Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-30 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Далан Балжуд

11/ 30/ 2022    6 цаг 40 минут
Тэмүжиний ялагдсан томоохон тулалдаан

 

Шарагчин тахиа жил 1189 онд Сэнгүр гохины Хар зүрхний Хөх нуурт Алтан, Хучар, Сача бэхи нар 28 настай Тэмүжинг Монголын хан болгов. Хабул ханы үр ач нар нийлж ийнхүү Тэмүжинг хан болгосон билээ. Үүнд Бодончорын удмын бусад салаа, Хайдугийн 2-р хүү Чарахай линхугийн удмын Тайчиудын язгууртнууд, Тумбинай сэцэний удмын Жамуха болон Добу мэргэн, Дува сохорын үр удмын Хатагин, Салжиуд, Дөрвөн овгийн ихэс дээдэс дургүйцжээ. Ялангуяа хан болсноо Жамухад мэдэгдэхэд тэр уурлаж, Алтан, Хучар нарт үг хаяжээ. Судрын чуулганы мэдээгээр Жамуха бол Тумбинай сэцний 7-р хүү Удур баяны удам бөгөөд Жадаран овгийн эзэн билээ. Тэр цагт Жамухын дүү Тэмүжиний адууг хулгайлж байгаад алагдсан юм. Жамуха дүүгээ алагдсанд өс санаж Жадаран, Тайчиуд, Ихирэс, Уруд, Ноёхид, Барулас, Баарин, Арулад, ХонгирадГорлос, Хатагин, Салжиуд, Дөрвөн гэсэн 13 хаританг нэгтгэж 3 түмт болж Алаггугууд, Турхагуудаар давж Тэмүжинг довтолжээ. Гэнэт довтлохыг оролдсон ч Ихирэсийн Мүлхэ Тутаг, Боролдай гэсэн хоёр хүн Тэмүжинийг Хүрэлхү-д нутаглаж байхад хэл дуулгав. Тэр хоёрыг Тэмүжиний хүргэн Бутугийн эцэг Нэгүн илгээжээ. Хэл авсан Тэмүжин 13 хүрээний цэргээ 3 түмт болгож мордоод Далан Балжудад иржээ. Онон Балжийн Далан Балжудад Жамухын цэрэг Тэмүжиний 13 хүрээний цэрэгтэй тулалдав. Тулалдаанд Тэмүжиний цэрэг Жамухад хөтлөгдөж ялагдсан ч амжилттай зугтаж буруулаад Жэрэнэ хавцалд хоргодож гол хүчээ хадгалж үлдэж чадсан юм. Харин дайсан гэзэг дарж мөшгөхөөс сэргийлж үлдээсэн Чиносын хүрээний цэргийг Жамуха Далан Тогоодод булхаж талаад буцжээ. Үүгээр тулалдаан өндөрлөсөн. Далан Балжудад ялагдаж Жэрэнэ хавцалд хоргодож тулалдаанаас гарсан Тэмүжинд байлдааны дараа Уруд, Мангудын хоёр хүрээ дагаж ирэв. Энэ явдал Тэмүжиний байр суурьт их нөлөөлж монголчууд дунд түүнийг дагах ёстойг, Хотулаас хойш эзгүй байсан Монголын ханд тохирох хүн мөн гэдгийг харуулжээ. (Б.Батсүрэн)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ6 цаг 55 минутын өмнө"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35
 Facebook Twitter Youtube