Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-01 нд нийтлэгдсэн байна.

Нүүрсний хулгайч гишүүдийн нэрсийг зарлавал хамгийн эхэнд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ байх магадлалтай

12/ 1/ 2022    15 цаг 12 минут

Ирэх ням гаригт /2022.12.04/ иргэд жагсаж нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг шаардаж, алдагдсан боломжоо хулгайчуудаас буцааж авахыг шаардах гэж байна. Энэ жагсаал 1990 оны ардчилсан хувьсгалын жагсаалаас хойшхи хамгийн өргөн хүрээг хамарсан, үр дүнд хүрч мэдэх ард түмний жагсаал байх төлөвтэй байна. Хамгийн гол нь энэ жагсаал “органик” жагсаал болохгүй байх вий гэсэн айдас байна. Өвлийн жавар тачигнасан энэ үед иргэд жагсах гэж байгаа нь, сошиал орчин дахь хандлагаас иргэдийн бухимдал туйлдаа хүрч буй нь харагдаж байна.

Хэрэв иргэдийн жагсаал хүчээ авч, жагсаал үр дүнд хүрвэл “нүүрсний хулгайч” гэх пайзаа зүүгээд явах эхний хүн нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэ байх магадлал хамгийн өндөр гэдгийг хэлье.

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ нь “Таван толгой транс” компанийн 70 хувийг эзэмшдэг. Мөн орон нутгийн Тавантолгой ХК-ийн 49 хувийг эзэмшдэг. Гэхдээ үлдсэн 51 хувь нь орон нутгийн нэр дээр гэдэг ч үнэн хэрэгтээ бүхэлдээ шахуу Д.Бат-Эрдэнийн мэдэлд байдаг ч гэгддэг. Ортой.

Монгол улс нүүрс хулгайлагчтай юм байна шүү дээ, тэр нь УИХ-ын нөлөө бүхий гишүүн юм байна гэж “Ажнай” Д.Бат-Эрдэнийг чичилж эхлэх үе нь 2017 он байв. Түүнийг 340 мянган тонн нүүрс хулгайлчихжээ гэдгийг их хуралд хамт суугаа гишүүн нь хэлж байлаа. Тэр мөнгөн дүн нь 60 тэрбум төгрөгтэй тэнцдэг.

Тодруулбал: “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Цанхийн Зүүн уурхайн урд хэсэг нь орон нутгийн жижиг “Таван толгой” ХК-ийн дөрөвдүгээр уурхайн тусгай зөвшөөрлийн талбайн хойд хэсэгтэй уртрагийн 4831181 солбилцлоор огтлолцдог. Яг энэ огтлолцол дээр нүүрсэн мөргөцөг байдаг. Энэ нүүрсэн мөргөцгийг хулгайгаар олборлож 268 мянган тонн нүүрсийг хил давуулсан, хохирол нь 20 сая ам.доллар, олборлогч нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн мэдлийн орон нутгийн жижиг “Таван толгой” компани. Асуудал хөндөгдөж засгийн газар ажлын хэсэг байгуулж байлаа. Сураггүй болсон нүүрс явцын дунд 340 мянган тонн болж нэмэгдсэн. Тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгуулсан ажлын хэсэг шалгалт хийсэн судалгаа, дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

 Засгийн газрын ажлын хэсгийн дүгнэлт 2018 он

“Тавантолгой” компани “Эрдэнэс Тавантолгой” компанийн хилийг давж нүүрс олборлосон болох нь тогтоогдсон. Тэд олон жилийн өмнөөс ингэж ажилласан байна. Авлигатай тэмцэх газар, Цадаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар шалгаж тогтооно. Улсыг хохиролгүи болгох ёстой. Ер нь орон нутгийн өмч нэрээр улсын өмчийг идэж, хулгайлж завшдаг байдал хавтгайрсны нэг илрэл нь энэ. Ийм байдлыг цэгцлэхийг зорьж ажиллаж байна. Орон нутгийн “Тавантолгой” компанид ашиг сонирхлын зөрчилтэй гүйлгээ, хууль бус ийм үйлдлүүдийг тус компанид ноёрхлоо тогтоосон “Тавантолгой транс” компани, түүний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, эзэмшигч Ажнайн Бат-Эрдэнэ, Дагвадорж нар хийж байгаа байж болзошгүй байна.

Энэ зөрчлийг шалгаж, “Эрдэнэс Тавантолгой”-г хохиролгүй болгох шаардлагыг тавьж байна. Жижиг Тавантолгойн олборлосон нүүрсний хэмжээг Гашуунсухайтаар гарсан нь экспорттой харьцуулахад бага байна. Бланс, данс, тооцоо бүртгэлд тусгахгүйгээр нүүрс хулгайлсан нь үндсэндээ тогтоогджээ. Жижиг “Тавантолгой”, “Тавантолгой транс” компанийн ТУЗ-ийн дарга Ажнайн гэх Бат-Эрдэнэ нарын нөхөд ард түмэнд үүнийгээ тайлбарлах ёстой гэж Засгийн газар үзэж байна." гэсэн байдаг.

Хэн юу хэлэв...

УИХ-ын гишүүн Л.Энхболд 2018 он “Өдрийн сонинд”: “2017 оны тавдугаар сарын 22-ноос зургадугаар сарын 22-ны хооронд Орон нутгийн таван толгойн үйл ажиллагааг бүрэн зогсоогоод ямар ч хамгаалалтгүй болгоод 220 мянган тонн нүүрсийг сарын дотор зөөчихсөн. Яаж 220 мянган тонн нүүрсийг зөөсөн гэж мэдсэн бэ гэхээр машинаар нь тоолсон юм. Гашуунсухайт авто замын шалган нэвтрүүлэх мэдээг харахад тухайн цаг үед орон нутгийн таван толгойн тэр мөргөцгөөс ачиж гарсан машинуудын тоо гараад ирсэн. Ганцхан сарын дотор үйл ажиллагааг нь зогсоож байгаад 220 мянган тонн нүүрс Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө алга болсон. Оройны 18 цагаас өглөөний 06 цаг хүртэл ачилт хийсэн байдаг. Тухайн үеийнхээр 20 гаруй сая доллартай тэнцэх нүүрс байсан.”

УИХ-ын дарга Г.Занданшатар 2018 он. "Шалгалтаар “Тавантолгой” ХХК хил давж, “Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас нүүрс хулгайлсан нь тогтоогдсон.  Олон жилийн өмнөөс эхлээд “Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас нүүрс хулгайлдаг байж. Орон нутгийн “Тавантолгой” компани дээр “Тавантолгой транс”-ын Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нар ноёрхлоо тогтоож, хууль бус үйлдэл хийж байж болзошгүй байна. Тавантолгойн хилээр экспортолсон нүүрсний хэмжээг олборлосонтой нь харьцуулаад үзэхээр экспортоор гаргасан нь их байна. Тэгэхээр баланстаа тусгахгүйгээр нүүрс гаргасан нь тодорхой байна”.

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Х.Сугар 2022 он “Өглөөний сонин”: 2013 онд Тавантолгой ХХК-иас 1.6 сая тонн нүүрсийг Тавантолгой транс компани худалдаж авсан. Харин экспортолсон нүүрс нь 283 мянган тонноор илүү гарсан байгаа юм. Тэгэхээр 2017 он хүртэл Тавантолгой транс ХХК-ийн гаргасан нүүрс, дотоодын компаниас авсан нүүрснээс 390 мянган тонноор илүү байна гэсэн дүгнэлтийг шалгалтын хэсэг бичсэн байдаг. Энэ 390 мянган тонн нүүрсийг Тавантолгой транс ХХК хаанаас авсан байх вэ

УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 2022 он “Өдрийн сонин”: "Огтоос тийм юм байгаагүй гэдгийг хоёр тал нотолдог. Мөргөцөг алга болсон нь худлаа гэдгийг эцэст нь тогтоосон. Би өөрийнхөө компаниас нүүрс хулгайлна гэж байх уу? Ийм галзуу, солиотой бодол ямар хүнд төрдөг байна аа!" гэж ярьсан байна. Гэвч энэ хэргийг өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж л байгаа. Улс төрийн нөлөө юу, мөнгөний хүч үү... ямар ч байсан бидэнд байхгүй хүчээр энэ хэрэг удаан дуншлаа. Замхарчихвий дээ.

Ерөнхий сайд өнгөрсөн 4-р сард нүүрсний хулгайн талаар ярихдаа сүүлийн 17-20 жилийн хугацаанд энэ хулгай явж ирсэн байна. Манай парламентийн олон гишүүдийн нэрс холбогдож байна. Үүний цаана олон нөлөө бүхий лидерүүд ч байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нүүрс хулгайлсан нь ил сөхөгдөж байсан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ одоо яригдаж байгаа 40 их наяд нүүрсний хулгайн мафид хамгийн эхэнд яригдах ёстой хүн нь яалт ч үгүй мөн.

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.188.9зочин   • 2022, 12 сарын 1. 16 цаг 08 минут

2010 оноос шалгана уу.Бүрэн тооцоо гарна. Ялангуяа үнийн зөрүү гарна



ШИНЭ МЭДЭЭ

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ8 цаг 47 минутын өмнө"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35
 Facebook Twitter Youtube