“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Д.Доржготов: Энэ шагнал шинжлэх ухааны салбарт өгч буй өндөр үнэлгээ, том итгэл, гүн хүндэтгэл юм

11/ 24/ 2022    14 цаг 05 минут

Монгол Улсын эрхэм хүндэт Ерөнхийлөгчөө,

Төр, нийгмийн зүтгэлтэн, Чингис хаан одонт эрхмүүд ээ,

Эрдэмтэн судлаач, номын эрхэм нөхөд өө.

Газар зүй, хөрс судлалын шинжлэх ухааны салбарт олон жил зүтгэж яваа миний хөдөлмөр бүтээлийг төр, засгаас өндөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээсэнд чин сэтгэлээсээ талархаж, цээж дүүрэн баяртай байна.

Шинжлэх ухаан, технологи нь аливаа улс орны урт хугацааны тогтвортой хөгжлийн баталгаа, эрчимтэй хөгжлийн тулгуур, хөшүүрэг, хөдөлгүүр болсон өнөө үед төрөөс энэхүү эрхэм дээд шагналаа эх орны олон зуун эрдэмтэн судлаачдын төлөөлөгч надад өгч байгаа нь шинжлэх ухааны салбарт өгч буй өндөр үнэлгээ, том итгэл, гүн хүндэтгэл хэмээн ойлгож байна.

Монголчууд бид ихэс дээдсийн ариун голомт Бурхан Халдун хайрхан, гурван мөрний сав нутагт өсөж торнин, ертөнц дахинаа гайхагдсан эзэн Чингис хааны цогцлоон байгуулсан агуу их эзэнт гүрний түүх, уул ус, газар нутаг, сав шимийн ертөнцтэйгээ салшгүй холбоотой билээ.

Монголын нууц товчоонд өгүүлсэнчлэн хөрст газар хөрвөж, хөвчин дэлхий дайтаж байх цаг дор эзэн Чингис хаан усны тунгалаг, өвсний соргог, уулын өндөр, талын уудмыг шүтэн эзэмшиж, нүүдлийн иргэншлийн түүхэн дээд, хамгийн хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсан чанадын утга учир нь Монгол орны минь байгаль, цаг уур, говь хангай, тал хээр хосолсон үржил шимт хөрс бүхий газар нутагт минь оршиж байжээ.

Тиймээс газар нутгийн онцлог, нэршил, нэрийдэл, хөрс шороо, ургамал, амьтан, гадаргын хийгээд газрын доорх хэвлийн баялаг бүгд эх түүхийн суурь нэгэн үндэс болохын учир түүхэн дэх газрын хүчин зүйлийг эрдэмтэд ихэд анхааран, тал бүрээс нь судалж ирсэн түүхтэй.

Миний сурч эзэмшсэн мэргэжил, судалж бүтээсэн мэдлэг маань нүүдлийн соёл иргэншлийн гайхамшигт түүхийг бүтээсэн энэ хөрст газартай амин холбоотой явсаар 60 гаруй жилийг үзэж байна.

Газар зүйн судалгаа бол улс орны тусгаар тогтнол, ашид оршихын баталгаа гэдгийг манай үе үеийн судлаачид, эрдэмтэд гүнээ ухамсарлаж, эх орондоо  газарзүйн шинжлэх ухааны бүхий л салбарыг хөгжүүлэхийн төлөө 98 жил цуцалтгүй ажиллаж, хөдөлмөрлөж ирсний сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд нь өөрийн өчүүхэн боловч хувь нэмэр оруулсандаа баяртай байна.

Хамт олон, хамтран зүтгэгч та бүхнээрээ бахархаж байна.

Энэ хугацаанд судлаач нөхөдтэйгээ хамтран эх орныхоо нутаг дэвсгэр, байгалийн нөхцөл, нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, нийгэм, эдийн засгийн талаарх бүх мэдээллийг багтаасан шинжлэх ухаан, зураг зүйн бүрэн хэмжээний лавлах “Монгол Улсын үндэсний атлас”-ыг гурван удаа боловсруулан нийтлүүлж, Монгол орныхоо бараг нийт нутгийг хамарсан хөрс, хөрсөн бүрхэвчийн судалгааны 50 гаруй удаагийн хээрийн экспедиц зохион байгуулж, хөрсний гарал үүсэл, ангилал, зураглал, мужлал, чанарын үнэлгээ, физик, химийн шинжилгээ, үржил шим, ашиглалтын талаар олон арван ном, бүтээл туурвиж, “Байгаль нуурын сав нуурын экологийн атлас”, “Монгол орны экосистемийн атлас”, “Сэлэнгэ-Байгал нуурын бүс нутгийн экологи-газарзүйн атлас” зэрэг орчин зүйн судалгааны томоохон бүтээлүүдэд оролцлоо.

Энэ судалгааны дүнд өнөөдөр бид нийт Монгол орныхоо хөрсний бүх хэв шинж, төрөл зүйлийг орчин үеийн шинжлэх ухааны түвшинд ангилан тодорхойлж, тэдгээрийн нөөцийг тооцоолох арга зүйг боловсруулан баталгаажуулж, байдал, төлөвийг нь экосистемийн хүрээнд үнэлэн хамгаалах шинжлэх ухааны мэдлэгийг бий болгож чадсан юм.

Энэ бүх ажлыг гүйцэтгэхэд надад итгэл хүлээлгэж, хамтран зүтгэж, тусалж дэмжиж ирсэн Шинжлэх ухааны академийн удирдлага, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдмийн хамт олон, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургуулийн  мэргэжил нэгт эрдэмтэн багш, шавь нартаа болон гэр бүлийнхэндээ гүн талархал илэрхийлье.

Монголын төр, түмэн олон минь хувь заяагаар учирсан хөрст энэ нутаг орноо үеийн үед, ургийн урагт хайрлан хүндэлж, бишрэн дээдэлж, унаган дагшнаар нь авч яваарай хэмээн өвгөн эрдэмтэн ах нь уламжилж байна.

Эрдэм мэдлэг арвижин дэлгэрч, эх орон минь мөнхөд хөгжин дэвжих болтугай.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

УЕПГ: А.Адъяасүрэн гишүүний нүүрсний бизнес дагасан авлигын хэргийг хаагаагүй12 сар 6. 18:00Яс ба үений мөгөөрсний хорт хавдрын эмчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна12 сар 6. 17:04Хөгжлийн банк "Самурай" бондын эргэн төлөлтийн бүрэн барагдуулах боломжтой болсон гэв12 сар 6. 15:59О.Цогтгэрэл:МАН-ын гишүүд УИХ-ын танхимд бие биенээ нүүрсний хулгайчаар дуудсан баримт нь бий. Энэ тухай мэдээлэл хаана байна12 сар 6. 15:16"Чингис бондын өрийг бүрэн төллөө"хэмээн Засгийн газар мэдэгдэв12 сар 6. 14:20“Засагчандмань майнз” ХХК-ийн гүйцэтгэх захирал бусадтай бүлэглэн 19 сая долларын хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ12 сар 6. 13:39Ковидын үеэр У.Хүрэлсүх өрөвчхөн сэтгэлтэй болж жүжиглэн огцроход Ч.Ундрам сонгуулийн менежерээ БОАЖ-ын сайд болгосон12 сар 6. 12:31Л.Оюун-Эрдэнэ: Тогтолцооны томоохон шинэчлэл хийсэн тохиолдолд ард түмэндээ ахин сонгох эрх өгөх нь зүйтэй гэж үзэж байна12 сар 6. 12:13"Амгалан" ДЦС-д гарсан гэмтлийг засаж байна12 сар 6. 11:36“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт зарцуулсан 230 тэрбумаа хэзээ тайлагнах вэ?12 сар 6. 10:53Б.Батхишиг алтан медаль хүртлээ12 сар 6. 9:44Н.Алтанхуяг: Бусдын "хашаа" давж өнгөлзмөөргүй байна12 сар 6. 9:41Өнөөдөр болох үйл явдлууд12 сар 6. 9:33Гацсан төслүүд буюу нүүрсний хулгайчдын бачаар...12 сар 6. 9:32ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголд авлигын эсрэг жагсаал эхэлж байна12 сар 6. 8:40"Financial Times" сонин Зеленскийг оны шилдэг хүнээр тодруулав12 сар 6. 8:26АНХААР: “Слава” брэндийн өттэй будаа зарагдаж байна12 сар 6. 7:30ЗАЛУУС: Бид дахиж 7 сарын 1-нийг хүсэхгүй байна12 сар 6. 7:30Орос Украины хэд хэдэн бүс нутагт дахин пуужингийн цохилт өгчээ12 сар 6. 7:23Дархлагдсан “Ажнай”-гийн даапаалсан мэдэгдлүүд12 сар 6. 7:20Түүхэн товчоон: Далан Түргэний хос толгойн зураг12 сар 6. 6:40Энэ өдрийн зурхай12 сар 6. 6:40Цаг агаарын урьдчилсан мэдээ12 сар 6. 6:30Усанд явах зам...12 сар 6. 6:30Жагсаал, цуглааныг албадан тараах тухай захирамжийг хүчингүй болголоо12 сар 6. 0:25ҮАБЗ-ийн зөвлөмжөөр Онц байдал зарлах тухай Ерөнхийлөгч зарлиг гаргана12 сар 5. 22:12"ТАВАНТОЛГОЙ ХК"-ийн ТУЗ-ын зөвлөлөөс уриалга гаргалаа12 сар 5. 20:41Хүүхдэдээ “тэсрэх бөмбөг”, " хиймэл дагуул" гэх зэргээр эх оронч нэр өгөхийг үүрэгджээ12 сар 5. 16:08Нүүрсний хулгайн асуудлаар УИХ нээлттэй сонсгол явуулна12 сар 5. 15:58Д.Амарбаясгалан: Засгийн газар шүгэл үлээгчийн үүргийг хангалттай гүйцэтгэж байгаа12 сар 5. 14:54116 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна12 сар 5. 13:51С.Одонтуяа: Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх шаардлагыг Ерөнхий сайдад тавьсан12 сар 5. 12:56ШШГЕГ-ын албан тушаалтнуудын хэргийг Прокурорт шилжүүлжээ12 сар 5. 12:29Коронавируст халдварын 61 тохиолдол батлагдав12 сар 5. 12:21Хуйвалдсанаа тэд шийтгэлээ, хулгайлснаа бид яах вэ Ерөнхий сайд аа12 сар 5. 11:53Т.Доржханд: Зарим нь үнэн сэтгэлээсээ, зарим нь зохион байгуулалттай талбай дээр гарч ирлээ12 сар 5. 11:49Ид шидийн түүх12 сар 5. 11:44С.Ганбаатар: У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар гурав ажлаа хийхгүй байна12 сар 5. 11:27Нийтийн тээврийн 826 автобусанд өдөрт 134 тонн түлш зарцуулдаг12 сар 5. 11:23Индонезид галт уул дэлбэрчээ12 сар 5. 11:08
 Facebook Twitter Youtube