Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-24 нд нийтлэгдсэн байна.

Боржигин тайж буюу “Алтан ураг"-ийн хаад

11/ 24/ 2022    8 цаг 30 минут

 

Чингис хааны гол удмыг заасан хүндэтгэлийн нэр.

 Чингис хааны гол удмын овгийг Хиад Боржигин буюу Боржигин овогтон гэдэг. Тэднийг хүндэтгээд Боржигин тайж гэдэг буюу “Алтан урагтан” хэмээн дуудах болжээ. Алт бол монголчуудын хувьд төмөрлөгийн охь, чанар нь уян хатан, бэхлэг бөгөөд өнгө нь мөнх хувиршгүй шаргал өнгөөрөө байдаг тул эрхэм дээд зүйлсийг алттай холбон зүйрлэдэг ёс дээр үеэс байжээ. “Монголын нууц товчоон” зэрэг сурвалжийн мэдээнд Чингис хаантай холбогдсон зүйлийг “алтан амь”, “алтан босго”, “алтан аргамж”, “алтан бүс”, “алтан жолоо” гэх мэтээр нэрлэж байсан уламжлалаас салбарлаж Чингис хааны гол удмын хүмүүсийг “Алтан ураг”-ийнхан гэж нэрлэх болжээ. Чингис хаан тэргүүтэй хаадын түүх намтрыг аль эрт “Алтан дэвтэр” гэж нэрлэж байсан бол XVII зууны эхээр “Алтан товч” зэрэг олон зохиолууд бичигдэж Чингис хааны гол удмыг Хиад Боржигин тайж буюу Алтан урагтан хэмээн нэрлэжээ. Тухайлбал: 1607 онд зохиогдсон гэж үздэг “Эрдэнэ тунамал нэрт шастир оршвой” хэмээх сурвалжид “Тэнгэрийн хөвгүүн Чингис хааны алтан ураг”, “Боржигины алтан ураг” гэх мэтээр тэмдэглэсэн байдаг. (А.Пунсаг)

Монголын төрийг барьж байсан 37 их хаадын товч мэдээллийг уншигч та бүхэндээ хүргэж байна. 

1.Чингис хаан

1162 оны хар морин жил төрж, 1227 оны улаагчин гахай жил тэнгэрт халив. Тэрээр тархай бутархай ханлиг овог аймгуудыг нэгтгэж Их Монгол улсыг байгуулсан билээ. Өөрөөр хэлбэл 1206 оноос Монгол улсын түүх эхэлдэг. Хаан 65 насалжээ.

2.Өгөөдэй хаан

1187 оны улаагчин морин жил төрж, 1241 оны цагаагчин үхэр жил таалал төгсчээ. Их хааныг өөд болсон хойно төрийн хэргийг түр хамаарч байгаад 1228 оны цагаагчин үхэр жил Өгөөдэй хаан ор суусан байна. Хаан 54 насалжээ. Тэрээр Чингисийн гутгаар хүү юм.

Өгөөдэй хааны төр барьсан жилүүдэд Монголын Эзэнт Гүрний хил хязгаар хүч чадал улам нэмэгдсэн бөгөөд Алтан улсыг унагаж Өмнөд Сүн улстай дайн зарласан юм. Өгөөдэй Хаан 1230 онд Чормаганаар удирдуулсан 30 000 хүнтэй арми илгээж баруун зүгийн лалын улсуудыг дахин цохиж улмаар Перс, Армен, Гүржийг эзэлж Кавказыг даван Европын зүрхэнд тулж очсон юм… Өгөөдэй Хааны үед Чингэсийн гарамгай жанжид болох Зэв, Сүбээдэй нарын цэрэг Оросын цэргийг бут цохиж Европыг айлган чичрүүлж байсан юм.

3.Гүег хаан

1206 оны улаагчин барс жил төрж, 1248 оны шар бичин жил таалал төгсчээ. Хаан 42 насалсан бөгөөд Өгөөдэйн ахмад хүү юм. 1246 оны улаан морин жилийн Их хуралдайгаар хаан ширээнд өргөмжлөгдөн суув. Гүег хаан олон чухал үйл хэрэг бүтээсний нэг нь 1247 онд хүн амын тооллогыг анх удаа хийжээ. Гадаад бодлогын хувьд эцэг хааны захиасыг даган улс гүрний газар нутгийг тэлэх үйлсийг үргэлжлүүлэв. Гүег  хаан 1248 оны шар бичин жил  нас эцэслэв.

4.Мөнх хаан

1208 оны шар луу жил төрж, 1258 оны шаргачин хонин жил тэнгэрт халив. 1251 оны цагаагчин гахай жил хаан ор суусан ба 50 насалжээ. Тэрээр Чингисийн отгон хүү Тулуйн ахмад хүү нь юм.

5.Хубилай хаан

1215 оны хөхөгчин гахай жил төрж, 1260 оны цагаан бичин жил хаан ширээнд суусан ба 1294 хөх морин жил таалал төгссөн. Тэрээр Мөнхийн дүү бөгөөд 79 насалсан аж.

6.Өлзийтөмөр хаан

1265 оны хөхөгчин үхэр жил төрж, 1307 оны улаагчин хонин жил таалал төгсчээ. 1294 оны хөх морин жил хаан ор суужээ. Тэрээр 42 насалсан ба Хубилайн ахмад хүү Чингэмийн гутгаар хүү юм.

7.Хайсан хүлэг хаан

1281 оны могой жил төрж, 1311 оны цагаагчин гахай жил таалал төгсчээ. 1308 оны шар бичин жил хаан ор суусан. Хаан 30 насалсан ба Чингэмийн 2-р хүү Дарамбалын хүү юм.

8.Аюурбарбад буянт хаан

1285 оны хөхөгчин тахиа жил төрж, 1320 оны цагаан бичин жил таалал төгсчээ. 1312 оны цагаагчин гахай жил хаан ор суусан. Хаан 35 насалжээ. Тэрээр дарамбалын гутгаар хүү юм.

9.Шадбал гэгээн хаан

1303 оны хөхөгчин туулай жил төрж, 1324 оны харагчин гахай жил таалал төгсчээ. 1321 оны цагаан бичин жил хаан ор суусан байна. Хаан 21 насалжээ. Тэрээр Буянтын хүү юм.

10.Есөнтөмөр хаан

1276 оны харагчин могой жил төрж, 1328 оны шар луу жил таалал төгсчээ. 1324 оны харагчин гахай жил хаан ор суусан ба хаан 52 насалсан . Чингэмийн хүү Гамалын 2-р хүү байжээ.

11.Ашидхэв хаан

1320 оны цагаан бичин жил төржээ. Энэ хааны хувь заяа эцэстээ хэрхэсэн нь тодорхойгvй. 1328 оны шар луу жилийн сvvл сард хаан ор сууж дөнгөж нэг сар болоод огцорсон мэдээ байна. Тэрээр Есөнтөмөрийн ахмад хүү юм.

12.Хүслэн хаан

1300 оны цагаан хулгана жил төрж, 1329 оны шаргачин могой жил таалал төгсчээ. 1329 онд хаан ор сууж 29 насандаа нас нөгчсөн аж. Тэрээр Хайсаны ахмад хүү юм.

13.Төв (төгс) төмөр хаан

1304 оны хөх луу жил төрж, 1332 оны хар бичин жил таалал төгсчээ. 1329 оны шаргачин могой жил хаан ор суусан ба 28 насалсан байна. Тэрээр Хайсаны 2-р хүү юм.

14.Ринчинбал хаан

1325 оны улаан бар жил төрж, 1332 оны хар бичин жил таалал төгсчээ. Тэрээр Хүслэн хааны хүү бөгөөд ердөө 2 сар хаан ор сууж 7 насандаа нас нөгчсөн дэндүү эмгэнэлтэй.

15.Тогоонтөмөр хаан

1320 оны цагаан бичин жил төрж, 1370 оны цагаан нохой жил таалал төгссөн. 1333 оны харагчин тахиа жил хаан ор суужээ. Хаан 50 насалжээ. Тэрээр Ринчинбалын ах юм.

16.Аюуширдэр билэгт хаан

1338 оны шар барс жил төрж, 1378 оны шар морин жил таалал төгсчээ. 1370 оны цагаан нохой жил хаан ор суусан. Хаан 40 насалжээ. Тэрээр Тогоонтөмөр хааны ахмад хүү юм.

17.Төгстөмөр хаан

1342 оны хар морин жил төрж, 1388 оны шар луу жил таалал төгсчээ. 1378 оны шар морин жил хаан ор суусан хаан 46 насалжээ. Тэрээр Аюурширдэр хааны дүү юм.

18.Энхзоригт хаан

1359 оны шаргачин гахай жил төрж, 1392 оны хар бичин жил таалал төгсчээ. 1389 оны шаргачин могой жил хаан ор суусан. Хаан 33 насалжээ. Тэрээр Төгстөмөр хааны ахмад хүү юм.

19.Элбэг нигүүлсэгч хаан

1361 оны цагаагчин үхэр жил төрж, 1399 оны шаргачин туулай жил таалал төгсчээ. 1393 оны харагчин тахиа жил хаан ор суусан. Хаан 38 насалжээ. Тэрээр Энхзоригт хааны хүү юм.

20.Гүнтөмөр хаан

1377 оны улаагчин могой жил төрж, 1402 оны хар морин жил таалал төгсчээ. 1400 оны шар морин жил хаан ор суусан. Хаан 25 насалжээ. Тэрээр элбэг нигүүлсэгч хааны ахмад хүү юм.

21.Үгчхашхаа хаан

Энэ хүний намтар тодорхойгүй. Тэрээр 1403 оны харагчин хонин жил хаан ширээг булаан авч, 1408 оны хар хулгана жил алагдсан байх юм.

22.Өлзийтөмөр хаан

1378 оны шар морин жил төрж, 1411 онд таалал төгсчээ. 1408 оны шар хулгана жил хаан ор суусан. Хаан 33 насалжээ. Тэрээр Гүнтөмөр хааны дүү юм.

23.Дэлбэг хаан

1395 оны хөхөгчин гахай жил төрж, 1415 оны цагаан туулай жил таалал төгсчээ. 1411 оны шар хулгана жил хаан ор суусан. Хаан 20 насалсан. Тэрээр Өлзийтөмөр хааны хүү юм.

24.Адай хаан

1400 оны цагаан луу жил төрж, 1438 оны шар морин жил таалал төгсчээ. 1426 оны шар морин жил хаан ор суусан. Хаан 38 насалжээ. Тэрээр Хархуцаг гэгчийн хүү байжээ.

25.Тайсун хаан

Түүнийг мөн Тогтохбух гэдэг. 1422 оны хар барс жил төрж, 1452 оны хар бичин жил таалал төгсчээ. 1439 оны шарагчин хонин жил хаан ор суусан. Хаан 30 насалжээ. Тэрээр Адай хааны хүү юм.

26.Агваржин жонон хаан

1423 оны хар бичин жил төржээ. Өөрөөр хэлбэл 1452 онд хаан ор суусан ч тэр ондоо алагдсан байна. Хаан 29 насалжээ. Тэрээр Тайсун хааны дүү юм.

27.Эсэнтайш хаан

1407 оны улаагчин гахай жил төрж, 1455 оны хөхөгчин гахай жил таалал төгсчээ. 1452 оны хар бичин жил хаан ор суусан ба 48 насалжээ. Тэрээр Тайсун хааны ерөнхий сайд асан Ойродын Тогоонтайшийн хүү бөгөөд 15-р зууны дундуур Ойрод Монголыг нэгтгэн 1452 онд бүх Монголын хаан болсон юм.

28.Маркус Үхэгт хаан

1446 оны улаан барс жил төрж, 1456 оны улаан хулгана жил таалал төгсчээ. 1455 оны хөхөгчин гахай жил хаан ор суусан ба хаан 10 хан насыг насалжээ. Тэрээр Тайсун хааны 2-р хүү юм.

29.Молон хаан

1437 оны улаагчин могой жил төрж, 1462 оны хар морин жил таалал төгсчээ 1456 оны улаан хулгана жил хаан ор суусан. Хаан 25 насалсан. Маркус хааны ах байлаа.

30.Мандуул хаан

1426 оны улаан морин жил төрж, 1467 оны улаагчин гахай жил таалал төгсчээ. 1463 оны харагчин хонин жил хаан ор суусан ба 41 насалжээ. Тэрээр Адай хааны 2-р хүү юм.

31.Батмөнх даян хаан

1464 оны хөх бичин жил төрж, 1517 оны улаачин үхэр жил 53 насандаа таалал төгсчээ. 1470 оны цагаан барс жил хаан ширээнд суусан. Хаан 53 насалжээ. Тэрээр Мандуул хааны дүү Баянмөнх жононгийн хүү юм. Түүхнээ хамгийн олон жил хаан ширээнд суусан бөгөөд дэлхийд "үхэр тэрэгт” хаан гэж алдаршсан.

32.Барсболд хаан(Сайналаг хаан)

1488 оны шар бичин жил төрж, 1519 оны шаргачин туулай жил таалал төгсчээ. 1517 оны улаагчин үхэр жил хаан суусан ба 31 насалсан. Батмөнх даян хааны 2-р хүү юм.

33.Бодь-Алаг хаан

1505 оны хөхөгчин үхэр жил төрж, 1547 оны улаагчин хонин жил таалал төгсчээ. 1520 оны цагаан луу жил хаан ор суусан. Хаан 42 насалжээ. Тэрээр Батмөнх даян хааны хүү Төрболдын ууган хүү юм.

34.Дарайсунгүдэн хаан

1520 оны цагаан луу жил төрж, 1557 оны улаагчин могоой жил таалал төгсчээ. 1548 оны шар бичин жил хаан ор суусан. Хаан 37 насалжээ. Бодь-Алаг хааны ахмад хүү юм.

35.Түмэнзасагт хаан

1539 оны шарагчин гахай жил төрж, 1592 оны хар луу жил таалал төгсчээ. 1558 оны шар морин жил хаан ор суусан ба 53 насалжээ. Тэрээр Дарайсун хааны отгон хүү юм.

36.Буянцэцэн хаан

1555 оны хөхөгчин туулай жил төрж, 1603 оны харагчин туулай жил таалал төгсчээ. 1593 оны харагчин могой жил хаан ор суусан ба Түмэнзасагт хааны ахмад хүү юм.

37.Лигдэн хутагт хаан

1592 оны хар луу жил төрж, 1634 оны хөх нохой жил таалал төгсчээ. 1604 оны харагчин туулай жил хаан ор суусан ба 42 насалжээ. Тэрээр Буян цэцэн хааны хүү юм.

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.70.37.7Unshigch   • 2023, 3 сарын 23. 15 цаг 36 минут

Bayrllaa 😁



ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ7 цаг 2 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ7 цаг 17 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна7 цаг 34 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна7 цаг 39 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна7 цаг 44 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна7 цаг 49 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр7 цаг 50 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube