Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-23 нд нийтлэгдсэн байна.

Ёс зүйн ДЕЛО №25. “Тэд” өөрсдөө АТГ-т шалгагдаж эхэллээ! Бид хэнд итгэх вэ?

11/ 23/ 2022    9 цаг 18 минут

АТГ-аас Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны бодлого төлөвлөлт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Ш.Эрдэнэжаргал, Гаалийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Б.Даваасүрэн, Гашуунсухайт дахь Гаалийн дарга Л.Ганбаяр, Хилийн шалган нэвтрүүлэх албаны дарга Б.Гансүх нарын найман албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ.
Шалгагдаж буй албан тушаалтнуудын хувьд Ш.Эрдэнэжаргал нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байх үедээ газар олголтын асуудлаар шалгагдаж байсан. Нэг хэсэгтээ “царцаад” байсан энэ хэргийг одоогоор дахин шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Үүнд Өмнөговь аймгийн Засаг дарга асан, одоо тус аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа нар ч хамтдаа шалгагдаж буйг эх сурвалж үгүйсгэсэнгүй.
Харин Б.Даваасүрэнгийн тухайд  урьд нь Гашуунсухайтын гаалийн дарга, Дарханы гаалийн дарга зэрэг албан тушаалд ажиллаж байгаад ГЕГ-ын Хяналт шалгалтын газрын даргаар ажиллах болсон аж.
Гэтэл эдгээрийг Мөрдөн шалгах хэлтсийн дарга Р.Баярмагнай нь ХХЕГ-ын дарга асан, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны дарга, генерал Ш.Лхачинжавыг Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байхад нь тус сургуульд багшаар ажиллаж байсан. АТГ-ын дэд дарга Г.Азжаргал нутаг ус, эцгийн талын садан төрөл гээд хамаарал байж болох талтай гэж хардаж болох юм.
Энэ бүхнээс харахад “нүүрсний хулгай” гэгч улстөржсөн төдийгүй улс төрөөс ангид үзэх ч боломжгүй хэргийг чухам хэн, хэзээ, хэрхэн илрүүлэх нь тун бүрхэг байна.

ХХЕГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн өвөрмөц сонирхолтой “ертөнцөөр”…

Хилээр нүүрс дутуу бүртгэгдэж гараад байсныг нь хууль хяналтынхан болон “Миний ахалсан Ажлын хэсэг илрүүлсэн юм шүү” гэж хашгираад байгаа ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэж байгаа л юм бол тухайн үед ХХЕГ-ын даргаар ажиллаж байсан, одоо төрийн өндөр эрх мэдэлд хүрчихээд байгаа УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн генералыг болон маш чухал хариуцлагатай алба болох Боомтын онцгой бүрэн эрхт захиргааны даргаар ажиллаж буй туршлагатай эрхэм генерал Ш.Лхачинжав нарыг яагаад шалгуулчихаж болохгүй гэж? УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн тухайд л гэхэд ХХЕГ-ын даргаар ажиллаж байгаад 2013-2016 онд БНХАУ-ын “Чин хуа” группийн хөрөнгө оруулалттай “Импайр газ” компанийн Ерөнхий захирлаар ажилласныг УИХ-ын албан ёсны сайт дээрх намтраас харж болно. Улмаар Зоу Шиу Шан, Шү Вэй Хуа, Ванг Хуй, Монгол Улсын иргэн Баасанжавын Отгонбаатарын  хамт ТУЗ-д нь ажиллаж байсан тухай холбогдох баримтуудыг Шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал, иргэн Б.Сайнбаяр АТГ-т 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр АТГ-т хүргүүлэхдээ тус газрын гадаа хэвлэл мэдээллүүдийн хэрэгслүүдийг дуудан олон нийтэд өргөн хүрээнд мэдээлсэн байдаг. Харамсалтай нь энэ хэргийг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа АТГ мэдээлээгүй.

ХХЕГ-ыг “цэвэрлэхгүйгээр” нүүрсний хулгайн гэх хэрэг цэгцрэхгүй л болов уу

Ямартай ч УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнг тус компанийн захирлаар ажиллаж байх үед буюу 2014 оны 8 дугаар сард “М Си Эс Петро Лимитед” ХХК нь Монгол, Хятадын хамтарсан “Импайргаз Монголиа” компанитай “Борзон-VII” талбайд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэхээний эрх үүргийг бүхэлд нь шилжүүлэх гэрээ хийгдсэн. Үүнд Газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд шаардагдах техник, технологи, санхүүжилтийг БНХАУ-ын талын хувь эзэмшигч “Чинхуа групп” хариуцах, Австралийн “JORK” стандартын дагуу нөөцийг тогтоох, эдийн засгийн үр ашигтай нөөц тогтооглсон тохиолдолд хувь нийлүүлэгчид Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулах үйлдвэр барихаар болсон гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарчээ.

Сонирхолтой нь эрхэм захирал Ц.Сэргэлэн нь энэ ажлынхаа үр дүнг орхиод бизнесийн ертөнцийн хаалгыг чимээгүйхэн хаагаад буцаад ХХЕГ-ын даргаар ажиллах болсон. Үүнд нь АТГ ямар нэг саад хийгээгүй болоод л томилогдсон биз. Хачирхалтай биш гэж үү? Үндэсний аюулгүй байдал, Төрийн дархлаа, өндөр босго хаана яваа болоод Хилийн дарга нь Хятад компани удирдаж яваад эргээд Хилийн даргаараа ажилладаг юм бэ?  Яагаад түүнийг ХХЕГ-ыг удирдах үед буюу зөвхөн 2019 оны 3-р улиралд давхардсан тоогоор 2902 машин зөвшөөрлийн бичиггүй хил нэвтэрсэн, давхардаагүй тоогоор 59 ААН-ийн 937 машин 2074 удаа ГС-аар, 16 ААН-ийн  130 машин 838 удаа Шивээхүрэнгийн боомтоор гарсан баримт олдов? Энэ тоо нийт дүнгээрээ болон нүүрсний үнийн дүнгээр тооцвол ямар хэмжээтэй гарах бол? Тэр үеийн ХХЕГ-ын даргыг шалгах, хариуцлага тооцох асуудал байж болох уу? Яагаад тэр үед ХХЕГ-ын мэдээлэл технологийн ажилтан мэдээлэл устгасан гэх хэрэгт холбогдож байв гэдгийг хардаж болно биз дээ?

Яг энэ албан тушаалаараа ажиллаж байгаад сонгуульд өрсөлдөж ялаад УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Ц.Сэргэлэнг ХХЕГ-ын даргаар ажиллаж байх үед хилээр гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гараад байсан нь “Нүүрсний хулгайн хэрэг” гэгчид чинь огт хамаагүй юм уу? Түүнээс ХХЕГ-ын даргын албыг хүлээж авсан Ж.Бямбасүрэн Лаост Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд оронд нь тус газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал эрхэлсэн дэд дарга асан, бригадын генерал Х.Лхагвасүрэнг томилсон. Түүний “бэхэлгээ” нь ХХЕГ-ын дээр дурдсан экс дарга нар. Ингээд бодохоор сүүлийн арван жил үргэлжилсэн “нүүрсний хулгай” чинь хилийн байгууллагатай, улстөржсөн томилгоотой салшгүй холбоотой шүү, Ерөнхий сайд аа!
                                                                                                                                                          /Үргэлжлэл бий…/

Эх сурвалж: У.Оргилмаа

 

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



172.58.162.75Зочин   • 2022, 11 сарын 24. 22 цаг 11 минут

ХХЕГ ийн үе үеийн дарга нар?!

185.199.102.57Зочин   • 2022, 11 сарын 23. 18 цаг 15 минут

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258



ШИНЭ МЭДЭЭ

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ7 цаг 58 минутын өмнө"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35
 Facebook Twitter Youtube