Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-24 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн хүн: Их хааны эцэг "ЕСҮХЭЙ БААТАР"

11/ 24/ 2022    7 цаг 31 минут
 
Их Монгол улс байгуулагдахаас өмнөх үеийн Монгол аймгийн ахлагч бөгөөд улс төрийн зүтгэлтэн.

 

Есүхэй баатар бол Чингис хааны эцэг бөгөөд Монгол туургатныг нэгтгэх их үйл хэрэгт биечлэн оролцож явсан түүхэн хүн болно. Есүхэй баатрын өвөг эцэг бол Хамаг Монголыг захирсан Хабул хаан болно. Хабул хаан Охинбархаг, Бартанбаатар, Хутагт Мөнгүр, Хотул, Хулан, Хадаган, Төдөгөн зэрэг долоон хөвгүүнтэй. Есүхэй баатар бол Бартанбаатарын гуравдугаар хөвгүүн. Түүний авга Хотул хаан Монгол аймгийн хаан ширээг залгамжилсан байна. Тухайн үед Есүхэй баатар зуут захирсан цэргийн ноён явжээ. Хотул хаан нас барсны дараа Есүхэй баатар хэрэг дээрээ Монгол Тайчуудыг захирсан өргөмжлөгдөөгүй хаан байжээ. Үүнийг түүхэнд “сайн эцгийн чинь хураасан улс” гэж хэлдэг бөгөөд ялангуяа 1162 онд Татар иргэнийг байлдаж тэдний түрүү Тэмүжин Үгэ, Жалибуха нарыг баривчилж ялалт байгуулсан байна. Энэ ялалтаа дуурсгахын тулд өөрийн ууган хөвгүүнд Тэмүжин гэдэг нэр хайрлажээ. Үүнээс хойш Монгол аймгийн нэр хүнд улмаар өсөж Есүхэй баатрын алдар нэр ихээр мандав.

1170 онд Есүхэй баатар өөрийн хөвгүүн 9 настай Тэмүжинг дагуулж Өэлүн эхийн төрхөм Олхонуд аймгаас бэр гуйхаар явж байгаад Хонгирад аймгийн Дай Сэцэнтэй уулзаж тэдний урилгаар гэрт нь буужээ. Ингээд тэдний охин Бөртэг хөвгүүндээ бэр гуйж худ ургийн холбоо тогтоогоод Тэмүжинийг хүргэнд үлдээж өөрөө нутаг буцсан байна. Буцах замдаа Татар иргэний хуримд тааралдаж тэдний хорт ундааг уугаад гэртээ ирээд төд удалгүй нас нөгчжээ. Есүхэй баатар нас нөгчихөөсөө өмнө шадар зарц Хонхотаны Чирха өвгөний хөвгүүн Мэнлигт эхнэр хүүхдээ гэрээсэлж өсч өндийтөл нь харгалзаж явахыг захирав. Есүхэй баатрыг нас бармагц түүний хараан дахь улс иргэд нь бутран салж зүг зүгтээ нүүн явжээ. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, Монгол аймгийг нэгтгэх, цаашилбал Монгол туургатныг нэгтгэх аугаа үйлс Өэлүн эхийн мөрөн дээр үүрэг болгон оногдсон байна. Тэмүжин Өэлүн эхийн сургаалаар Монгол аймгийг нэгтгэхийн төлөө олон жил хичээн зүтгэж 1189 онд Монгол аймгийн хаан болж 1206 онд Их Монгол улсын хаанаар өргөмжлөгдөж, Монголыг нэгтгэх аугаа үйлсийг бүтээжээ. Хубилай Сэцэн хааны Чжиюаний гуравдугаар он буюу 1266 онд элэнц өвөг Есүхэй баатрыг Тэнгэрлэг язгуурт хаан цолоор нэхэн өргөмжилжээ. (А.Пунсаг) 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 минут 14 секундын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...5 цаг 27 минутын өмнөТөсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар5 цаг 42 минутын өмнөСурах бичигт сул тал бий юү?5 цаг 56 минутын өмнөС.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна5 цаг 58 минутын өмнөӨмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"5 цаг 58 минутын өмнөТэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ6 цагийн өмнөД.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй6 цаг 1 минутын өмнөЧ.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт6 цаг 6 минутын өмнөУлаанбаатарт +4...+6 градус дулаан байна6 цаг 8 минутын өмнөБаялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо6 цаг 11 минутын өмнөТүүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)6 цаг 14 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно6 цаг 18 минутын өмнөП.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17
 Facebook Twitter Youtube