Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-11 нд нийтлэгдсэн байна.

COP27: Баян орнууд бусад орны байгалийн гамшгийн хохирлыг нөхөн төлөх ёстой

11/ 11/ 2022    7 цаг 38 минут

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт “COP27” энэ сарын 6-нд Египет улсын Шарм Эл-Шейх хотноо эхэллээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийн давтамж ихэсч, хэт халалтын температур түүхэнд байгаагүй ихээр нэмэгдсэн цаг үед энэ удаагийн уулзалт болж байгаагаараа онцлог. Жил бүр болдог энэ уулзалтаар НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 1992 оны гэрээнд гарын үсэг зурсан орнууд дэлхийн дулаарлыг хязгаарлах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ хэлэлцдэг билээ. Энэ сарын 18-нийг хүртэл үргэлжлэх уулзалтаар ямар асуудлыг хэлэлцэх хийгээд улс орнууд ямар амлалт өгсөн талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

ПАРИСЫН ГЭРЭЭНИЙ АМЛАЛТ БИЕЛСЭН ҮҮ?

 

Юун түрүүнд “COP” хэмээх үг нь "Conference of the Parties" буюу “Талуудын бага хурал” гэсэн утгатай. НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 1992 оны гэрээнд гарын үсэг зурсан орнуудыг талууд хэмээн  нэрлэж байгаа юм. Хүнээс хамааралтайгаар буюу хүн төрөлхтөн байгалийн хий, газрын тос, нүүрс зэрэг чулуужсан түлшийг шатааж эрчим хүчний болон бусад хэрэгцээгээ хангаж байгаагаас үүдэн ялгарсан хүлэмжийн хий нь дэлхийн дулааралд нөлөөлж байгаа нэн тэргүүний хүчин зүйл юм. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөл (IPCC) болон НҮБ-ын цаг уур судлаачдын тооцоолсноор дэлхийн температур 1.1 градусаар нэмэгдсэн агаад цаашид 1.5 хэмээр өсөх магадлал өндөр байна. Хэрэв дэлхийн температур 1850 оныхоос 1.7-1.8 хэмээр нэмэгдвэл дэлхийн хүн амын тал хувь нь хэт халалтаас болж шанална гэсэн тооцооллыг дээрх судлаачид гаргажээ. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд НҮБ-ын гишүүн 194 орон Парисын гэрээнд 2015 онд гарын үсэг зурж, дэлхийн цаг агаарын температурын өсөлтийг 1.5 градуст тогтоон барихын төлөө хичээн ажиллахаа амласан билээ. Тиймээс энэ жилийн “COP27” хуралд 200 гаруй Засгийн газрын тэргүүнийг урьжээ. Засгийн газрын тэргүүнүүдээс гадна хүрээлэн буй орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хандивлагчид, бизнесийн компани, судалгааны төвүүд тус хуралд оролцож байна.

Тав дахь удаагийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт Египет улсад буюу Африкт боллоо. Тус тив уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшгийн өндөр эрсдэлээрээ олон нийтийн анхаарлын төвд байгаа эмзэг бүс нутаг юм. Тодруулбал, ган гачгаас үүдэлтэй хүнсний аюулгүй байдал алдагдаж, Африкийн зүүн хэсэгт одоогийн байдлаар 20 сая хүн хүнсний хомсдолд ороод байна.

 

ХОХИРЛЫН НӨХӨН ТӨЛБӨРӨӨ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУД НЭХЭМЖИЛНЭ

 

Хуралд оролцож байгаа улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрээ танилцуулдаг. Энэ жилийн “COP27” уулзалт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, улс орнуудыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход туслах, энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хөгжиж байгаа орнуудад санхүү болон техникийн тусламж үзүүлэх гэсэн гурван үндсэн зорилт дээр анхаарлаа төвлөрүүлжээ. Өндөр хөгжилтэй орнууд 2020 он гэхэд хөгжиж байгаа орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд бэлтгэхэд нь туслахын тулд жилд 100 тэрбум ам.доллар зарцуулахаа 2009 онд амлаж байсан. Гэвч энэ зорилтдоо хүрээгүй бөгөөд 2023 он хүртэл хойшлуулаад байна.Эдгээрээс гадна уур амьсгалын өөрчлөлтөд хэдийнэ өртөж их хэмжээний хохирол амссан орнуудад тусламж үзүүлэх, нүүрсний хэрэглээг бууруулахад онцгойлон анхаарахаар төлөвлөжээ. Тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хохирсон улс орнуудад нөхөн төлбөр олгох эсэх нь энэ удаагийн уулзалтын хамгийн чухал хэлэлцэх асуудал байх юм.

Хөгжиж байгаа орнуудын тухайд үйлдвэрлэл ихээр явуулдаг чинээлэг орнуудыг тэдэнд нөхөн төлбөр олгох ёстой гэж сүүлийн 30 жилийн турш шаардаж байна. Тухайлбал, АНУ, Хятад, Энэтхэг, Бразил, Индонез болон Өмнөд Африк, Европын холбооны орнуудыг чулуужсан нүүрсийг хэт их хэрэглэдэг учир уур амьсгалын өөрчлөлтөд нөлөө ихтэй хэмээн буруутгаж байгаа юм.Тиймээс яг хэзээнээс нөхөн төлбөрөө олгож эхлэхээ тодорхой болгох шахалтыг хөгжиж буй орнууд энэ уулзалтаар үзүүлэхээр төлөвлөжээ.

 

ИХ БРИТАНИ, АНУ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖИНЭ

 

Их Британийн шинэ Ерөнхий сайд Риши Сунак даваа гарагт илтгэлээ танилцууллаа. Энэ үеэр дэлхийн улс орныг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ хурдан нэмэгдүүлэхийг уриаллаа. Орос-Украинд үүссэн хурцадмал асуудалтай холбоотойгоор авсан зарим хориг арга хэмжээ улс орнуудыг чулуужсан нүүрснээс эрчим хүчний хэрэгцээгээ хангахаа зогсоох цаг нь болсны тод дохио болсон гэдгийг тэрбээр санууллаа. Их Британийн экс ерөнхий сайд Борис Жонсон мөн энэ уулзалтад оролцжээ. Харин ханхүү III Чарльз ирээгүй байна. Гэхдээ тэрбээр Букингемийн ордонд энэ дээд хэмжээний уулзалтын өмнөх хүлээн авалтыг хийжээ.

Мөн Америк улс хөгжиж байгаа орнуудад хэрэгжих сэргээгдэх эрчим хүний төслүүдийг санхүүжүүлэх хүсэлтэй байгааг Жо Байдены захиргаа мэдэгджээ. Тус улс нүүрсийг салхи, нар болон бусад сэргээгдэх эрчим хүчээр орлуулж эрчим хүчний хэрэглээгээ хангах гэж хичээж буй орнуудад туслахад  хэдэн арван тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөснөө зарлалаа.

 

УУР АМЬСГАЛЫН ХОР ХОХИРЛЫГ БУУРУУЛАХАД САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ОРНУУД

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон илтгэлээ тавих үеэрээ “Европын орнууд ядуу орнуудад олон жилийн өмнөөс тусалж эхэлсэн. Одоо бусад барууны орнууд илүү их зүйл хийх хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нөхөн төлбөрийг зөвхөн Европ тив л төлж байна. Бусад тивийн орнуудыг нөхөн төлбөрөө төлөхийг шаардах ёстой” гэж ярьсныг “New York Times” сонин дамжуулав. АНУ-ын тухайд нөхөн төлбөр төлөх асуудлыг хэлэлцэхийг дэмжсэн  ч шинэ санхүүжилт олгохыг зөвшөөрсөнгүй. Тиймээс дээрх үгээ Макрон Америкт хаягласан байх магадлалтай хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Харин Европын холбооны ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “COP27” уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн хор хохирлыг хэрхэн багасгах, урьдчилан сэргийлэх шийдлийг илэрхийлэх ёстой. Үүнд анхаарах цаг нь яг одоо ирээд байна” гэж ярьжээ.

Зөвхөн Шотланд улс 2.2 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоо өнгөрсөн жилийн уулзалтаар амласан билээ. Энэ удаа ч Шотландын анхны ерөнхий сайд Никола Стуржеон 5.7 сая ам.долларыг нэмж олгохоо амлаад байна. Тэрбээр “Баян орнууд уур амьсгалын өөрчлөлтөөс болж хохирол амссан улс орнуудад нөхөн төлбөр олгохыг бид шаардах ёстой. Илүү бодит алхам хэрэгтэй байна” гэж индэр дээрээс хэлжээ.

Урсулагийн дараа илтгэл тавьсан Ирландын Ерөнхий сайд Мишеал Мартин уур амьсгалын өөрчлөлтийн хор хохирлоос эмзэг орнуудыг хамгаалах чиглэлд 10 сая ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн юм.  Мөн Австрали улс хөгжиж буй орнуудад туслах төсөлд 50 сая ам.доллар зарцуулахаа амлалаа. Үүнээс гадна жендэр, хөдөө аж ахуй, биологийн олон янз байдал гэсэн асуудлуудыг сэдэв тус бүрээр нь хэлэлцэх юм.Харин зарим шинжээчдийн хувьд “COP27” уулзалтаар ямар ч шийдлийг хэлэлцсэн хэдийнэ оройтсон хэмээн шүүмжилж байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ8 цаг 25 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ8 цаг 40 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна8 цаг 57 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна9 цаг 2 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна9 цаг 7 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна9 цаг 12 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр9 цаг 13 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube