Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-23 нд нийтлэгдсэн байна.

К.Айдос авлигын хэрэгт холбогдож, яллах дүгнэлт үйлдэгдсэн ч албан тушаалаа хашсаар байна

11/ 23/ 2022    15 цаг 03 минут

Авлигын хэргүүд нь хэрээс хэтэрсэн гэгдэх Авто тээврийн үндэсний төв гэх энэ байгууллагын хурган дарга, авлигын хэрэгт удаа дараа холбогдож, албан үүргээс нь түдгэлзүүлсэн ч албан тушаалаасаа салдаггүй К.Айдос гэж хэн бэ?

К.Айдос нь АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргыг 2017 оноос хойш хашиж байна. Уг нь түүнийг өнгөрсөн хавар авлигын хэрэгт холбогдож шалгагдаж байхад АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон албан тушаалаас нь түдгэлзүүлсэн ч, дахин томилчихоод байгаа юм.

Гэвч Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Айдос болон Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М, хяналтын тасгийн авто тээврийн хяналтын мэргэжилтэн О нарын авлигын хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймаг дахь Ханбогд сумын сум дундын шүүхэд шилжүүлжээ. Гэвч албан тушаалаасаа салаагүй, түүнийг чөлөөлөөгүй байсаар байна.

К.Айдос нь анх 2017 онд АТҮТ-ийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 26 сая төгрөгийн орлоготой байсан бол өнгөрсөн он буюу 2021 онд 100 саяыг давсан байдаг.

К.Айдос нь 2017 оноос хойш АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж эхэлснээс хойш хоёр ч удаа авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа.

Нэг. 2017 онд Гашуунсухайт, Ганцмодны хилийн боомтод нүүрс тээвэрлэх автомашины “С” зөвшөөрлийг нүүрс тээврийн компаниудаас авлига авч олгосон хэргээр шалгагдсан. Мөн саатуулагдаж байлаа. Тухайн үед АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр албан өрөөндөө 20 сая төгрөгийн хахууль авсан нь АТГ-ын гүйцэтгэх ажиллагааны үеэр ил болж байлаа. Улмаар шүүхээс ял сонссон. Энэ хэрэгтэй холбогдуулан Д.Батбаяртай үгсэн хуйвалдаж, авлига хээл хахууль авсан гэх үндэслэлээр К.Айдос болон Ш.Батсайхан нарын хэлтсийн дарга нарыг АТГ шалгаж байв. К.Айдос, Ш.Батсайхан нар нь Д.Батбаяртай үгсэн хуйвалдаж, “С” зөвшөөрөл олгох хууль бус үйлдэлд гар бие оролцдог ноцтой баримт олдсон тухай ч тухайн үед мэдээлэгдэж байсан. АТГ-ын гүйцэтгэх ажиллагааны үеэр АТҮТ-ийнхэн сандралдаж, зарим нь бүр уйлж байсныг тус байгууллагын ажилтан ярьсан байдаг. Эндээс үзвэл Д.Батбаяр ганцаараа авлига авсан биш хамсаатнууд нь байсан гэдгийг илтгэнэ.

Хоёр. 2022.02.18 АТҮД-д АТГ-аас дахин хойшлуулшгүй ажиллагаа явуулж, өнөөх К.Айдос болон С.Онон, Г.Мэндбаяр, Б.Анхтүвшин нарыг саатуулсан. Тэднийг мөн л олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргаж, бусдаас хээл хахууль авсан гэж буруутган шалгав. Мөрдөн байцаалт өнгөрсөн хавсраас эхэлсэн ч өнгөрсөн наймдугаар сарын 31 нд тэдний энэ хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Энэ хэргээс улбаалан түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн хэрнээ хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй байхад АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон дахин албан тушаалд нь эргүүлэн томилжээ.

К.Айдосыг АТҮТ-ийн Хөдөлгөөний удирлагын хэлтсийн даргаар 2017 оноос ажиллаж эхэлснээс хойш жил гаруйн хугацаанд “С” зөвшөөрөлтэй автомшин 1200-аас хоёр дахин нэмэгдэж, 2000 гаруй хүнд даацын автомашинд энэ зөвшөөрөл олгогдсон байдаг. Сүүлийн шалгагдаж байгаа хэрэг нь ч мөн энэ асуудал. Түүнтэй хамт шалгагдаж байгаа мэргэжилтэнгүүд нь ч түүнтэй нэг хэлтэс.

Ер нь ардаа том татаастай, хууль хүчний байгууллагад танил талтай, тэдгээрт нөлөөлж чаддаг “эзэнтэй” этгээдүүд л авлигын хэрэгт холбогдон шалгагдаж, албан үүргээс нь хүртэл түдгэлзүүлчихээд байхад асуудлыг зохицуулж, албан тушаалдаа эргэн томилогдож чадна л даа.

3


Сэтгэгдэл (3)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.131.241.2Зочин   • 2023, 4 сарын 19. 1 цаг 54 минут

Айдос нь авилгалын хам хэрэгтнүүдтэйгээ ажилаа хэвийн хийсээр л байна. Жирийн муусайн тээвэр зохицуулагч, тасалбар түгээгч, үйлчлэгч нарыгаа болохоор байгууллагын нэр хүнд унагав гэж загначихаад авилгачидаа болохоор толгойг нь илээд л сууж байдаг үнэн дампуу байгууллага. Авилгал авдаг салбар хэлтэстээ өөрийн хамаатан танил талаа тохоон томилдог нь нууц биш ээ

139.5.216.27Зочин   • 2022, 11 сарын 24. 6 цаг 19 минут

Халаач

185.199.102.57MN NEWS   • 2022, 11 сарын 23. 17 цаг 56 минут

I'm happy after so many years attempts to sell my kidney, all thanks to NA HEALTH CARE from india who bought my kidney at the rate of ($600,000USD) contact them via NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp number : +19099134258 More about this source textSource text required for additional translation information Send feedback Side panels



ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29
 Facebook Twitter Youtube