Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-28 нд нийтлэгдсэн байна.

Монголоороо бахархсан өдрүүдээр төрдөө үнэлүүлсэн эрхмүүд

11/ 28/ 2022    7 цаг 38 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн салбартаа амжилт гаргасан эрхмүүдэд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон,  төрийн дээд цол, медаль гардуулав. Монголоороо бахархсан өдрүүдээр төрдөө үнэлүүлсэн эрхмүүдийг онцолж байна.

 

ЖАК УЭТЕРФОРД, Д.ДОРЖГОТОВ НАРТ “ЧИНГИС ХААН” ОДОН ХҮРТЭЭВ

“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан”, “Монголын их хатдын нууц товчоо”, “Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд” зэрэг судалгааны бүтээл, ном зохиол туурвисан АНУ-ын иргэн, эрдэмтэн судлаач, доктор, профессор Жак Уэтерфорд, Их эзэн Чингис хааны монгол түмэнд өвлүүлэн үлдээсэн газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов нарт “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ.  Академич Д.Доржготов энэ үеэр  "Шинжлэх ухаан, технологи нь аливаа улс орны эрчимтэй хөгжлийн тулгуур хөшүүрэг, хөдөлгүүр болсон.   Энэ цаг үед төрөөс эрхэм дээд шагналаа эх орны олон зуун эрдэмтэн судлаачийн төлөөлөл надад олгосон нь шинжлэх ухааны салбарт өгч буй үнэлгээ, том итгэл, гүн хүндэтгэл хэмээн ойлгож байна” гэж онцоллоо. Харин АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд “Мөнх тэнгэр Чингис хааныг, түүний ард түмнийг, хувь заяаг нь мэдсээр ирсэн. Чингис хааны ариун үндэстэн, үр хүүхдүүдийг Монголын мөнх хөх тэнгэрийн алтан гэрэл цацраг үүрд гийгүүлж байхыг ерөөж залбирч байна. Энэ бол Чингис хааны төрсөн нутаг. Монголын сайхан орон” хэмээн онцолж байлаа.

 

ГУРВАН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ТӨРЛӨӨ

Дэд бүтцийн сайд асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Жигжид,  “Эрчим төсөл” ХХК-ийн зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Нанжаа, “Багануур” ХК-ийн экскаваторын машинч, гавьяат уурхайчин Г.Отгонпүрэв нарт “Хөдөлмөрийн баатар” цол  хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одон гардууллаа. Хөдөлмөрийн баатар Б.Жигжид нь  ээлжийн диспетчерээс ажлын гараагаа эхэлж, салбарын сайд хүртэл дэвшин, дэд бүтцийн салбарт 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулсан.  Энэ хугацаандаа  “Мянганы зам”, “Эрчим хүчний нэгдсэн систем”, “Монголын холбоо, мэдээллийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги”, “100 мянган нарны гэрэл” зэрэг богино, дунд, урт хугацааны томоохон төсөл, хөтөлбөр санаачлан, удирдан хэрэгжүүлжээ.

 

Ардын уран зохиолч цолоор:

Соёлын гавьяат зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Таукейн Султаныг

Гавьяат тамирчин цолоор:

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар, Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяа, Буудлагын спортын үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Мөнхзул, Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Лхагвагэрэл, Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Отгонжаргал, Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Шоовдор, Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ, Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Энхтуяа нарыг шагналаа.

Гавьяат дасгалжуулагч цолоор:

“Мүүн дэйнс” хамтлагийг үүсгэн байгуулагч, Бүжгийн спортын улсын шүүгч, олон улсын хэмжээний мастер О.Саранхүү.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ахмад ажилтан, доктор, профессор Б.Сумьяабаатар, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрэн, дундад үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор С.Цолмон.

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

Үндэсний урлагийн их театрын ахмад уран бүтээлч, морин хуурч, удир­даач, хөгжмийн зохиолч М.Батбаяр

Гавьяат хуульч цолоор:

Төрийн тусгай хамгаалалтын газ­рын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Ц.Тунсаг.

Гавьяат багш цолоор:

ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш ахмад багш, доктор, профессор Н.Надмид, “Шүрэн цох” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Сосорбарам, Зөвлөх багш Б.Доржсүрэн, СЭЗИС-ийн зөвлөх С.Ишцэдэн, ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн зөвлөх Б.Пүрэвтогтох, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Х.Сэлэнгэ нарыг тус тус шагнажээ.

Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:

 “Төвшин ёс төв” ТББ-ын зөвлөх Л.Доржсүрэн, Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор, Дорноговь аймгийн ОБГ-ын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа П.Гүндсамбуу, “Нүхт тур” ХХК-ийн дэд захирал Н.Одсүрэн, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын дарга И.Жаргалсайхан.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

Геологийн төв лабораторийн дарга асан, зөвлөх инженер О.Доржрэнчин “Мон сертф” ХХК-ийн зөвлөх О.Намжил, “Суман гүн трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, зөвлөх Н.Дашхүү, Уул уурхай, эрчим хүчний салбарын ахмад ажилтан Р.Сундуй нарыг шагнав.

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:

“Хүрмэн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Дашрэнцэн, АШУҮИС-ийн багш  Д.Одонтуяа.

Хүний гавьяат эмч цолоор:

“Интермэд” эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч Д.Гэрэлмаа, “Ананд-Хужирт” рашаан сувиллын их эмч М.Батжаргал.

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтан Л.Мэндсайхан, “Өдрийн сонин”-ы ахмад сэтгүүлч, зохиолч Б.Цогзаяабаатар.

Байгаль, орчны гавьяат ажилтан цолоор:

Хөвсгөлийн Улаан тайгын УТХГ-ын захиргааны дарга Ж.Төмөрсүх.

Гавьяат барилгачин цолоор:

Монголын зөвлөх зэрэгтэй инженерүүдийн холбооны тэргүүн В.Ганбаатар, “Уран тогоо” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, зөвлөх инженер Д.Банзрагч.

Гавьяат агрономич цолоор:

Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Я.Мягмарсүрэн  нарыг тус тус шагналаа.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ6 цаг 57 минутын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ7 цаг 8 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube