Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-29 нд нийтлэгдсэн байна.

Украинд эрчим хүчний хангамжийг сэргээж байна

11/ 29/ 2022    11 цаг 56 минут

Украины мэргэжилтнүүд эрчим хүчний системээ тогтвортой ажиллагаанд оруулж чадсан, гэхдээ 20 хувийн хүчин чадлын хомсдол тулгамдсан хэвээр байна. Украины ерөнхий сайд Денис Шмыгаль фэйсбүүкт ингэж мэдэгдсэний дээр, эрчим хүч хангамжийн сүлжээг засварлахаар 1000 гаруй мэргэжилтэн өдөр тутам ажиллаж байгааг дурджээ. Оросын өргөн цар хүрээтэй пуужингийн довтолгоонд улсынх нь эрчим хүчний дэд бүтцийн 50 шахам хувь гэмтэж сүйдсэн талаар Украины эрх баригчид өмнө нь мэдээлж байсан юм.

Улмаар эрчим хүчний байгууламжуудыг засварлаж, тогтвортой цахилгаан хангамжийг сэргээхийн тулд эрчим хүчний компаниудад тоног төхөөрөмж, сэлбэг материал шаардлагатай байгааг Украины эрчим хүчний сайд Герман Галущенко германы ЗГ-ийн төлөөлөлтэй цахимаар уулзах үедээ мэдэгджээ. Германы эдийн засаг болон байгаль, цаг уурын асуудал эрхэлсэн яамдын төрийн нарийн бичгийн дарга нараас гадна эрчим хүчний томоохон компаниудын удирдлагууд энэ цахим уулзалтад оролцож, Украины эрчим хүчний салбарт үзүүлэх тусламж дэмжлэгээ нэмэгдүүлж, түргэвчлэхэд бүх хүчээ дайчлахаа амлажээ. Энэ үеэр Украины ЗГ-ийн эх сурвалжуудын мэдээлснээр, тус улсын 7 бүс нутгийн 524 тосгон сууринд цахилгаан хангамжийн асуудал тулгамдаж байгаа юм байна. Энэ зуур Украины Ерөнхийлөгч Зеленский Оросын пуужингийн цохилтууд дахин сэргэж болзошгүйг анхааруулж, батлан хамгаалах хүчин болон иргэдээ саяны 7 хоногийнх шиг хүндрэл бэрхшээлд бэлтгэлтэй байхыг уриалжээ.

Ням гарагт Киевт цас орж, температурын заалт 0 градус руу бууж, шөнөдөө манан буух анхааруулгатай байх үед энэ сэрэмжлүүлэг өгсөн байна.  Тэгвэл Австрийн БХЯ-ны цэргийн стратегич Маркус Райснер гэгч хурандаа Украиныг агаарын довтолгооны эсрэг хамгаалалтаа хүчтэй болгохгүй бол, хэдхэн долоо хоногийн дараагаас тас харанхуй суухад хүрнэ гэж Зидиэф-т ярьжээ. Оросууд Украинд довтолсныхоо дараахан агаарын довтолгооноос хамгаалах системийнх нь 3/1-ийг устгасан учраас Киев, дэд бүтэц рүү нь онилсон цохилтуудад өртөмхий байгаа, дээрээс нь Украины нутаг өргөн, хамгаалалт шаардлагатай байгууламж асар олон гэдгийг энэ шинжээч дурдсан байна. Оросын зэвсэгт хүчин Крымийн гүүрийг дэлбэлсэн хэрэг явдалд Украины тусгай албадыг буруутгаж, улмаар 10 сарын 10-наас Украины дэд бүтцийн байгууламжуудад ширүүн цохилт өгч эхэлсэн. Ингэхдээ голчлон эрчим хүч, батлан хамгаалах аж үйлдвэр, цэргийн удирдлага, холбооны байгууламжуудыг онилж байгаа гэж Москва мэдэгддэг. Өчигдөр гэхэд, Днепр орчимд хаймарс төхөөрөмжийн 100 гаруй сум устгасан гэж Оросын БХЯ мэдээлсэн байна. Мөн гадаадын үйлдвэрийн том калибрын их бууны 7000 гаруй сум устгасан гэж эдний мэдээлэлд дурджээ. Украины тал энэ тухайд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: Mnb.mn

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ3 цаг 10 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ3 цаг 25 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна3 цаг 42 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна3 цаг 47 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна3 цаг 52 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна3 цаг 57 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр3 цаг 58 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ8 цаг 23 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube