Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-24 нд нийтлэгдсэн байна.

Г.Жавзансүрэн: Ажлын байранд тавигдах гол шалгуур нь шүүмжлэлт сэтгэлгээ болсон

11/ 24/ 2022    10 цаг 36 минут

Нийгэм судлалын дээд сургуулийн багш, сэтгэл судлаач Г.Жавзансүрэнтэй ярилцлаа.


-Шүүмжлэлт сэтгэлгээний тодорхойлолт нь юу вэ. Хэн нэгнийг буруутгахаас ялгарах онцлог нь юу бол?

-Шүүмжлэлт сэтгэлгээ гэдэг өөрөө шинжлэх ухааны нэр томьёо. Орчин үед ажлын байранд тавигдах гол шалгуур нь шүүмжлэлт сэтгэлгээ болсон. Бүтээлч шүүмжийг эрэлт хэрэгцээтэй ур чадвар гэж үздэг. Шүүмжлэлт сэтгэлгээг манайхан сөрөг утгаар нь хүлээж авах нь бий. Энгийн үгээр тайлбарлахад, шүүмжлэлт сэтгэлгээ нь аливаа асуудлыг олон талаас нь харж үнэлэлт дүгнэлт хэлж илүү сайжруулах гарц гаргалгааг хайж байгаа хэлбэр.

Өөрөөр хэлбэл, асуудлыг өөрийнхөөрөө үнэлж дүгнэхийг л шүүмжлэлт сэтгэлгээ гэж ойлгож болно. Шүүмжлэлт сэтгэлгээ гэдэг товчхондоо ийм. Манайхан үүнийг хэн нэгнийг буруутгах гэж ойлгох нь түгээмэл. Алдаа дутагдлыг хамтдаа хэлэлцэж илрүүлэх, засч залруулах нь хүн бүрд хэрэгтэй.

-Манайд энэ сэтгэлгээний ойлголт ямар байна вэ. Бусдыг шүүмжлэхдээ гадаад үзэмжээр нь гоочлох, ураг төрлийг нь хамаатуулж цоллох явдал түгээмэл байх юм. Энэ үзэгдэл шүүмжлэлт сэтгэлгээнд хамаарах уу?

-Шүүмжилнэ гэдэг утгыг өөрөөр хүлээж авч байгаа явдал анзаарагддаг. Тухайн зүйлийг буруутгалаа гэж хүлээж авдаг. Албан байгууллагын хурал дээр болдог жишээг л энд дурдъя. Хэн нэгний ажлын талаар санал шүүмж хэлж байгаа нь тухайн хүний ажлыг илүү сайжруулах гэж байгаа л хэрэг. Буруутгаж байгаа асуудал огт биш.

Гаргасан алдааг нь хэлэлцээд илүү сайжруулах гарц гаргалгааг нь хэлэлцэж байгаа асуудал. Гэхдээ шүүмжээ тухайн хүнд зөвөөр хүргэх нь чухал. Санал шүүмж аль аль нь үндэслэлтэй байх хэрэгтэй. Энэ чанараараа буруутгахаас ялгардаг. Аливаа ажлыг олонх дэмжиж болно. Гэхдээ цөөнхөд таалагдахгүй байх боломжтой. Цөөнхийг байх ёстой зүйл шүү гэх үүднээс хүлээж авах нь зөв. Бүгд хүлээн зөвшөөрөх ёстой гэх хандлага манайд түгээмэл бий. Энэ нь буруу. Харин таны тодруулж буй хэн нэгнийг гадаад өнгө үзэмжээр нь гоочилж, ураг садангаар нь цоллож байгаа нь шүүмжлэлт сэтгэлгээ биш. Бусдын нэр төрд халдаж, доромжилж буй бүдүүлэг үйлдэл. Шүүмж үндэслэлтэй, гарц гаргалгаа эрэлхийлсэн байдаг.

-Шүүмжлэл бичсэнээрээ цагдаад дуудагдах явдал түгээмэл болж. Нэр хүндэд халдсан, гутаасан гээд л өргөдөл бичээд хуулийн байгууллагад өгчихдөг болсон. Хаа хаанаа шүүмжлэлт сэтгэлгээний ойлголт тааруу байгааг харуулж байна уу?

-Нэг талдаа тийм. Тухайн гаргаж байгаа шүүмж үндэслэлтэй байна уу гэдгээс хамаарна. Манайхан шүүмжлэлт сэтгэлгээндээ доромжилсон агуулга хавчуулах нь бий. Гадна төрх байдал, яс үндэс, гэр бүлийг нь хамруулдаг. Энэ нь тухайн хүний үнэт зүйл рүү дайрч байгаа хэлбэр. Дахин онцлоход, шүүмжлэлт сэтгэлгээ биш бусдыг доромжилсон үйлдэл. Иргэд шүүмжлэхдээ энэ баталгаатай билүү гэдгийг анзааралгүй аманд орсноороо бусдыг хэлээд буруудах нь бий. Шүүмжлэл хэлэхдээ архивын баримт, статистик үзүүлэлт судалсан бол үнэт зүйл рүү халдах асуудал гарахгүй дээ. Судалгаанаас харахад 40-өөс дээш насныхан асуудалд шүүмжлэлтэй хандахдаа заавал доромж үгээр хачирлах гээд байдаг.

Ихэвчлэн гэр бүл, үнэт зүйл рүү нь дайрч доромжилно. Дотроо байгаа бусдыг хүлээн зөвшөөрдөггүй таагүй мэдрэмжээ гадагшлуулахдаа илэрхийлэх өнгө аясаа олохгүй байгаатай холбоотой. Шүүмжлэл хэлэх нь нээлттэй ч хил хязгаарыг нь давж болохгүй.

-Шүүмжлэхдээ тухайн хүний гарал үүсэл, гэр бүл,ажил мэргэжлийг хавчуулах явдал түгээмэл байдгийг та хэлж байна. Энэ нь манайхны сэтгэлгээний онцлогтой холбоотой юу?

-Бид бүлгийн сэтгэлгээтэй. Шүүмжилж буй хүн нь тухайн бүлгээс гарсан гэх байдлаар гэр бүл, найз нөхдийг нь шүүмжлэлдээ хавчуулдаг. Өнөөдөр нийгэмд байгаа сэтгэлгээтэй уялдуулж хэлэхэд тухайн шүүмжилж байгаа хүний эцэг нь муу нэртэй байж болно. Харин хүүхэд нь муу байх албагүй. Тэрний аав нь авлигын хэрэгт холбогдсон улстөрч. Хүүхэд нь ч авлигач гэх байдлаар ханддаг. Энэ нь хүний нэр төрд нь халдаж байгаа үйлдэл. Мөн л нас тогтсон улс ийм шүүмж хэлэх нь бий. Тэд шүүмж хэлэх дуртай байдаг. Ингэхдээ бусдын нэр төрийг гутаадаг. Өөрөөр хэлбэл, шүүмжлэлт сэтгэлгээ, доромжлолыг ялгаа заагийг нь төдийлөн ойшоодоггүй. Харин залуу улс шүүмжлэхдээ асуудлын гарц гаргалгаа, шийдэл эрэлхийлэх болсон. Энэ эрх хэнд ч нээлттэй.

 Эх сурвалж: DNN.mn

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 цаг 8 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24
 Facebook Twitter Youtube