Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-25 нд нийтлэгдсэн байна.

Монгол Улс шатахуун нөөцөлдөг үү

11/ 25/ 2022    7 цаг 08 минут

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын хэлснээр “Монгол Улс дизель түлшний 10-11 хоногийн нөөцтэй байна. Энэхүү нөөцөд шатахуун импортлогчдын агуулах, түгээх станцууд дээр байгаа, замд ирж яваа нийт дизель түлшний хэмжээг оруулж тооцдог гэнэ. Өөрөөр хэлбэл, түүний хэлснээр сард бид 80 мянган тонн дизелийн түлш хэрэглэдэг. Өдөрт 2660 тонн гээд тооцвол замд яваа, агуулахад, түгээгүүрийн ёмкост байгаа, ер нь Монголын нутаг дэвсгэрт 26 мянга 600 тонн дизелийн түлш байна.

Хамаг байдгаа хамж, цуглуулаад ч 10 хоног...

Салбарын сайдын тодорхойлсноор энэ бол “түр зуурын хомсдол”.  Ер нь улсын нөөц гэдэг зүйл бараг маш бага. Улсын түлшний нөөц хадгалдаг сав суулга ч Монголд байхгүй. Улсынхаа нөөцийг хувийн компаниудад өгч хадгалуулдаг системтэй гэсэн. Өөрөөр хэлбэл, улсын нөөц гэдэг бол хувийн компаниудын нөөц гэдэг нь ойлгомжтой.

Мөн тэрбээр, импортлогчид эхний ээлжинд шатахуун түгээх станцуудаа, хоёрт орон нутгийн болон нийслэлийн нийтийн тээвэр, гуравт уул уурхайн салбарт дизель нийлүүлж байгаа гэсэн. Үнэндээ шатахуун түгээх станцуудад дизель түлш нүдний гэм болсон учраас түгээх станцууд нэгт байгаа нь үнэн үү.  Уул уурхайнхан дизель түлшний хомсдолд аль хэдийнэ орсныг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлсэн.

Сүүлийн өдрүүдэд нэлээн эрчимжээд байсан нүүрс тээвэрлэлтийн компаниуд ч түлшний хомсдолд орсон гэж буй. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд дизель литр нь 4300 төгрөгөөр ч олдохгүй болсон учраас нүүрсний экспортод ч эрсдэл үүсэх нөхцөл байдалд хүрээд байна гэдгээ илэрхийлсэн.

Осолтгүй, өвлийн хүйтэнд нийтийн тээврээ зогсоочихгүй биз. Гэвч литр дизель түлшний үнэ 4000 орчим байвал угаасаа ямар ч ашиггүй, байнга алдагдалтай ажилладаг нийтийн тээврийн хэдэн компанийг цаашдаа ямар хувьд заяа хүлээх нь тодорхой.

Гэтэл, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “цаашдаа яах бол, бид нөөцлөх хэрэгтэй юу гэсэн асуултад би тодорхой хариуллаа” хэмээн пээдэлзэх.

УИХ-аас баталсан улсын нөөцийн бараа материалын жагсаалтад багтдаг дизель түлш  хамаг байдгаа хамж цуглуулаад л 10-11 хоногийн хэрэгцээг хангана гэдгийг сайд хэлсэн.

Сайд хэдийгээр сайхан болно гэсэн ч цаашид хомсдол үүсэхгүй гэх итгэл ОХУ-д ч бага байгааг төр засгийнх нь шийдвэрүүд тодорхой харуулж буй.  Тэгэхээр Монгол Улс улсын нөөцдөө анхаарал тавихгүй бол өнөөдөр маргаашийг аргалсан ч нөгөөдөр гэж нэг өдөр ирнэ.

Улсын нөөц “маш нууц”

Үе үеийн Уул уурхайн сайд нарын мэдээллээс шатахуун бол стратегийн нөөц гэдгийг бид сайн мэддэг болсон. Тиймээс тэдний хэлснээр багадаа сарын нөөцтэй байх ёстой юм байна гээд ойлгочихсон байлаа. Яг хэд хоног байхаар хуульд дүрэмд хэрхэн заасан байдаг вэ? гэвэл энэ асуултад хариулах боломжгүй юм билээ. Учир нь “ Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Улсын нөөцийн бараа, материалын байршил, нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай” 364 дүгээр тогтоол “маш нууц”.  Харах боломжгүй гэсэн үг.

Гэхдээ 2007 онд батлагдсан Монгол Улсын нөөцийн тухай хуулийн хүрээнд УИХ 2008 онд 30 дугаар тогтоол гаргаж, стратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрлийг тогтоожээ.  Үүнд, хүнсний 5, хөдөө аж ахуйн 2, түүхий эд 1, шатахуун тосолгооны материал 7, хүний эм, багаж хэрэгсэл 17 багтдаг юм байна. 2008 онд батлагдсанаас хойш 2011 онд цэвэр ус, цус, цусан бүтээгдэхүүнийг л нэмжээ.

Харин шатахуун тосолгооны материал дунд дизель түлш зүй ёсоор багтсан. УИХ-ын дээрх тогтоолоор Стратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрлөөр нь байршил, тоо хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгожээ.

2021 оны 03 дугаар сарын 17-ны Засгийн газрын хуралдаанаар баталсан “Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журам”-ыг мөн баталжээ.

Энэхүү журмын зорилго нь: Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний хомстол үүсч үнийн хөөрөгдөл гарахаас урьдчилан сэргийлэх, эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх нөхцөлийг хангах гэж тодорхойлсон байгаа юм.

АМГТГ-ын мэдээллээр Засгийн газрын 2021 оны 311 дүгээр тогтоолоор нэр бүхий 28 аж ахуйн нэгжүүд 2022 онд нийт 193500 тонн газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэхээр баталсан байна. 

Гэсэн ч энэ жилийн хувьд журам байлаа гээд Засгийн газарт газрын тосны нөөцөд бүтээгдэхүүн худалдаж авах боломж байсан уу гэвэл үгүй. Дээрээс нь, аж ахуйн нэгжүүдэд улсын нөөцийг хадгалах байтугай өөрийнхөө шатахууны нөөцийг хадгалах ч сав суулга бүрэн хүрэлцээгүй. Мөн бүтээгдэхүүнээ татаад авья гэхээр тээвэрлэлт асуудалтай. Вагон хүрэлцдэггүй гэдгийг өнгөрсөн жил болсон шатахууны хомсдолын үеэр аж ахуйн нэгжүүд хөндөж байсан. 

Тэгэхээр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын хэлснээр улсын түлшний нөөц хадгалдаг сав суулга ч Монголд байхгүй. Нөөц гэдэг зүйл ч бараг маш бага гэдэг нь тодорхой.

Гэвч жил хүрэхгүй хугацаанд эхлээд иргэд нь, дараа нь аж ахуйн нэгж нь шатахууны хомсдолтой нүүр туллаа. "Чиний юм бол миний юм" хэмээн хувийн хэвшилд ачаа үүрүүлсэн шигээ улс бас ачаагаа үүрэх нь ёстой. Ядарсан эдийн засаг, сөхөрсөн аж ахуйн нэгжүүд байн байн түр зуурын хомсдолд өртөөд байвал нэг л өдөр сэхээ авахгүй унаж мэднэ.

Улсын нөөцийн тухай хууль, журам байлаа ч амьдрал дээр Монгол Улсын нөөцийн талаарх нөхцөл байдал нэг иймэрхүү тодорхойгүй мэдээллээр дүүрэн байна.

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.75.178иргэн   • 2022, 11 сарын 25. 17 цаг 19 минут

За бензин, дизелийн түлшний нөөц улсын мэдэлд байж дор хаяж нэг улирал хагас жилийн тогтвортой хангах нөөц хадгалагдах ёстой баймаар. Бид чинь өөрийн гэх нефтийн ямарч бүтээгдэхүүн үйлдвэрлэдгүй улс зөвхөн хувийн хэдэн компаний гар харж сууна гэдэг дэндүү харамсалтай . Өвөл хөлдөх нэг нөхцөл энэ гарцаагүй мөн.



ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.5 цагийн өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.5 цаг 10 минутын өмнөГовьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube