Эквадорын багийн тоглогч Кевин Родригес бол Катартай хийсэн тоглолтын 90 дэх минутад ДАШТ-ний ногоон талбайд гарснаараа олны анхаарлыг татсан нэгэн. Кевин бол хачирхалтай түүхтэй тамирчин. Тэрбээр энэ оны 11 дүгээр сарыг хүртэл Эквадорын шигшээ багт багтана гэж төсөөлж яваагүй нэгэн.
Эквадорын дасгалжуулагч Густаво Альфаро 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Ирактай хийсэн нөхөрсөг тоглолтод Кевинг анх дуудаж, шигшээ багийн бэлтгэлийн хэсэгт оруулсан байна. Харин 2022 оны арваннэгдүгээр сарын 14-нд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүнд түүнийг багтаасан байна. Энэ бол түүний хувьд төдийгүй Эквадорын хувьд гэнэтийн зүйл байлаа.
Эквадорын дасгалжуулагч Густаво Альфаро "Би Кевинтэй уулзах болгондоо өөрийнхөө өнгөрсөн он жилүүдийг санадаг. Надад тусгай автобус, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг мөрөөдөх нь битгий хэл эх орныхоо шигшээ багт багтана гэдэгтээ ч итгэлгүй байсан өдрүүд ч бий. Гэхдээ би боломжийн төлөө үнэхээр зүтгэж байлаа" хэмээн ярьсан байдаг.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258