Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-21 нд нийтлэгдсэн байна.

Өвлийн хүлэмж барихдаа технологио сайн судлах хэрэгтэй

11/ 21/ 2022    7 цаг 50 минут
 

Улаанбаатар хотоос 60 км-ийн зайд байрлах Төв аймгийн Батсүмбэрийн “Үдлэг Агро парк” өвлийн хүлэмжийг зорилоо. Гадаа өдөртөө -10 бол шөнөдөө -22 хэм хүрч хонож байгаа. Энэ үед өвлийн гурван хүлэмж дүүрэн нарийн ногоо буюу юуцай, бууцай, өргөст хэмх тариалжээ.

 

МАНАЙ УЛС НАРИЙН НОГООНЫХОО 80 ХУВИЙГ ИМПОРТООР АВДАГ

 

Манай улсын хувьд хүнсний ногооныхоо 40 хувийг импортоор авдаг. Татварын мэдээллээр жилд 25 сая ам.долларын нарийн ногоо гаднаас оруулж ирдэг байна. Харин нарийн ногооныхоо 80 хувийг импортоос бүрдүүлж, үлдсэн 20 хүрэхгүй хувийг дотоодын аж ахуйн нэгжүүд хангадаг. Гэхдээ энэ 20 хүрэхгүй хувь нь зөвхөн зундаа тариалсан нарийн ногоог хэлж байгаа нь харамсалтай. Өнгөрсөн жил Эрээний хил хаагдахад ресторан, цайны газар, зах худалдааны төвүүдэд нарийн ногоо тасарч багагүй сандаргасан. Ийнхүү урд хил хаагдсанаар монголчууд нэг зүйлийг ойлгож авсан нь нарийн ногоогоо дотооддоо тарих байв.

 

ИДЭР ЕСИЙН ХҮЙТЭНД НАРИЙН НОГОО ТАРЬЖ БАЙНА

Эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд нарийн ногоо тарина гэдэг тийм ч амар ажил биш ажээ. Гэвч Төв аймгийн Батсүмбэр суманд 2400 мкв буюу 80х10 метр хэмжээтэй өвлийн хүлэмж барьж дотор нь юуцай, бууцай, өргөст хэмхийг дүүртэл тарьсан энэ эмэгтэйг  Ж.Мөнхцэцэг гэдэг. Тэрбээр 30 настай. 2014 онд ХААИС-ийг аграномч мэргэжлээр төгсжээ. Тэрбээр “Намайг сургуулиа төгсөж байхад мэргэжлээрээ өвөл, зунгүй ажиллах боломжтой ажлууд ховор байсан. Гэхдээ би мэргэжлээрээ ажиллана гэж шийдээд судалсны эцэст “Green vigital” компанид усан тариалалт буюу гипиропилк орчинд зуушны навч тариалдаг газар ажилд орсон. Ингээд гурван жил ажиллаад анхны хүүхдээ төрүүлж, жирэмсний амралтаа авсан. 2018 онд магистраар төгссөн. Жирэмсний амралтаа аваад буцаад ороход компани маань хаалгаа барьсан” гэв.

 

ЭРҮҮЛ ХҮНС ИДЬЕ ГЭЖ ШИЙДСЭН

Манай улсад хорт хавдар эрс ихэссэн. Энэ нь бидний хүнстэй холбоотой. Хүнсний эрүүл аюулгүй байдал алдагдсаныг эндээс харж болох байх. Харин Ж.Мөнхцэцэгийн хувьд “Юуны тулд аграномч мэргэжилтэй билээ. Хүний хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд. Тиймээс өвөл, зунгүй өөрийн хөрсөнд тариалсан хүнсний ногоогоо хэрэглэнэ хэмээн шийджээ. Мөн үүсгэн байгуулсан компанийн хөрөнгө оруулагч бас эрүүл хүнс хэрэглэх энэ төслийг нь дэмжиж хамтран ажиллахаар болсон. Түүнээс хүлэмж барих ажил бол хөрөнгө, хүч хөдөлмөр их шаарддаг ажил гэж байсан юм. Тэрбээр 2021 оны өвөл өвлийн хүлэмжиндээ тариалалт хийсэн байна. Өвлийн хүлэмжинд ногоо тарих хэцүү ч зорьсондоо хүрч "Номин"-гийн салбараар юуцай, бууцай, өргөст хэмхээ зарж байна. Ченжүүдийн хувьд шошго тэмдгийг нь өөрчлөөд монгол ногоо гээд худалддаг. Монголд ургаж байгаа ногоо ховор байдаг. Идэр есийн хүйтэнд ажилладаг ганц хүлэмж эднийх гэж хэлж болно. Жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Хүлэмжийн аж ахуйнхаа хажуугаар үрсэлгээ хийж зардаг ажээ. “Мөнхийн таримал ургамал” компаниараа дамжуулан үрсэлгээ зардаг. Мөн олон компанид зөвлөгөө өгдөг гэсэн.

Зарим хүн хүлэмж барих технологио мэддэггүй. Гадаа -36 хэм хүрэхэд дотор агаарын хэм 7.8 байдаг. Хүмүүс өвлийн хүлэмжийг хэцүү гэж ойлгоод байдаг. Ургамал ургах таатай нөхцөл 20 хэм байдаг. Тэгвэл -40 хэмд дотор хэмээ хэрхэн барих вэ гэдгээ тооцоолдоггүй. Анх зуушны навч тариалж байсан учраас нарийн ногоо өвөл, зунгүй тариалъя гэж шийдсэн. Монголд гидорпоникийн чиглэлээр хүлэмж бага байдаг. Эднийх одоо гурван галч, гурван ногоочинтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Нарийн ногооны ханш

Зуушны навч кг          8000 төгрөг

Өргөст хэмх кг           10000 төгрөг

Юуцай кг                    12000 төгрөг

Бууцай                       12000 төгрөг

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ6 цаг 8 минутын өмнө"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35
 Facebook Twitter Youtube