“Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” хэлэлцүүлгийн үеэр Төвийн эрчим хүчний нэгдсэн системд ямар үед ачаалал өндөр байгааг танилцуулсан юм.
Монгол Улсын хэмжээнд оргил ачааллын цаг зунд 11-12, хавар, намарт 20-22, өвөлдөө 19-21 байдаг бол даваа, баасан гарагт хамгийн өндөр хэрэглээтэй байдаг аж. Баяр ёслолуудын үеэр эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгддэг бол Цагаан сарын шинийн нэгэнд 09:00 цагт хамгийн оргилдоо хүрдэг байна. Харин цэргийн баяраар ямар ч өөрчлөлт ордоггүй гэнэ. Нэг градус хүйтрэхэд оргил ачааллын үед 10 МВт-аар нэмэгддэг байна.
, 2020 онд 1153 МВт хэрэглээтэй байсан бол 2021 онд 1308-1387 болж огцом өссөн. Энэ нь ковидын үеийн эрчим хүчний хэрэглээний төлбөрийг тэглэснээс үүдсэн гэж үзжээ
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.