Катар улсад болж байгаа "ДАШТ-2022" хөл бөмбөгийн тэмцээнийн аваргад нэрлэгдэж байсан Аргентин улсын шигшээ багийг эхний тоглолт дээрээ хожсон Саудын Арабын шигшээ багийн гишүүдийг нутгийнхан л баатрын дайд өргөмжилж байна.
Тэднийг Аргентин улсын багийг 2:1 харьцаатай буулган авна гэж хэн ч тааварлаагүй биз. Тамирчдынхаа гэнэтийн амжилтыг үнэлж, Саудын Арабын хаан лхагва гарагийг бүх нийтийг амралтын өдөр болгосон билээ.
Харин ханхүү Мохаммед бин Салман Аль Сауд шигшээ багийн гишүүн бүрд Роллс Ройс Фантом загварын машин бэлэглэхээр амласан тухай твиттерт Энэтхэгийн бизнесмен Сухел Сет жиргэжээ. Үүнийг Саудын Арабын инфлүүсер Аваб Альви ч өөрийн твиттер хуудаснаа жиргэв..
Гэхдээ ханхүү болон тус улсын Засгийн газраас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.