Украины нөхцөл байдлыг зохицуулахад туслах зарим орны хүчин чармайлтыг Москва сайшааж байгаа ч Киевт хэлэлцээр хийх талбар хэрэггүй гэж Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв. ОХУ Украины хооронд хэлэлцээр хийх газар олгоход бэлэн байгаа талаар Ватиканы мэдэгдлийн хариуд тэрбээр ийн тайлбарлажээ.
Тодруулахад, Пап лам Франциск 10 хоногийн өмнө Италийн өдөр тутмын "La Stampa" сонинд өгсөн ярилцлагадаа Ватикан Орос, Украины хооронд зуучлахын тулд чадах бүхнээ хийхэд бэлэн, тэр дундаа газар нутгаа хэлэлцээ хийх талбар болгон өгөхөд бэлэн байна гэж онцолжээ.
Гадаадын хэд хэдэн төрийн зүтгэлтэн, улс орнууд дээрхи хоёр орныг энхийн хэлэлцэр хийхэд зуучлах, зохион байгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж байгааг бид мэднэ. Мэдээж, ийм улс төрийн хүсэл зоригийг бид сайшааж байгаа. Гэхдээ манайд де-факто болон де юре байгаа нөхцөлд ийм санаачлага зүтгэл Украины талаас эрэлт хэрэгцээтэй байж чадахгүй" гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч онцлон тэмдэглэв.
Ватикан Москватай дипломат шугамаар харилцаж байгаа бөгөөд хэрвээ талууд энх тайванд хүрэх арга замыг олох сайн санаа, санаачлага ирвэл Украин, ОХУ-ын талд хэлэлцээрийн ширээний ард суухыг санал болгоход бэлэн байна гэж Ватиканы Гэгээнтний нарийн бичгийн дарга Пол Ричард Галлахер тэмдэглэжээ.
Эх сурвалж: Итар-ТАСС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.