүчилтөрөгч багасч тэр хэмжээгээр бидний уушигнаас ялгардаг нүүрсхүчлийн хийн хордлого ихэснэ. Мөн гэр, ажлын байрны тавилга, цахилгаан хэрэгсэл, тамхины утаа,  гал түлэх, хоол хийх, угаалга цэвэрлэгээний бодис, гаднах дуу чимээ гээд бидний өдөр тутмын үйл хөдлөлөөс дотоод орчны агаарыг бохирдуулж байна.

Энэ цаг үед тулгарч байгаа бодит аюул бол сургууль, цэцэрлэгийн анги дүүргэлт стандартаас хэтэрсэн, хувийн сургуулиуд агааржуулалтын системийг барилга байгууламждаа шийдээгүй. Нэг сурагчид оногдох зай талбай төдийгүй амьсгалах агаарын хэмжээ стандартаас хоёр дахин бага байхад даарна гээд агаар сэлгэлт тогтмол хийдэггүй. Хэвшээгүйгээс олон хүний амьсгал, янз бүрийн химийн бодистой будаг, тавилганаас ялгарах үнэрээс үүссэн чийглэг, бүгчим орчин вирус, бактери үржих таатай нөхцөл болж хүүхдийн дархлааг дарангуйлж хатгалгаа, ханиад, цаашлаад уушгины өвчлөл үүсгэж байгаа. Тэр ч бүү хэл дотоод орчинд агаар дахь хорт бодисуудын хэмжээ стандартад заасан хэмжээнээс их байвал хурц болон архаг хордлого үүсгэдэг. Өндөр тунтай хорт бодист богино хугацаатай өртсөн тохиолдолд хурц хордлого толгой өвдөх, бөөлжих, тууралт гарах, нүд хорсох гэх мэт шинж тэмдэг илэрдэг аж. Энэ нөхцөл байдал гэр дотор яг адилхан. ДЭМБ-ын зөвлөмжөөр хоёр цаг тутам агаар сэлгэж дотор орчинд тархсан вирус, бактерийг гадагшлуулахыг зөвлөөд байгаа юм. Тиймээс агаар сэлгэлт хийж, сүүлийн үеийн технологийн шинэчлэлээр шийдэхгүй бол тулгамдсан асуудал болж байна. Ийнхүү бидний ач холбогдол өгдөггүй дотоод орчны агаарын бохирдлын улмаас дэлхий дахинаа жил  бүр 4.3 сая хүн нас бардаг аж. Оффис болон гэр доторх  агаар хотын утаанаас 4-6 дахин, хорт бодисын агууламж нь 8-10 дахин их байдгийг нийслэлийн агаарын чанарын албанаас мэдээлээд байгаа юм.

Өнөөгийн нийгмийн дүр зургаас харвал бид идэвхтэй амьдралынхаа 80-90 хувийг гэр, ажил, автомашин дотор өнгөрүүлж байна. Тэр дундаа гэртээ ихэнх хугацааг өнгөрүүлдэг ахмад настан, жирэмсэн ээжүүд, хүүхдүүд дотоод орчны агаарын бохирдолд ноцтой аюул учруулдаг. Тиймээс иргэд худалдаж авч буй барилгын материал, тавилга, эд хогшлынхоо орц найрлага, ялгаруулах бодисын хор хөнөөлийн талаарх ойлголтоо нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна.

НҮБ-аас сургууль, цэцэрлэгээс 265 сорьц авч, судалгаа хийхэд барилгын материалын химийн хор, дотор орчны агаарын чанар ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс хэд дахин илүү байжээ. Мөн манай улсад баригдаж буй сүүлийн үеийн барилгууд агаар сэлгэлтийн стандартыг мөрддөггүй. Хүүхдүүд үүнээс болж хорт хавдраар өвчилж байгаа. Чанар, стандартын шаардлага хангаагүй барилгын материалаас ялгарч буй химийн нэгдэл нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд цаашлаад багтраа, амьсгал, зүрх, судасны өвчнөөр өвчлөх, хавдар үүсгэх эрсдэлтэй гэдгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хэлсэн.

Дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлэх гарцыг мэргэжлийн хүн, төрийн төлөөлөл хэрхэн харж байгаа мөн монгол залуучууд өөрсдөө бүтээсэн шийдлийг сонирхлоо.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ: АГААРЖУУЛАЛТЫН СИСТЕМИЙГ НЭГДСЭН БАЙДЛААР САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

 

-Дотоод орчны агаарын бохирдол бидний үр хүүхэд, гэр бүлийг аажмаар хөнөөж байгаа юм. Социализмын үед баталсан барилгын стандарттайгаа өнөөдөр хүртэл явж байна. Гэтэл техник технологи хөгжиж, өөр төрлийн барилгын материалууд бий болж байна. Тиймээс олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай. Импортын барилгын материалын 94 хувийг хортой эсэхийг шинжилдэггүй. Дотоод орчны агаарын чанар нь барилгын материал, зураг төслөөс хэрхэн хамаарах талаар судалгаа гаргах ёстой. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн агааржуулалтын системийг нэгдсэн байдлаар сайжруулах, цаашид агааржуулалтын системдээ урсгал засвар, цэвэрлэгээг тогтмол хийх, шаардагдах төсвийг төсөвт тусгах хэрэгтэй. Ашиглалтад болон шинээр засвар хийсэн барилгуудад үнэлгээг тогтоож Европын холбооны ангилал зүйгээр ангилж зах зээлд нийлүүлэх шаардлагатай.

 

БИОЛОГИЙН УХААНЫ ДОКТОР Ш.ПҮРЭВСҮРЭН: ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРСЭН

 

-Хүйтэн орохоос айгаад цонхоо тас хаагаад өрхөө бүтээчих юм бол өрөө тасалгаанд нүүрсхүчлийн хий маш хурдан өсөж аажмаар хордлогод орж эхэлнэ. Ялангуяа цэцэрлэг, сургуулийн олон хүүхэдтэй ангид өдөржин хоригдсон хүүхдүүдийн байдал бүр гамшгийн хэмжээнд хүрдэг. Нүүрсхүчлийн хийн агууламж өндөртэй агаараар хүүхдүүд удаан хугацаанд амьсгалснаас биеийн эсэргүүцэл суларч, ханиад хатгаанаас эхлээд төрөл бүрийн өвчин ороож эхэлдэг. Тэд биднээс хоёр дахин хурдан амьсгалдаг тул нүүрсхүчлийн хийнд илүү хорддог.Айлууд янз бүрийн хямд халаагч шөнөжин ажиллуулж өөрсдийгөө хордуулж байна. Тиймээс утаа мэдрэгч, агаар шүүгч дотоод орчны агаарын бохирдлыг бууруулахад ямар ч нэмэргүй. 

 

МОНГОЛ ЗАЛУУСЫН БҮТЭЭСЭН ТӨХӨӨРӨМЖ БУЮУ “ЭС ЭЙ ЭС” ХХК ТӨСЛИЙН МЕНЕЖЕР Б.АМАРБАЯСГАЛАН: ДОТООД ОРЧНЫ АГААР СЭЛГЭЛТИЙГ ИННОВАЦ ШИНГЭСЭН ТЕХНОЛОГИОР ШИЙДВЭРЛЭСЭН

 

-Монгол залуусын санаачилгаар Улаанбаатар хотын цаг уур, нөхцөлд тохируулан дотоод орчны агаар сэлгэлтийг инновац шингэсэн технологиор шийдвэрлэсэн  “Smart air systems” төхөөрөмжийг бий болгосон. Төхөөрөмжид суурилдаг сэнсийг зохион бүтээснээр зөвхөн хүйтэнд биш дулааны улиралд өндөр үр дүнтэй ашиглах боломжтой болсон.Энэ төхөөрөмж нь гадна орчны бохирдолтой агаарыг шүүж, цэвэр агаараар дотоод орчны бохирдсон агаарыг сэлгэх үндсэн үүрэгтэй. Хамгийн гол нь барилга байгууламжийн үндсэн агааржуулалтын системийг дэмжиж, гадна болон дотоод агаарын даралт температур, чийгшлийн зөрүүг ашиглан, HEPA болон идэвхжүүлсэн нүүрсэн шүүлтүүрээр агаарыг бүрэн шүүдэг нь 24 цагийн турш тасалгааг цэвэр агаараар тасралтгүй жигд сэлгэх зориулалттай вакум цонхонд суурилагддаг төхөөрөмж юм. Төхөөрөмжийг нэг удаа суурилуулаад удаан хэрэглэж болно.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



ШИНЭ МЭДЭЭ

Яармагийн эмнэлэгт хэвтсэн 17 хүүхдийн нэгийг нь ЭХЭМҮТ рүү шилжүүлжээ9 цаг 53 минутын өмнө240.0 мянган тн ногоон тэжээл хураан авчээ11 сар 28. 16:13НҮБ-ын Хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо11 сар 28. 15:27БСШУСБХ-ны даргад УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг нэр дэвшүүллээ11 сар 28. 14:46ЁЗСХБХ: Байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 28. 14:25ЭЗБХ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэхийг дэмжсэнгүй11 сар 28. 13:56"БНХАУ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ямар нэгэн хязгаарлалтыг ХӨСҮТ-өөс санал болгохгүй"11 сар 28. 13:02А.Бурмаа: Амьсгалын замын өвчлөлөөр бага насны хүүхдүүд хүндрэх эрсдэл нэмэгдэж байна11 сар 28. 12:44Эмээлтийн махны үйлдвэртэй холбоотой эрүүгийн хэргийн хуралдаанд шүүгдэгчийг албадан ирүүлэхээр болж, хойшлогдов11 сар 28. 12:34Мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна11 сар 28. 12:16Бага насны хүүхэд угаалгын машины хатаагчид ороод гацжээ11 сар 28. 11:42ШӨХТГ: Шатахуун түгээх станцуудад хяналт, шалгалт хийж байна11 сар 28. 11:16Р.Барсболд: Үндсэн хуулийг боловсруулан бэлтгэх, шүүн хэлэлцэх асуудлыг Ардын Их Хурал богино хугацаанд нэр төртэйгөөр шийдвэрлэсэн11 сар 28. 11:03Эмээлтэд өмхийрсөн мах их хэмжээгээр бэлтгэсэн “ЭМ ДИ СИ ПИ ХХК“-д холбогдох хэргийн шүүх хурал болж байна11 сар 28. 10:51АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Э.Одбаярыг томилжээ11 сар 28. 10:41Метроны зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхэллээ11 сар 28. 10:38Европын парламент Крымийг Оросын нэг хэсэг гэж "хүлээн зөвшөөрөв"11 сар 28. 8:50Түүхэн товчоон: Монголын Үйлдвэрчний эвлэл11 сар 28. 7:55Нүүрсний хулгайг “гол дүрүүд”-гүй сонсох уу?!11 сар 28. 7:53Цагаан ордны эмч асан: Байден эрүүл мэндийн хувьд албан тушаалдаа тохирохгүй11 сар 28. 7:32 Давс дээр суурилсан аюулгүй түлшийг АНУ-д бүтээжээ11 сар 28. 7:26Цаг агаар: Нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларч, нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн, явган шуургатай байна11 сар 28. 7:02Зурхай: Балжиннямтай өдөр11 сар 28. 6:45Г.Тэмүүлэн: Татварын цогц шинэчлэлээр дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ11 сар 27. 17:52Сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлд НҮБ-тай хамтран ажиллана11 сар 27. 17:31ЦЕГ: Сурагчид хоорондоо зодолдсон асуудал байхгүй, хүүхэд гэмтэж бэртээгүй11 сар 27. 17:09Эрүүгийн ахлах мөрдөгч “Ц” нь албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх хэргийг прокурорт шилжүүлжээ11 сар 27. 16:50Б.Энхбаяр: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр нүүрс тээврийн компани байгуулсан нь тогтоогдсон11 сар 27. 16:32“Тайландад өндөр цалинтай ажил байна” гэж хүн худалдаалсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ11 сар 27. 16:27Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав, Ерөнхий Прокурор асан М.Энх-Амгалан нарыг гэрчээр дуудав11 сар 27. 14:20Б.Энхбаяр: Эрдэнэс-Тавантолгой” компанийн 75 дансны 10 мянга орчим гүйлгээг шалгаж байна11 сар 27. 14:00АН-ын бүлэг: Эрх баригч нам ковидын сонсгол зохион байгуулах сонирхолгүй байна11 сар 27. 13:21ГССҮТ нурууны дурангийн мэс заслыг эмчилгээнд нэвтрүүллээ 11 сар 27. 12:28ТӨРИЙН БАНК: Эрүүл иргэн картаараа 10 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлээрэй11 сар 27. 12:24“Өвлийн идэш 2023” өргөтгөсөн худалдаа нийслэлийн 10 байршилд эхэллээ11 сар 27. 11:17Сураггүй болсон малчны цогцсыг гэрээс нь 800 метрийн зайнаас олжээ11 сар 27. 10:56Д.Ангар: Монголын залуу компаниуд олон жилийн түүхтэй гадны компаниудтай үнээрээ өрсөлдөж чадахгүй11 сар 27. 10:25Л.Эрхэмбаяр: Засгийн газрын олгосон 1 их наядын зээл үйлдвэрлэгчдэд бодит дэмжлэг болсон11 сар 27. 10:22Б.Болдбаатар: Дотоодод үйлдвэрлэж чадаж байгаа бараа, бүтээгдэхүүнээ яагаад гаднаас аваад байгаа юм бэ?11 сар 27. 10:20Ц.Рэнчинсэнгээ: Ургамал хамгааллын агентлаг байгуулах хэрэгтэй байна11 сар 27. 10:17
 Facebook Twitter Youtube