Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-29 нд нийтлэгдсэн байна.

​Хятадад юу болоод байна вэ?

11/ 29/ 2022    14 цаг 24 минут

Хятадын коммунист намын ХХ их хурал дээр тус улсын тэргүүн Си Жиньпин “0-COVID” үйл ажиллагааг үргэлжлүүлнэ, баячуудын хөрөнгийг хурааж ядуучуудад өгөх ажлаа үргэлжлүүлнэ гэж хэлсэн. Эдгээр бодлогооос шууд шалтгаалж Хятадын эдийн засгийн гол тулгуурууд болох үл хөдлөх хөрөнгийн гүйлгээ царцаж, үйлдвэрлэл, худалдаа хумигдаж эхлэв. БНХАУ-ын экспорт, импорт өнгөрсөн сард гэнэт уналтад орсон нь 2020 оны тавдугаар сараас хойшхи анхны нэгэн зэрэг явагдсан том уналт болсон. Аравдугаар сард экспортын тээвэрлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.3 хувиар буурч, есдүгээр сард 5.7 хувийн өсөлттэй байсан эдийн засагт огцом эргэлт гарсан нь 4.3 хувиар өснө гэж байсан эдийн засгийн шинжээчдийн хүлээлтээс хамаагүй бага үзүүлэлт болов.

“Capital Economics”-ийн эдийн засагч Зичун Хуан "Ирэх улиралд экспорт улам буурна гэж бид тооцоолж байна ... Хятадын төр засгийн санхүүгийн түрэмгий бодлого буюу их мөнгө олох тусам нь их мөнгө улс хурааж авах бодлого, өндөр инфляциас шалтгаалсан бодит орлогын бууралт ирэх онд Хятадын эдийн засгийг уналтад оруулна гэж бид үзэж байна" гэжээ. “Ройтерс” агентлаг хятадын гаалийн мэдээлэлд тулгуурлан тус улсын автомашины экспортын тоо хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад огцом буурч, 60 хувьд хүрсэн нь Хятадын эдийн засагт бараа бүтээгдэхүүний эрэлт буурч үйлчилгээ рүү шилжиж байгааг харуулж байна гэж мэдэгдэв. Импортын ачаа эргэлт 9-р сард 0.3 хувийн өсөлттэй байсан нь өмнөх үеэс 0.7 хувиар буурч, 2020 оны 8-р сараас хойшхи хамгийн сул үр дүн болов. Дэлхий дахины эдийн засгийн өсөлтийн удаашралтаас гадна дотоодын эрэлт суларч байгаа нь Хятадын эдийн засагт илүү их дарамт учруулах болно гэж шинжээчид үзэн "Дотоодын эрэлт хангалтгүй байгаа нь Хятадын богино хугацааны сэргэлт, урт хугацааны өсөлтөнд саад болж байна" гэж “Jones Lang Lasalle”-ийн ахлах эдийн засагч Брюс Панг хэлэв.

Царт тахал гараад бараг гурван жил болж байхад Хятад улс “COVID-19”-ийн эсрэг хатуу бодлого баримталж, эдийн засагтаа ихээхэн хохирол учруулж, нийтийг хамарсан бухимдал үүсгэсээр байна. Хамгийн гол нь Си даргын “0-COVID”, баячуудын хөрөнгийг ядуучуудад өгнө гэдэг бодлого хятадын иргэдийн амьдралын төвшинг эрс бууруулж магадгүй болоод байна. Ингэх аваас БНХАУ дотроосоо бут үсрэх болно. Учир нь хятадууд хэнээр удирдуулж буйгаа огт тоодоггүй, харин амьдрал нь буурангуут шууд босдог онцлогтой ард түмэн. Иймээс хятадууд бусад улсаас хамгийн олон буюу 10-н түүхэн том бослого гаргаж хамгийн урт буюу 1927-1950 он хүртэл иргэний дайн хийж байсан ард түмэн билээ. Ядаж байхад “0-COVID” гэх хатуу хөл хорио тогтоосон хотуудад дарга нарын ойрын хамаарал бүхий этгээдүүд иргэдийн хүнс, өргөн хэрэглээний барааны ханган нийлүүлэлтийг хариуцан баяжиж байна гэсэн мэдээлэл нийтийн сүлжээгээр тараад байгаа нь иргэдийн эсэргүүцэл, дургүйцлийг өдөөгөөд байна.

Шинжаан-Уйгурын Өөртөө засах орны Өрөмч хотод коронавирусын эсрэг хатуу хязгаарлалтыг эсэргүүцсэн олныг хамарсан эсэргүүцлийн бичлэг Хятадын олон нийтийн сүлжээнд тавигджээ. Нийт 10 хүн амиа алдсан орон сууцны өндөр байшинд гал гарсны дараа жагсаал эхэлсэн гэж мэдээлж байна. Уг бичлэгт орон нутгийн оршин суугчид олонх нь маск зүүж, харанхуй болсны дараа хотын гудамжинд цугларч байгааг харуулжээ. Үүний дараа цагдаа нартай жагсагчдын сөргөлдөөн эхэлж, хүмүүс "Ковидын хязгаарлалтанд төгсгөл!" хэмээн хашгирч байв. Өөр нэг бичлэгт олон хүн үймээн самуун дэгдээн тусгай хаалтыг нэвтэлж байгааг харуулав. Жагсаал болсон газрын байршлыг “Ройтерс” агентлаг баталгаажуулсан бол өнгөрсөн баасан гарагийн орой “ВВС”-ийн дамжуулалтаар хотын захиргааны гадаа цугларсан эсэргүүцэгчдийн жагсаалыг бас харуулав. Мөн Гуанжоу хотод гарсантай адил явдал өнгөрсөн ням гаригт шилжих шөнө Бээжин, Сиань, Чунцинь, Нанжин зэрэг том хотуудад болж иргэд төр, засгийнхаа эсрэг жагсжээ. Олон нийтийн сүлжээнд тавигдсан видео бичлэгүүд дээр жагсаж буй залуус "Коммунист нам зайл! Си Жиньпин зайл!" хэмээн хашгиралдаж байв. Цагдаа нар удалгүй баривчилгаа явуулж эхэлсэн байна. Цар тахал эхэлснээс хойш бараг гурван жилийн дараа ч гэсэн Хятадын хил хүртэл хаалттай хэвээр байна. Энэ бол хятадын коммунистууд иргэдээ ковидын вакцинд бүрэн хамруулаагүй гэсэн үг гэж зарим судлаачид онцолсон байна. Мөн эдгээр хотоос гадна Бээжин, Нанжин хотын их дээд сургуулиудын оюутнууд коммунист төр, засгийн бодлогыг эсэргүүцэн жагсаал хийж эхэлжээ.

Дарангуйлагч дэглэмтэй Хятадад төр засгаа шууд эсргүүцсэн ийм ил тод илрэл маш ховор болдог гэж барууны хэвлэлийн агентлагууд гайхаж байгаагаа нуулгүй онцлон тэмдэглэсэн байна.

Урд хөршийн Коммунист засаглал уруудах замдаа оров.

Г.Амарсанаа

Эх сурвалж: DNN.mn

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ6 цаг 51 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв7 цаг 12 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв7 цаг 41 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ8 цаг 12 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна8 цаг 47 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна9 цаг 2 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага9 цаг 6 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…9 цаг 20 минутын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно3 сар 29. 8:24Энэ өдрийн зурхай3 сар 29. 8:19Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ3 сар 29. 8:16Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна3 сар 29. 8:15Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал3 сар 29. 8:14" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube