Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-23 нд нийтлэгдсэн байна.

ИРАНЫ ЖАГСАГЧИД: Бие махбодын болон сэтгэл санааны эрүү шүүлтэд өртөж байна

11/ 23/ 2022    8 цаг 25 минут

Хенгаме Газани баривчлагдахынхаа өмнө "Юу ч болсон бай, би урьдын адил Ираны ард түмний талд байх болно " гэж бичжээ.

 Ираны хоёр нэрт жүжигчин баривчлагдахаасаа өмнө хижабын эсрэг жагсагчидтай эв санааны нэгдлээ илэрхийлж толгой нүцгэн олон нийтийн өмнө гарчээ.

Ираны төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр, нэрт жүжигчин Хенгаме Газиани, Катайон Риахи нарыг хуйвалдаан зохион байгуулж, засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгажээ.

Ням гарагт эмэгтэйчүүдийг баривчилсан байна. Хенгаме Газиани баривчлагдахынхаа өмнө "Юу ч болсон бай, би урьдын адил Ираны ард түмний талд байх болно гэдгийг мэдээрэй. Энэ бол миний сүүлчийн бичлэг байж магадгүй" хэмээн жиргэжээ.

Газиани, Риахи нар тус улсын шашны байгууллагыг эсэргүүцсэн жагсагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн Ираны нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн нэг юм.

Катарт болж буй ДАШТ-д оролцож буй Ираны хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Эхсан Хайсафи ням гарагт “Манай улсын нөхцөл байдал муу, хүмүүс сэтгэл хангалуун бус байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой” гэж мэдэгджээ.
Ираны боксын холбооны тэргүүн Хоссейн Соори өөрийнх нь эх оронд болсон эсэргүүцлийн жагсаалыг хэрцгийгээр дарж байгаа тул Испанид болсон тэмцээнээс эх орондоо ирэхгүй гэж мэдэгджээ.

Мөн Катарт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Ираны баг сүлд дуугаа дуулахаас татгалзсан нь эх орондоо болсон эсэргүүцлийн жагсаалыг дэмжиж буйн тод илрэл гэжээ. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ираны эрх баригчид улам бүр хүчээ авч байгаа жагсаал цуглааны голомт гэж тооцогддог тус улсын баруун хойд хэсгийн курдуудын бүс нутагт болсон эсэргүүцлийг дарахын тулд цэргийн хүчээ илгээсэн гэж мэдээлсэн.

Эргэн сануулахад  хижабыг хэт чөлөөтэй өмссөн хэргээр цагдаа нарт баривчлагдсан 22 настай курд эмэгтэй Махса Амини нас барсны дараа Иранд өнгөрсөн есдүгээр сард эсэргүүцлийн жагсаал эхэлсэн юм.

Цагдаа нар түүнийг бороохойгоор зодож, толгойгоор нь машин руу цохисон гэж нүдээр харсан  гэрчүүд хэлсэн байдаг. Хоёр хоногийн дараа охин толгойдоо гэмтэл авч ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэний дараа нас баржээ. Харин цагдаа нар үүнийг үгүйсгэж Амини зүрхний шигдээсээр нас барсан гэж мэдэгдсэн юм. 

Есдүгээр сард жагсаал эхэлснээс хойш аюулгүй байдлын хүчнийхэн 400 орчим жагсагчийг хөнөөж, 16 мянга гаруй хүнийг баривчилсан гэж хүний ​​эрхийн төлөө тэмцэгчид мэдэгдэв.

Иран дахь эмх замбараагүй байдлын гурав дахь сараас жагсагчдад цаазаар авах ял оноож эхэлсэн бөгөөд  Ираны эрх баригчид таван жагсагчийг "Аллахын эсрэг дайсагнасан" хэргээр цаазаар авах ял оноогоод байна..

Тегеран дахь хувьсгалт шүүхээс нэр нь үл мэдэгдэх “үймээн дэгдээгчид”-ийн нэг нь цагдааг машинаар мөргөж, хоёр дахь нь хутга, буутай байсан бол гурав дахь нь замын хөдөлгөөнийг хааж, “терроризм” үйлдсэн гэж мэдэгджээ.

Өөр нэг жагсагч хутгатай халдлага үйлдсэн хэрэгт буруутгагджээ.

Хүний эрхийн төлөө тэмцэгчид цаазаар авах ялыг шударга бус шүүхийн үр дүн гэж үзэн эгдүүцэж байна.

Ираны хүний ​​эрхийн "Хенгау" байгууллагын захирал "Байцаалтын шатанд байгаа жагсагчид өмгөөлөгчтэй уулзах боломжгүй,  бие махбодын болон сэтгэл санааны эрүү шүүлтэнд өртөж, хэргээ хүлээсэн үндэслэлээр ял оноодог" гэжээ.

Эх сурвалж: ВВС

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ1 цаг 19 минутын өмнөЦ.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо2 цаг 25 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...7 цаг 48 минутын өмнөТөсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар8 цаг 3 минутын өмнөСурах бичигт сул тал бий юү?8 цаг 16 минутын өмнөС.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна8 цаг 19 минутын өмнөӨмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"8 цаг 19 минутын өмнөТэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ8 цаг 20 минутын өмнөД.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй8 цаг 22 минутын өмнөЧ.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт8 цаг 27 минутын өмнөУлаанбаатарт +4...+6 градус дулаан байна8 цаг 29 минутын өмнөБаялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо8 цаг 32 минутын өмнөТүүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)8 цаг 35 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно8 цаг 39 минутын өмнөП.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube