Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-29 нд нийтлэгдсэн байна.

Шинэхэн гавьяатуудын түүхэн амжилтаас

11/ 29/ 2022    7 цаг 45 минут

Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчид болон дасгалжуулагчдыг шагналаа. Энэ үеэр жүдо бөхөөс нэг, чөлөөт бөхөөс дөрвөн гавьяат тамирчин төрсөн юм. Тэдний амжилтуудыг тоймлон хүргэе.

 

Дэлхийн аварга Ц.Цогтбаатар

Жүдогоос төрсөн отгон гавьяат Цэнд-Очирын Цогтбаатар 11 наснаасаа жүдо бөхөөр хичээллэж эхэлжээ. Тэрбээр 15 жилийн хөдөлмөрийн үр шимээ “Токио 2020”-ын дэвжээн дээр баталж, хүрэл медаль хүртсэн билээ. Түүний анхны багш нь Ш.Чинсанаа болон гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв юм. Ц.Цогтбаатар хамгийн сүүлд  өнгөрсөн сард  Узбекистан улсын Ташкент хотод болсон ДАШТ-ий 73 кг-ын жинд Японы алдарт аварга Соичи Хашимотог нэмэлт цагт этэх мэхээр ялж, алтан медаль хүртсэнээр дэлхийд аваргалсан Монголын тав дахь жүдоч болсон юм. Тэрбээр анх 2013 онд АНУ-ын Майами хотод болсон өсвөрийн жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Анхны монгол хүн болсноор бөх сонирхогчдын анхааралд өртөж эхэлжээ. Ц.Цогтбаатарын амжилтаас дурдвал, Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө, Азийн аваргын алт, хүрэл медаль, Мастерс, Их дуулга, гранпри тэмцээний гурван алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль, дөрвөн удаагийн улсын аварга юм.

 

Олимпын хүрэл медальт Б.Болортуяа

Энэ удаад чөлөөт бөхийн спортоос дөрвөн гавьяат төрсний нэг нь олимпын хүрэл медальт, ОУХМ Б.Болортуяа байв. Тэрбээр 2011 оноос “Женко” чөлөөт бөхийн клубт ОУХМ С.Мөнхсүх, Б.Мөнхтуяа нарын удирдлага дор  бэлтгэл хийж эхэлсэн байдаг. Б.Болортуяа Токиогийн олимпын чөлөөт бөхийн 53 кг-ын жинд хагас шигшээд дэлхийн хошой аварга, Японы Маю Мүкаидад 3:6 -аар ялагдсан юм. Улмаар хүрэл медалийн төлөө Жозеф Эссомбе Тиакотой барилдаж цэвэр ялснаар Монголын чөлөөт бөхийн түүхэнд олимпын медальтай хоёр дахь эмэгтэй тамирчин болсон билээ. Үүнээс гадна Б.Болортуяа 23 хүртэлх насны ААШТ-ий хүрэл, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хүрэл, “Mongolia open” олон улсын тэмцээний мөнгө, хошой хүрэл, УАШТ-ий хошой алт, гурван хүрэл медалийн болж байв. Мөн 2019 оны ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн бөгөөд 2021 онд Алмата хотод болсон Олимпын чансаа тогтоох тэмцээнд жиндээ алтан медаль хүртсэн байдаг.

 

Улсын заан М.Лхагвагэрэл

Чөлөөтөөс төрсөн дараагийн гавьяат тамирчин нь М.Лхагвагэрэл юм. Түүний хувьд “Даян” дэвжээ, “Хилчин” спорт хороо, “Жем Интернэйшнл”-ийн бөх. С.Лхагвагэрэл чөлөөт бөхөөс гадна үндэсний бөхөөр хичээллэдэг. Тэрбээр энэ жилийн баяр наадамд долоо давж, заан цолны болзол хангасан билээ. Түүний аав нь аймгийн арслан цолтой ажээ. Тиймээс М.Лхагвагэрэл багаасаа бөхийн спорттой ойр өссөн бөгөөд 10 настайгаасаа үндэсний бөхөөр барилдаж эхэлжээ. Харин 2013 оноос чөлөөт бөхөөр хичээллэж, бэлтгэл сургуулилтаа хангаж эхэлсэн байдаг. Үүнээс гадна М.Лхагвагэрэл 2021 оны ДАШТ-ээс 125 кг-д хүрэл медаль хүртсэн. Энэ амжилтаараа тэрбээр дэлхийн дэвжээнээс хүнд жинд медаль авсан анхны монгол бөх болж, түүхэн амжилтыг бичсэн юм. Мөн Токиогийн олимпод анх удаа зодоглохдоо хүрэл медалийн төлөө барилдаж, V байрт шалгарсан билээ. Үүнээс гадна М.Лхагвагэрэл нь Залуучуудын ААШТ-ний мөнгөн медальтай өсөх ирээдүйтэй тамирчин юм.

 

Дэлхийд данстай Д.Отгонжаргал

Дараагийн гавьяат тамирчин болж хөдөлмөрөө үнэлүүлсэн тамирчин нь чөлөөт бөхийн 50 кг-ын жинд зодоглодог Д.Отгонжаргал байсан юм. Түүний хувьд 12 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэж эхэлжээ. Тэрбээр өнгөрсөн жил Норвегийн нийслэл Осло хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 50 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн билээ. Энэ амжилтаараа  Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас хамгийн хөнгөн жинд медаль хүртсэн анхны бөх болсон юм. Д.Отгонжаргал нь 2018 оны Өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медаль, 2019, 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальтай тамирчин ажээ. Одоогоор “Женко” клубт бэлтгэлээ хангаж байна. Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр чансаагаа ахиулсан, жиндээ дээгүүрт бичигдсэн  тамирчдад мөнгөн урамшуулал олгодог. Энэхүү урамшуулалд 13 улсын тамирчин хамрагдахаар болсны дотор манай улсаас 50 кг-ын жинд Д.Отгонжаргал багтаад байгаа юм.

 

Гурван хүрэл медальтай Б.Шоовдор 

ОУХМ Б.Шоовдор Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төржээ. 2010 оноос Хан-Уул дүүрэгт дасгалжуулагч н.Энхтөрийн удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж, 2011 оноос дасгалжуулагч Д.Батнямын шавь болсон байна.  Тэрбээр өдгөө “Хасу-Мегастарс” клубт харьяалагдаж байгаа бөгөөд 2015 оноос үндэсний шигшээ багийн тамирчин болжээ. Б.Шоовдор нь “Лас-Вегас-2015” ДАШТ-д анх оролцсоноос хойш дөрвөн жил дараалан дэлхийн дэвжээнд зодогложээ. Тэрбээр “Будапешт-2018, “Нур-Султан-2019”, Осло-2021” ДАШТ-ээс гурван жил дараалан хүрэл медаль, ААШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медаль, Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон “Mongolia Open” тэмцээний гурван удаагийн аварга бөгөөд Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведь, Сассаригийн олон улсын тэмцээнд мөн аваргалж байсан юм. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ7 цагийн өмнөШадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковыг хүлээн авч уулзлаа7 цаг 29 минутын өмнөСэрэмжлүүлэг: 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж нас баржээ7 цаг 52 минутын өмнөНийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний эхний хэлэлцүүлгийг хийлээ7 цаг 58 минутын өмнөБоомтуудын 9, 10 дугаар саруудад ажиллах болон түр хаах цагийн ХУВААРЬ8 цаг 56 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно9 цаг 14 минутын өмнөНүүрсний хулгайн хэрэгт шалгагдах явцдаа оргон зайлсан гэх Д.Наранхүүг АТГ-аас саатуулан шалгаж байна9 цаг 31 минутын өмнөМ.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүлжээ9 цаг 46 минутын өмнө Испанийн эрх баригчид Шакираг татварын хэрэгт буруутгаж байна9 цаг 47 минутын өмнөЖҮДО: ОУХМ Б.Гончигсүрэн мөнгөн медаль хүртлээ9 сар 27. 9:30ЖҮДО: А.Адьяасүрэн хүрэл медаль хүртлээ9 сар 27. 9:23Зам даваанд халтиргаа гулгаа үүсэж хөдөлгөөнд саад учирч байна9 сар 27. 9:08Монгол Улсад телевиз үүсэж хөгжсөн түүх9 сар 27. 9:04Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна9 сар 27. 8:52Хар тэнгисийн флотын "нас барсан" командлагч Оросын БХЯ-ны коллегийн  хуралд оролцов 9 сар 27. 8:50Вагнерын Беларусь дахь "аялан тоглолт" өндөрлөж байна9 сар 27. 7:30Экспортыг хориглосон ч ОХУ-д бензин шатахууны биржийн үнэ дахин өсөв9 сар 27. 7:25Цаг агаар: Завханы нутгаар их цас орно9 сар 27. 7:00Хотын дарга Д.Сумъяабазар гурваас уруудсан дүн авч, “Түгжрэл”-ийн сайдтай хамт “таалагддаггүй”, “сонгохгүй” жагсаалтад оров9 сар 27. 6:53Зурхай: Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн9 сар 27. 6:45БНСУ-тай соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг эхлүүллээ9 сар 26. 17:53"Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр багш нарын 52 хувь нь урамшуулал авна"9 сар 26. 17:51ЗАР: Шинэ алтай хотхонд 55.18 мкв 2 өрөө орон сууц худалдана9 сар 26. 17:30Ирэх сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллана9 сар 26. 16:57Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина9 сар 26. 16:10Л.Энх-Амгалан: Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл бол төрийн бус байгууллага. Засгийн газартай хэлэлцээрт ордог байгууллага биш9 сар 26. 15:54НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа9 сар 26. 15:35ЗГ: Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцална9 сар 26. 15:32Өчигдөр 106 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ9 сар 26. 14:59Б.Батбаатарыг ИЗНН-ын даргаар бүртгэхээс татгалзаж өгнө үү гэх гомдол ирүүлжээ9 сар 26. 14:27Жүдо: О.Хүслэн хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо9 сар 26. 13:43С.Эрдэнэбат: Цалин хөлсийг ойрын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна9 сар 26. 13:37П.Сайнзориг: Б.Бадарч допинг хэрэглэсэн нь нотлогдож, батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд ярина9 сар 26. 13:28Цоохор ирвэс айлын хотонд орж мал барьжээ9 сар 26. 13:15Жүдо: Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдана9 сар 26. 13:06Тархины саатай хүүхдийн ризотоми мэс заслыг нутагшуулахад Японы эмч нартай хамтран ажиллалаа9 сар 26. 12:48ШШГЕГ-ынхан "Цагаан захтнууд"-ын орыг дэвсэж өгөхөө хэзээ болих вэ...9 сар 26. 12:36Т.Мөнхсайхан: Жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлого барьж байгаа9 сар 26. 12:22Жүдо: Б.Гончигсүрэн хагас шигшээд шалгарлаа9 сар 26. 11:56Төмс хураалт 39.8 хувьтай байна9 сар 26. 11:54
 Facebook Twitter Youtube