Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-30 нд нийтлэгдсэн байна.

Хэмнэнэ гэдэг чинь хэрэгцээгүй өр тавихыг хэлдэггүй байх аа!

11/ 30/ 2022    7 цаг 00 минут

Арваннэгдүгээр сарын эхэнд Монгол Улс 2023 оны төсвөө батлаад буй. Ирэх жилийн төсвийн онцлог нь төрийн хэмнэлт, шинээр нэг ч барилга байгууламж, сургууль, цэцэрлэг төсвийн мөнгөөр барихгүй. Мөн иргэд хойшлуулсан байсан ипотекийн зээлээ эргүүлэн төлөх асуудал.

Татвар нэмэгдэж, инфляц өсөж, өрийн дарамт ихсэж төр бүсээ нэг биш нэлээд хэдэн хувиар чангалсан гэдгээ дахин, дахин дурдсаар байгаа хэр нь огтоос онцын шаардлагагүй зардлыг урд хөршөөс олон сая долларын зээл тавин зүтгэсээр байгаа асуудал олны гайхширлыг бишгүй төрүүлнэ.

Тодруулбал Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар иргэн Б.Цэцэг ажиллах болсон нь олны шүүмжлэлийг дагуулаад буй. Төслийн хүрээнд Дамбын гүүрнээс Дунд гол хүртэлх урсцыг сайжруулах буюу Дамбаас Баянмонгол хүртэл 8.5 км тохижилтын ажил хийнэ гэв.

Гэвч эдийн засгийн хямралтай, ирэх оны төсөв нь 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай, инфляц хоёр оронтой тооны босгыг аль хэдийнээ давчихсан энэ үед БНХАУ-аас 60 сая ам.долларын зээл авч  Сэлбэ голын орчимд 205 тэрбум гаруй төгрөгийг түгжих шаардлагатай юу гэсэн асуулт эндээс гарч ирнэ.

Танана, хэмнэнэ гэсэн Монгол Улсын засгийн газрын үг, амлалт, төсөв гурав юу болж таарав?

Амьдрах орчноо сайжруулах нь зүйн хэрэг ч гэлээ тэвчиж болох зардлыг танах тухай ойлголтыг огтоос мэдэхгүй мэт үйлдэл, шийдвэр гаргах нь гайхмаар. Нийгэмд нүүрэн дээр тулаад ирсэн асуудлаа шийдээгүй, түүндээ хүч хаяхгүй хэр нь Сэлбэ голын ойр орчимд амьдрах иргэдийн амьдралыг 240 хувь дээшлүүлнэ гэж ярих нь нэг л авцалдахгүй.

Өнөө цаг үед эдийн засагт мөнгөний эргэлт, хүүхдүүдэд сургууль, цэцэрлэг, иргэдэд амьдрах орон байр, түгжрэлд шийдэл гарц хэрэгтэй болохоос хэмнэнэ гэчхээд гаднаас хээв нэг зээл авч Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулна гэдэг мунхаглал хэрэггүй.

Хэрвээ үнэхээр энэ зээл, санхүүжилтийг голын голдиролд бус нэн тэргүүний асуудалдаа 60 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 205 тэрбум 140 сая төгрөгийг хэрхэн зарцуулж болох жишээг хүргэе.

Иргэд ирэх жилээс ипотекийн зээлээ өөрсдөө төлж эхэлнэ.

ХЭРВЭЭ: 60 сая ам.доллараар медиан буюу 2022 оны хоёрдугаар улирлын дунджаар 1м.кв нь 3 сая төгрөгийн  50м.кв байрыг ипотекийн зээлээр иргэдэд олговол 1367 айл өрх орон сууцанд хамрагдах боломжтой юм. Цаашлаад дунджаар нэг өрх 4 ам бүлтэй гэж тооцвол 5468 иргэн орон сууцанд амьдрах нөхцөл боломж бүрдэнэ. 

Түгжрэл хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй.

Улаанбаатар хотын замын түгжрэл бол хүн бүрийн амнаас гарч, ярих бүртээ төвөгшөөдөг сэдэв болоод удаж байгаа. Нийслэлээс 420 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн замын түгжрэлийг шийдэхэд төсөвлөсөн ч одоог хүртэл үр дүн гарсан уу гэвэл мэдээж үгүй. Үүнд нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх асуудал ч мөн гол байр суурийг эзэлнэ.  

ХЭРВЭЭ: 60 сая ам.долларыг нийтийн тээврийн парк шинэчлэлтэд бүрэн зориулбал 240 тооны шинэ нийтийн тээврийн автобус нэмэгдэж замын түгжрэлийг шийдэхэд нэг биш нэлээд хэдэн алхам дөхөх байсан болов уу.

Боловсрол хамгийн эхэнд.

Аливаа улсын ард түмний хөгжлийн тулгуур, ирээдүй бол хүүхэд, боловсрол хоёр.  Энэ хоёр ч салшгүй холбоотой байх ёстой. Цэцэрлэг, сургуулийн чанартай боловсрол гэдэг тэдгээрийн хүртээмжтэй мөн шууд холбоотой гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэтэл 2023 оны Монгол Улсын төсөвт нэг ч сургууль, цэцэрлэг шинээр барих зардал, тооцоо тусгагдаагүй. Энэ бол өнөөх төрийн хэмнэлт.

ХЭРВЭЭ: 60 сая ам.долларыг сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтад зориулбал нийтдээ 25 тооны стандартад нийцсэн, хүүхэд сурч хөгжихөд тохиромжтой сургууль, цэцэрлэгийг улсынхаа ирээдүй хойчид зориулах боломжтой юм. 

 

 

10


Сэтгэгдэл (10)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.26.193.117Зочин   • 2022, 12 сарын 6. 16 цаг 02 минут

Uvurkhangai heden garaar garaa ugaaj bgaa ovjin hyyhendee, nuguu heden ***** um uzeegui garuud

202.126.88.106зочин   • 2022, 12 сарын 2. 11 цаг 18 минут

хөхөө өвлөөр түгжирч хөлдөж үхэх гэж байхад Сэлбэ голын Сэрүүн дэнж гэж хуцаж мөнгө хулгайлах аргаа яриад хуралдаж бдаг Сумья бузар огцор алтанзагасны эмгэний үлгэр ярьсаар нэг төслөө 10 жил ярина хэлж ярих хулгайлахаас цаашүгй Ман тар

1.224.216.137Зочин   • 2022, 12 сарын 1. 10 цаг 01 минут

Голын эрэг тохижуулж тав тухтай суух, уулзаж ярилцах, тоглож наадах орчин бүрдүүлэх нь чухал, хийх ёстой л ажил. Гэхдээ сургууль цэцэрлэг, иргэдийнхээ орон сууц, замын түгжрээ, утаа униарынхаа асуудлыг шийдсэний дараа л хийх ажил. 60 сая $ ч бага мөнгө биш шүү дээ. Голын эрэг тохижуулсанаар ойр орчмын айлуудын амьдралын чанар дээшлэх нь юу л бол. Ямар үндэслэл тооцоогоор ийм дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ ажлыг хийх хэрэгтэй боловч аминд тулсан асуудал биш, хойшлуулж болох асуудал. 60 сая $ -ыг аминд тулсан асуудлаа шийдье.

66.181.160.127Зочин   • 2022, 11 сарын 30. 9 цаг 37 минут

Ажил хийж мөнгө олж орлогоороо гэртээ шинэ тавилга авалдаа писдаа юмаа үйлдвэр барилдаа голынхоо хогыг сайн цэвэрлэхэд л болношдээ цэмент байснаас оригоороо байсан дээр

202.21.104.2Зочин   • 2022, 11 сарын 30. 9 цаг 34 минут

ИРгэдээ боддог бол хийх л ажил. Духцэцэг харин хийж чадах болуудаа? Олны хяналт өндөр бн. Хэл ам хэрүүл уруулгүй хотын дундуур урсдаг ганц голын эргээ тохижуулчихаж чадахгүй бид күэ мөн хэцүү улс аа. 200 тэрбум, 2 их наяд төгрөг ч байсан наадуул чинь хийхгүйгээ хүрвэл хийхгүй, энэ мөнгөөр сургууль цэцэрлэг эмнэлэг ч барихгүй. Шуналтай хүмүүсийг төрд сонгож, сонгогдсон шуналтнууд нь өтрийн сан хөмрөгийг хоосолдогыг л бболиулмаар бн. ккк

66.181.161.15Зочин   • 2022, 11 сарын 30. 9 цаг 24 минут

Лаларуудийг зайлуулая сумяабазар гичий минь ээ бө *****

64.119.26.149Зочин   • 2022, 11 сарын 30. 9 цаг 24 минут

Писдааа

192.82.85.175Зочин   • 2022, 11 сарын 30. 9 цаг 04 минут

Энэ ӨНӨРЦЭЦЭГ бас ДУХЦЭЦЭГ гэсэн 2 лалрын хүүүхэн байнаа хархаас дургүй хүрээд байдын

66.181.188.86Зочин   • 2022, 11 сарын 30. 8 цаг 27 минут

Сумъяабазарыг зайлуулаачээ. Энэ нэг мөнгөний төлөө нүдээ өгөхөөс ч буцахгүй жингэр хүртэл төрийн мөнгөнд гараа дүрэх гэнэ

202.126.88.106зочинСумбузар худлаа ярьсаар   • 2022, 12 сарын 2. 11 цаг 10 минут

Сумбузар 4 жил худлаа ярилаа дүүжин тээвэрт зарсан тэрбум тэрбум хаачив хувийн банкаа дампууруулчихаад улсаас хулгайлсаар огцор ард түмнээ дэндүү элэг барих юм



ШИНЭ МЭДЭЭ

Төрийн албаны үйл ажиллагааны талаар нээлттэй сонсгол хийнэ6 цаг 22 минутын өмнөГ.Занданшатар: Хүүхдийн мөнгө, шаталсан татварын тогтолцооны талаар иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх хэрэгтэй байна7 цаг 24 минутын өмнөМ.Баяраа: Цагаан даваанд нохой унтуулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна7 цаг 51 минутын өмнөТөрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ7 цаг 58 минутын өмнөХүүхдийн эмч ердийн үеэс 1.5-2 дахин их ачаалалтай ажиллаж байна8 цагийн өмнө"Japan Airlines" Монгол руу нислэг үйлдэх талаар санал солилцов8 цаг 7 минутын өмнөАвтомашины нүүрсэн яндан хулгайлдаг 4 бүлгийн 45 хүнийг баривчилжээ9 цаг 13 минутын өмнөБ.Батцэцэг: Монгол Улсад аливаа улс орноос дарамт шахалт ирсэн юм байхгүй9 цаг 18 минутын өмнөБайгалийн хийн хоолойн төслийн ажил ОХУ, БНХАУ-ын худалдааны гэрээнээс шалтгаална9 цаг 33 минутын өмнөХилийн чанадад долоо хоногт 2-5 монгол хүн амиа алдаж байна1 сар 30. 14:20Н.Учрал: Би гар дээрээ хоригийн үндэслэлүүдийг хүлээж аваагүй байна1 сар 30. 13:57Ж.Сүхбаатар: Улаанбаатарт гишгэх, зорчих газар алга. Сүнгэнэтэл давхих авто замын дэд бүтэц алга1 сар 30. 13:18Н.Учрал тойргоо сольж, Сүхбаатар дүүрэгт нэр дэвших үү1 сар 30. 13:14Н.Учралын батлуулсан хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавилаа1 сар 30. 13:01Хөгжлийн банкны хоёр дахь нээлттэй сонсголд Х.Баттулгыг хүү, охиных нь хамт гэрчээр дуудна1 сар 30. 13:00Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс медаль хүртсэн эмэгтэйчүүд1 сар 30. 12:58НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ1 сар 30. 12:06 Ираныг ШХАБ-д гишүүнээр элсүүлэх тухай хуулийн төслийг батлав1 сар 30. 10:30О.Цэцэнцэнгэл Алмадагаас хүрэл медаль хүртлээ1 сар 30. 10:28Гал түймрийн дуудлага 13.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна1 сар 30. 10:26Хөгжлийн банкны асуудлаарх дараагийн сонсгол ирэх сарын 13-наас эхэлнэ1 сар 30. 10:26П.Бямбацэрэн: Үндсэн хуулиа ойлгож мэдэж, мөрдөж хэвшүүлж чадахгүй байгаад л асуудлын гол нь байна1 сар 30. 10:18Төмөр замын ачаа тээвэр 3,6 сая тонноор багасжээ1 сар 30. 9:22“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар Ханги, Замын-Үүд руу хийх туршилтын тээвэр зогсжээ1 сар 30. 9:17Хяналт шалгалтын хуулийг хэрэгжүүлэхэд Аудитын байгууллага хангалтгүй ажиллаж байна1 сар 30. 9:08Шведийн НАТО-д элсэх үйл явцыг түр зогсоолоо1 сар 30. 8:45Украин сөнөөгч онгоц авах асуудлаар өрнөдийн орнуудтай хэлэлцээгээ түргэтгэв1 сар 30. 7:37ЗЕЛЕНСКИЙ: Орост хариу өгөхийн тулд Украинд алсын тусгалтай пуужин хэрэгтэй байна1 сар 30. 7:11Түүхэн товчоон: Мөнххайрханы соёл1 сар 30. 6:40Энэ өдрийн зурхай1 сар 30. 6:35Цаг агаарын урьдчилсан мэдээ1 сар 30. 6:30Чехийн ерөнхийлөгчийн сонгуульд П.Павел ялжээ1 сар 29. 13:32БНТУ-ын эсэргүүцлийн улмаас Швед, Финландын НАТО-д элсүүлэхтэй холбоотой уулзалт хойшлогдлоо1 сар 29. 13:30БНСУ БНХАУ-аас ирэх иргэд жуулчдад тогтоосон визний хязгаарлалтаа сунгана1 сар 29. 13:29Хоёрдугаар сарын цаг агаарын төлөв1 сар 29. 13:25ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гарагт эхэлнэ1 сар 29. 13:13​Л.Цэрэндолгор: Ихэнх хүмүүст коронавируст халдварын үеийн нойрны эмгэг тохиолдож байна1 сар 29. 13:08Ирэх сараас ипотекийн зээл олголт хэвийн болно1 сар 28. 12:07Эваристе Коуасси-Комлан: Монгол хүүхдүүдийг цахим хүчирхийллээс сэргийлэх ажлыг цогцоор хийх шаардлагатай байна1 сар 28. 11:47АНУ  Оросын "Вагнер"-ийн эсрэг хориг арга хэмжээ авлаа 1 сар 28. 11:33
 Facebook Twitter Youtube