Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-22 нд нийтлэгдсэн байна.

"Катар" шиг болно гээд юу нь болсонгүйв?!

11/ 22/ 2022    7 цаг 00 минут

Өнөөдөр 2022 он арваннэгдүгээр сар. Яг одоо Катарт дэлхийн хамгийн их үзэгчтэй, нэр хүндтэй спорт болох хөлбөмбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Дэлхийн аваргыг 2.6 сая хүн амтай, ДНБ-ээрээ дэлхийд гуравдугаарт ($ 138,910) эрэмблэгддэг Катарчууд 220 тэрбум ам.долларын төсөвтэйгөөр зохион байгуулж буй. Алтан дагины төлөөх тулааныг улс орондоо зохион байгуулна гэдэг тухайн улсын хөгжил дэвшил, олон улсад эзлэх байр суурь гээд товчхондоо ямархуу хэмжээний эдийн засаг, хөрөнгө чинээ, бядтай улс орон бэ гэдгийг шууд илтгэнэ.

Тэмцээний дараа ч зохион байгуулагч улсын эдийн засаг мэдэгдэхүйц хэмжээгээр тэлж нэр хүндээрээ дэлхий нийтэд танигддаг нь хууль гэлтэй.

Монгол мөрөөдөл

Харин одоогоос 10 жилийн өмнө Монгол Улсыг одоогийн Катар шиг, цаашлаад Саудын Араб шиг хөгжих боломжтой замдаа яваа гэж гадны судлаачид, экспэртүүд үзэж дүгнэдэг байсан гэвэл ёстой л хэлсэн нэгнээ шоолж, хөх инээд хүрмээр.

 Гэтэл энэ яриа үнэхээр ортой байж болох байсан уу гэвэл тийм. 2008 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг Монгол Улс хохирол багатайгаар даван гарсан. Энэхүү хямралын дараах эдийн засгийн сэргэлтийн жил болох

2010 онд манай улсын эдийн засгийн өсөлт 6.4 хувь болж, дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ огцом өсөж, манай улсын экспорт нэмэгдэн, эдийн засгийн өсөлт 2011 онд хамгийн өндөр буюу 17.3 хувьд хүрсэн түүхтэй.

Харин түүнээс цааш...

Катар газрын тос болон газрын хийгээр баян үндэстэн. Эдгээр нь ч эдийн засгийн гол хөшүүрэг нь болж өгдөг. Экспортын 85 хувийг эзлэх газрын тосны орлогоороо дотоодын нийт бүтээгдэхүүний 50 гаруй хувь болон Засгийн газрын орлогын 70 хувийг дангаараа олдог. Манай улсад ч мөн адил уул уурхай, түүхий эдийн экспортоор дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ ихэнхи хувийг бүрдүүлдэг. Хүн ам ч ойролцоо. Гэтэл Монгол Улс хөгжилд хөтлөгдөхөд яг юу саад болов?

Худал хуурмаг

Дээрх таны харж байгаачлан цаг хугацааг бага зэрэг ухрааж үзвэл Монгол Улс маань Саудын Араб, Катараа байг гэхэд аль хэдийнээ метротой, түгжрэлгүй, утаагүй, гэр хороололгүй болоод эхэлчихсэн, ахмад настнууд нь зээлээ төлж дуусгах, хүүхэд залуус нь гадагшаа дүрвэх ахархан мөрөөдөлгүй эх орондоо элгэн садантайгаа амар тайван амьдрах байсан биз. Гэвч энэ бүхэн хоосон амтай улс төрчдийн улс орнооосоо илүү өөрийгөө урдаа тавьсан шунахай сэдэл, худал амлалт, хулгай, хувийн ашиг сонирхлоос болж өдгөө 2022 онд монголчуудад хөгжил гэдэг тэртээ холын зүүд зэрэглээ хэвээр үлдэж.

 Бодит байдал

ЖДҮ ХУЛГАЙ: МАН 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад 65 суудал авсан. Түүнээс УИХ-ын нэр бүхий 49 гишүүн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий компанидаа олон тэрбумын зээл авсан нь тодорхой болж, нийгэмд багагүй шуугиан тарьж байлаа. Уг асуудлаас болж зарим гишүүд эхнэр хүүхэд, ээж ааваа "танихгүйд хүрсэн" бол  зарим нь тойрогтоо ажлын байр нэмэгдүүлэх, сонгогчдоо бодлогоор дэмжих үүднээс зээл авч өгсөн гэх тайлбар хийж байв.

 ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГ: Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, тус банкнаас өөрт хамаарал бүхий этгээдэд зээл олгосон, эсвэл зориулалтын бусаар зээл өгсөн байж болзошгүй, түүнчлэн Хөгжлийн банкны зээлийн талаас илүү хувь нь чанаргүй ангилалд шилжсэний улмаас гадаадаас авсан өрөө төлж чадахгүйд хүрсэн 

“2012-2016 онд 1.6 их наяд төгрөгийн зээл олгосноос 1.4 их наяд нь чанаргүй зээл”байв.

 

НҮҮРСНИЙ ХУЛГАЙ: Хилээр эх үүсвэр нь тодорхойгүй 390 мянган тонн нүүрс гарсныг тогтоов. /2018/

Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний далд бизнесийн хэрэгт А.Адьяасүрэн нарын гишүүд холбогдсон. Удахгүй бүх юм ил болно  /2022.04/

Ч.Хүрэлбаатар: "Эрдэнэс Тавантолгой" ХК нь авлагаасаа 4 дахин өртэй /2022.10/

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоолоо /2022.10/

 Т.Доржханд: Сүүлийн арван жилд 6.5 сая тонн нүүрсний хулгай гарсан /2022.11/

Ч.Хүрэлбаатар: 364 мянган тонн нүүрс бүртгэлгүй гарсныг хөдлөшгүй баримтаар хуулийн байгууллагад өгсөн ч 4 жил шалгасаар л байна. /2022.11/

 УТАА: 2010 он гэхэд нийслэлийг утаагүй болгоно гэсэн цагаан дээр хараар тэмдэглэсэн амлалт ажил хэрэг бололгүй даруй 12 жилийг үдээд байгаа. Нэгэнт гэр хороололгүй болгож барахгүй юм чинь айл өрхүүдрүүгээ өнгийж гал түлэх зуух, цаашлаад нийслэлд зөвхөн утаагүй, сайжруулсан түлш хэмээх шинэ бүтээгдэхүүнээр утааг шидтэн мэт арилгах шийдвэрийг төр засаг  гаргав. Гэвч түлшний чанар, түлэлтийн горимын асуудлаас болж олон иргэний амь зольсон туршилтын үр дүнд нийслэлд ямар ч агаар өөрчлөгдөөгүй гэдгийг Улаанбаатарчуудын уушги хангалттай гэрчлэх биз.

ТҮГЖРЭЛ:  Цас орох төдий л гудамжиндаа хонох нь холгүй болдог Улаанбаатарын энэ гамшгийг хэн хэрхэн шийдэх нь ойлгомжгүй, тодорхойгүй. Уг нь хот хоёр ч "даргатай" болсны учир нь нийслэлийн түгжрэлийг шийдэх явдал байв.  Засгийн газраас түгжрэлийг арилгах түүхэн шийдвэр гаргаж, 420 тэрбум төгрөгийг анх удаа баталсан. Гэвч хотын түгжрэл буурсангүй. бахь байдгаараа…Түгжрэлийн 420 тэрбум төгрөгийн сураг ч алдрав. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга,

Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлаар мэдээлэл хийхдээ “Өдөр тутамд 420-430 мянган машин явж байна. Нөхцөл байдлаа ойлгох хэрэгтэй байна.Зам дээр байгаа машины тоо хэт олон болчихоод байна. Харин чи ямар нэг байдлаар 420 мянган машиныг зам дээр багтаах арга зам бодож ол гэж шаардаж байгаад "Боломжтой" гэж хэлэх ямар ч боломжгүй”

 гэдэг энэ мэдэгдлээс харахад түгжрэлийн асуудал утаанаасаа илүү завхарсан байгааг бэлхнээ харж болно.

 Энэ мэтчилэн тоотой хэдэн жишээ дурдаад бодит байдлаа харвал бид ярьж байсан ирээдүйрүүгээ алхам ч ойртолгүй харин ч зогсож буй байрнаасаа улам арагш алхсан мэт харагдана. Ард иргэдийн алдагдсан боломжийн урдуур дайрах бус боломжийг нь бүрдүүлж, замыг нь засч өгөх ёстой төрийн түшээд, эрх мэдэл бүхий хүмүүс нэр, албан тушаалаа өөрт зориулан урвуулан ашигласаар байвал бидний амьдрал, амьдрах нөхцөл улам доройтож дахин арагш ухарсаар л байх болно.

 

 

 

 

5


Сэтгэгдэл (5)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



59.153.112.151Зочин   • 2022, 11 сарын 23. 8 цаг 49 минут

Хэзээ өөдлөх юм бол доо 2050 гэхэд ингээд сууж байж мэдэх л байх даа хөөрхий

139.5.216.27Зочин   • 2022, 11 сарын 22. 22 цаг 17 минут

Арчаагүй төртэй билээ бид

103.229.120.244zochin   • 2022, 11 сарын 22. 9 цаг 42 минут

Uulzvaraa hurdan nevterdeg bolgooch 2 3 n uulzvar garah gej heden tsgag boldog baihgvi uy

59.153.112.10Зочин   • 2022, 11 сарын 22. 9 цаг 36 минут

Сүүлийн 30 жилд монголын эдийн засаг удирдлага,зохион байгуулалтгүй замбараагүй явж ирснийг гай юм үүнд монгол хүн та бид бүгд буруутай одоо монгол хүний хөгжлийн өнөөгийн төвшинд тохирсон хатуу хууль дүрэм дэг журам хэрэгтэй хатуу сахилга бат тогтоож байж л хөгжих болно.

66.181.161.71Зочин   • 2022, 11 сарын 22. 7 цаг 40 минут

Шившиг



ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ3 цаг 35 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв3 цаг 56 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв4 цаг 25 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ4 цаг 56 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна5 цаг 31 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна5 цаг 46 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага5 цаг 50 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…6 цаг 4 минутын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно7 цагийн өмнөЭнэ өдрийн зурхай7 цаг 5 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ7 цаг 8 минутын өмнөГазар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна7 цаг 9 минутын өмнөАлтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал7 цаг 9 минутын өмнө" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube