Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-21 нд нийтлэгдсэн байна.

Сэтгүүл зүйд хурд бус хүн чанар дутагдаж байна

11/ 21/ 2022    7 цаг 22 минут
 

Дархан-Уул аймагт амьдардаг 16 настай охин алга боллоо гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад энэ сарын 10-ны өдөр иржээ. Үүнээс найм хоногийн дараа буюу энэ сарын 18-ний баасан гарагт Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс “Эрэн сурвалжлах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж түүнийг хамаарал бүхий этгээдтэй хамт Төв аймгийн Мөнгөнморьт сум руу самар түүхээр явсан болохыг олж тогтоон эрэн сурвалжлах ажиллагаа зогсоож, ар гэрт нь хүлээлгэж өгөх  ажлыг зохион байгуулж байна” гэж мэдээлсэн. Үүнтэй зэрэгцэн “хамт явсан хүн нь найз залуу нь байжээ” гэсэн мэдээллийг зарим хэвлэл охины зурагтай хамт тараасан нь сэтгүүлчдэд ёс зүй, хүн чанар, эмпати буюу бусдын оронд өөрийгөө тавьж үзэх гэсэн олон чадвар мэдээллийн хурдаас илүүтэй дутагдаж байгааг харуулсан юм. Тиймээс Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Гэмт хэрэг ба ёс зүй” сэдэвт сургалтад сэтгүүлчдийг хамруулан аливаа гэмт хэрэг, зөрчлийг хэрхэн ёс зүйтэй, зөв мэдээлэх талаар мэдлэг, ойлголт өгсөн юм.

Төв талбай дээр өөрийгөө шатаасан иргэн, хүчирхийлэлд өртсөн есөн настай охин, өнгөрсөн онд нас барсан сагсан бөмбөгийн хоёр тамирчинтай холбоотой мэдээллийг хэвлэлүүд хэрхэн нийтэлсэнд сургалтын эхэнд сэтгүүлчид дүн шинжилгээ хийлээ. Ингэхэд сэтгүүлчид гэмт хэргийн талаар сурвалжлахдаа Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 4.1 “Гэмт хэрэг үйлдэгдсэн аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхээс зайлсхийнэ”, 4.6 “Осол, гамшиг, гэмт хэргийн зураг дүрсийг нийтэд хүргэхдээ тухайн хэргийн золиос, түүний ойр дотныхон болон хүүхэд, өсвөр үеийнхэнд уг дүрс хэрхэн нөлөөлж болохыг харгалзаж, онцгой няхуур бөгөөд мэдрэмжтэй хандана”, 6.5 “Гэмт хэрэг, ослын хохирогчид нэр, нас, албан тушаал болон бусад хувийн мэдээлээ хамгаалуулах эрхтэй” гэсэн заалтыг ихэнхдээ зөрчиж байна. Тодруулбал, ямарваа гэмт хэргийг үйлдсэн нь шүүхээр тогтоогдоогүй байхад хэн нэгнийг гэмт хэрэгтэн хэмээн мэдээлэх, гэмт хэргийн бүх явцыг нарийвчлан дүрслэх, хохирогчийн гэр бүлийнхэн, тухайн хүний сэтгэл санааны байдлыг үл харгалзан хэтэрхий их дуулиантайгаар мэдээлэх гэсэн түгээмэл алдааг сэтгүүлчид гаргадаг байна. Эдгээр зохисгүй мэдээллийн улмаас амиа хорлох оролдлого хийж байсан тохиолдол бүртгэгдсэн гэдгийг ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа П.Болормаа илтгэлдээ дурдсан юм.

Тэрбээр “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “Хэвлэл мэдээллийн байгууллага нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан, нөхцөлийг арилгах, гэмт хэрэг зөрчлийн хор уршгийг олон нийтэд таниулах, сэрэмжлүүлэхийг гол зорилгоо болгоно” гэж заасан байдаг. Гэрч, хохирогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр хувийн байдалтай холбоотой мэдээллийг тараах, хохирогчийг буруутгасан мэдээ, нэвтрүүлэг хийхийг дээрх хуулиар хориглосон. Мөн гэмт хэргийн талаар мэдээлэл авсан тохиолдолд олон нийтэд хүргэхээс өмнө цагдаагийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй. Гэвч хэвлэлүүд тухайн хохирогч хаана амьдардаг, аль сургуулийн хэддүгээр анги гэсэн танигдахуйц хувийн мэдээллийг тараадаг. Тухайн хүний аюулгүй байдалд ямар эрсдэл учрах  талаар тооцоолдоггүй. Ийм мэдээллээс болоод сэтгэл зүйн дарамтад орж амиа хорлох ордлого хийсэн хүүхдийн хэрэг ЦЕГ-т бүртгэгдсэн. Тиймээс таны түгээж буй мэдээлэл тухайн хүүхдийн ирээдүй, сэтгэл зүйд ямар хор хохирол авчрах вэ гэдгийг сайн бодож үзэх нь хамгаас чухал” гэсэн юм.

Гэмт хэргийн улмаас амиа алдсан иргэний гэр бүлийнхэн, ойр дотныхонд тухайн мэдээлэл хэрхэн хүрэх талаар сэтгүүлчид бодож үзэлгүйгээр нарийвчилсан зураг, бичлэг түгээж байгаа нь өнөө цагийн сэтгүүл зүйд хурд бус хүн чанар, ёс зүй хамгийн ихээр дутагдаж байгаагийн илрэл юм.

Энэ талаар ХМЗ-ийн Ёс зүйн хорооны гишүүн Ц.Чимэддондог “Мэргэжлийн хүн л ёс зүйг баримталдаг. Тиймээс ёс зүйтэй байх нь тухайн ажилтны хамгийн чухал ур чадварт тооцогддог. Үнэт зүйл, зан заншил, ёс уламжлалын байдлаар нь ёс зүйг хэмждэг. Сэтгүүл зүй үнэнийг эрж мэдээлэх, хор хохирлыг багасгах, хариуцлагатай, эргэх холбоотой байх, хараат бус ажиллах гэсэн үнэт зүйлтэй. Түүнчлэн ёс зүйгүй үйлдэл гаргасан сэтгүүлчид түүхэнд муугаар үлддэг. Тиймээс “Эхлээд зөв дараа нь хурдан бай” гэсэн зарчмыг олон улсын сэтгүүлчид баримтлахыг зорьж байна. Хэн нэгнийг буруутгахаас илүү өмөөрөх, хамгаалах нь сэтгүүлчдийн үнэт зүйл болсон” гэж ярьсан юм.

Харин Монголын гэрэл зургийн нэгдсэн холбооны зурагчин Э.Харцага “Миний сурвалжлага ба миний түүх” сэдэвт илтгэлээ танилцуулахдаа сэтгүүлч, зурагчдад хүн чанар хамгаас чухал болохыг тодотгов. Тэрбээр “Гэмт хэргийн газар очиж зураг авахдаа хэрэгтний нүүр царайг ил харуулахгүйгээр дарахыг хичээдэг. Тухайн хохирогч, хэрэгтний зургийг бусдад танигдахуйц ил нийтэлвэл үр хүүхэд, гэр бүлийнхэнд нь хэрхэн тусах, амьдралд нь  яаж нөлөөлөх талаар үргэлж боддог. Ямар ч үед гэрэл зурагчин хүн чанараа гээж болохгүй. Тиймээс аливаа осол, гэмт хэргийн өгүүлэмжийг хүнээр бус бусад эд зүйлсээр дамжуулан илэрхийлэхийг зорьдог” гэв.

Мэдээ, нэвтрүүлэг бэлтгэхдээ хүн чанартай байхыг эрхэмлэхийн сацуу Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа сайтар судалж, түүнийг ягштал мөрдөх нь  ёс зүйгүй алдаа гаргаж, бусдыг хохироохгүй байх нэгэн чухал хөшүүрэг гэдгийг сургалтаар сэтгүүлчид сайн ойлгосон юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.2 цаг 16 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.2 цаг 26 минутын өмнөГовьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube