Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-23 нд нийтлэгдсэн байна.

Сексцагаанбогд: Тархи хүний бодол, үйлдлийг ялгадаггүй

11/ 23/ 2022    8 цаг 58 минут

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс сэтгүүл зүйн ангийн оюутнуудын дунд “Хэвшмэл ойлголтоо халж күүл байя” өдөрлөгийг зохион байгуулсан. Энэ үеэр тус өдөрлөгийн зочин рэппэр, комедиан, лектор Б.Гантулга буюу Сэгсцагаанбогдоос хэвшмэл ойлголтын талаар зарим асуултад хариулт авлаа.

 

-Хэвшмэл ойлголт гэдгийг та хэрхэн ойлгодог вэ. Бидний хувьд аливаа нэг зүйлийн талаарх хүмүүсийн тогтсон буруу бодлыг хэвшмэл ойлголт гэж боддог?

-Аливаа зүйлийг бүлэг болгож сэтгэхийг хэвшмэл ойлголт гэж ойлгож болно.Эмэгтэй хүүхдүүд илүү хариуцлагатай гэж багш нарын ихэнх нь боддог.  Миний хувьд охид илүү цаг барьдаг гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Мөн эмэгтэй хүүхэд хичээлээ ойлгохгүй байвал гайхдаг. Эрэгтэй хүүхэд ойлгохгүй бол тоодоггүй. Энэ бол миний хэвшмэл ойлголт юм.Хэвшмэл ойлголтыг ярихын тулд эхлээд тархины тухай ярих хэрэгтэй. Тархийг гурван түвшинд хуваадаг. Нэгдүгээрт, “Body brain” буюу биеийг удирддаг тархи. Даарлаа гэхэд цусны эргэлт хурдасч, халууцахад хөлс гардаг нь энэ тархитай холбоотой. Хоёрдугаарт, “Emotional brain” буюу сэтгэл зүйг удирддаг тархи. Энэ нь сэтгэл хөдлөлийг хариуцдаг хэсэг юм. Гуравдахь нь “thinking brain” буюу аливаа зүйлд шүүмжлэлтэй ханддаг, тунгаадаг тархи. 25-аас дээш насанд тархины урд хэсэг бүрэн хөгжиж дуусдаг. Тиймээс 25-аас дээш настай хүмүүсийг ухаан суусан гэж монголчууд ярьдаг. Тэгэхээр бид эхлээд тархины хөгжил, тархийг судалснаар хэвшмэл ойлголтыг бүрэн дүүрэн ойлгох юм. Тархи,сэтгэц, бие махбод яаж ажилладгийг мэдвэл үйлдлүүдээ хянахад амар болно.

-Хэвшмэл ойлголтод давуу, сайн тал байх боломжтой юу?

-Хэвшмэл ойлголтод сайн ба муу тал гэж бий. Сайн тал нь энерги хэмнэх юм. Хэвшмэл ойлголт, дадал хоёр хүний энергийг хэмнэдгээрээ ижил. Шүдээ угаахдаа баруун талаа дөрөв, зүүн талаа дөрөв угаана гэж бодвол их энерги зарцуулна. Тиймээс бид нийт үйлдлийнхээ 40 гаруй хувийг дадлаараа хийдэг. Харин нийт шийдвэрийнхээ 20-30 хувийг хэвшмэл ойлголтоор гаргадаг. Энэ нь тархи энерги хэмнэж байгаагийн нэг илрэл юм. Юм болгоныг тодорхой нэг болгож сэтгэж чадахгүй. Сөрөг тал нь тодорхой нэг хүмүүсийг бүлгээр авч үзэх гээд байдаг. Хятадууд, америкчууд, германчууд ийм байдаг юм чинь энэ хүн тийм л байж таараа гэж бодох нь сэтгэлгээний гажиг юм. Орчин үед манай улсад “mental health” буюу сэтгэцийн эрүүл мэндийн тухай их ярьж байгаа ч сэтгэлгээний гажгийн талаар ярьдаггүй. Америк эсвэл шинжлэх ухаан өндөр хөгжсөн Европын орнууд сэтгэлгээний гажиг ярьдаг болчихсон.  Үүний нэг нь “Anchoring bias” юм. Үүнийг орчуулж болдоггүй. Ямарваа нэг зүйлийг анх удаа харсан, бодсоноороо дүгнэх юм. Шалгалтын эхний 10 асуулт амархан байвал тэр шалгалтыг бүхэлдээ амархан гэж боддог.Анх уулзахад сайхан зантай байвал сайхан ааштай, зөв хүн гэж боддог нь “Anchoring bias” юм. Жишээлбэл, зангуу нь далайн ёроолд биш нэг чулуунд тулчихаар “Далайн ёроол” гэж энэ юм байна гэж буруу ойлгох юм. Гэхдээ хэвшмэл ойлголт бол байх ёстой зүйл. Ялангуяа биднийг тэсч үлдэхэд хамгийн хэрэгтэй. Тодруулбал, нэг хүнийг хараад “Энэ муу хүн байна. Над руу дайрах байх гэж” өөрийгөө хамгаалах зорилгоор хэвшмэл ойлголтыг ашигладаг байсан.

-Сэтгэлгээний гажиг нь олон төрөл байх уу?

-“Loss aversion” гэж сэтгэлгээний гажиг бий. Байнга ялж байгаад нэг удаа хожигдохоор ялагдлаа их хүндээр хүлээж авах үйлдэл юм. Орчин үеийн танин мэдэхүйн сэтгэл судлал, тархи судлалд сэтгэлгээний гажиг дандаа хүнийг буруу үйлдэл хийлгэдэг, буруу авир гаргахад хүргэдэг гэж үзэж байна. Гэтэл бид дадлаа одоо ч ярьсаар  “Зөв дадалтай, зөв зорилготой бай” гэж сургасаар байна.  Энэ нь судалгаа хийхгүй, хоцрогдсон байгаагийн нэг илрэл юм. Жилээс жилд сэтгэлгээний гажиг ихэсч байна. Сэтгэлгээний гажиг нь буруу бодлуудын уялдаа холбоо байдаг. Энэ буруу бодлоо өөрчлөх арга олон бий.

-Буруу бодлоо өөрчлөх ямар аргууд байдаг юм бэ?

-Хэвшмэл ойлголтоо засах ”CBT” буюу  “Cognitive behavioural therapy” гэсэн арга зүй байдаг. Өглөө босоод өндөгөө түлчихвэл эсвэл хүүхдээ загначихвал муухай мэдрэмж төрдөг. Тэр муу мэдрэмжээ дагаад муухай зүйл боддог. Ийм гинжин хэлхээнд бид орчихдог. Тиймээс зарим хүн “Миний ажил нэг сарын турш бүтсэнгүй” гэж ярьдаг. Энэ нь ”CBT”-ийн хэлхээ буюу муу бодол, муу үйлдлийн хэлхээ юм. Үүнийг таслах нэг арга байдаг. Хүний тархи өнгөрснийгөө дүгнэж ирээдүйгээ төлөвлөдөг.Тархи хүний сэтгэж байгаа болон хийж байгаа үйлдлийг ялгадаггүй. Хүнийг илүү гартай болгож хиймэл гар тавиад хиймэл гарыг нь цохихоор жинхэнэ гар нь өвддөг туршилт байдаг. Тэгэхээр бодлоо өөрчилснөөр сэтгэл хөдлөл хэрхэн өөрчлөгдөх вэ гэсэн зүйл гарч ирнэ.Хэвшмэл ойлголтыг энгийнээр тайлбарлавал цав цагаан цас байлаа гэж бодьё. Бид өдөр бүр нэг замаар явсаар байгаад жим үүсгэчихдэг. Бусад хэсгийн цас нь зузаан, хүйтэн учир тэр нэг жимээрээ л алхаад байдаг. Тиймээс аливаа зүйлийг бодох бодлоо өөрчлөх, ургуулан бодох нь хэвшмэл ойлголтоо өөрчлөх нэг арга юм. Энэ арга Америкт трэнд болж байгаа. 

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



185.199.102.57Зочин   • 2022, 11 сарын 23. 18 цаг 22 минут

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258

185.199.102.57Зочин   • 2022, 11 сарын 23. 18 цаг 16 минут

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258



ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube