Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-01 нд нийтлэгдсэн байна.

М.Бүтэмжийн “Ботгон цагаан үүлс”, Б.Амгалангийн “Капитализмыг алгассан нь” бүтээлүүдийг сэргээн засварлажээ

12/ 1/ 2022    15 цаг 47 минут

 Монголын ипотекийн корпораци (МИК) Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй сор болсон бүтээлүүдийг сэргээн засварлах төсөл хэрэгжүүлж, “Дахин төрсөн өв” арга хэмжээг өнөөдөр /2022.12.01/ зохион байгууллаа.

 Төслийн хүрээнд 2022 оны 3-р сард Монголын уран зургийн галерейн урын сангийн үнэт бүтээлүүд болох  Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, МУЭ-ийн шагналт зураач М.Бүтэмжийн “Ботгон цагаан үүлс” (1977), Ардын зураач, төрийн шагналт Б.Амгалангийн “Капитализмыг алгассан нь” (1961) уран зургийг сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр бүтээлүүдийг Монголын уран зургийн галерейд хүлээлгэн өглөө.  

Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа “Тодорхой шалтгааны улмаас урлагийн сор болсон бүтээлүүд их, бага хэмжээгээр гэмтсэн. Бид бүтээлүүдийг сэргээн засварлах “Урлагийн бүтээл үрчлүүлэх хөтөлбөр”-ийг санаачлан олон нийтэд хандсан. Энэхүү хөтөлбөрийг Монголбанк хамгийн анх дэмжин сайн үйлсийн аянг банк санхүүгийн салбарт санаачлан хэрэгжүүлж, Ардын зураач Л.Гаваагийн “Алтайн уулс” алдарт уран зургийг сэргээж засварласан байдаг. Өнөөдөр бид сэргээн засварласан 7,  8 дахь бүтээлээ “дахин төрүүлж” хүлээн авч буйдаа баяртай байна” гэв. 

“Монголын ипотекийн корпорацийн ОССК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Сэргээн засварласан уран зургууд нь маш том соёлын өв. 1961, 1977 оны сор бүтээлүүдийг хойч үедээ уламжлан үлдээх, харуулах нь энэ цагийн бидний үүрэг шүү дээ. Монголыг дэлхийгээс онцолж ялгах зүйл нь соёлын өв, тэр дундаа уран зураг болов уу. Нийгмийн хариуцлагын хүрээнд бид сор бүтээлүүдийг сэргээн засварлахад хувь нэмрээ орууллаа.” гэж хэллээ.

Ардын зураач Б.Амгалангийн 1961 оны бүтээл“Капитализмыг алгасан нь” 100х70см Гаушь, цаас

Монголын уран зургийн галерейд 2008, 2009 онд гарсан гал түймэр болон бусад шалтгааны улмаас дүрслэх урлагийн сор болсон 900 орчим бүтээл их, бага хэмжээнд гэмтэл авсан ба тэдгээрийг сэргээн засварлах санал санаачилгыг гадаад, дотоодын байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүсийн тусламж дэмжлэгтэй зохион байгуулж,  600 орчим бүтээлийг сэргээн засварласан байна. Гэсэн хэдий ч галд их өртсөн сэргээн засварлах, шинээр бүтээлгэх 300 гаруй уран зураг байгаа юм. Эдгээрээс МИК хоёр бүтээлийг сонгосон ба Соёлын өвийн сэргээн засах төвийн авьяаслаг уран бүтээлч хамт олон ажиллаж, сэргээн засварласан байна. 

МУУГЗ зураач М.Бүтэмжийн 1977 оны бүтээл “Ботгон цагаан үүлс” 145х180см, Зотон, тос

Сэргээн засварласан бүтээлүүд нь галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй сор бүтээлүүд төдийгүй дүрслэх урлагийн хөгжилд онцгой өөрчлөлт гарсан 1960-1970-аад оны уран зургуудын төлөөлөл гэдгээр онцлог юм. Тухайлбал 1960 оны сүүлээс 1980 оны хооронд зураач, урчууд өрнийн зургийн арга техникийг уламжлалт зургийн аргатай хослуулан бүтээл туурвиж эхэлсэн байдаг.

СӨҮТ-ийн сэргээн засварлах газрын ерөнхий сэргээн засварлагч Д.Нямдорж

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ7 цаг 41 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв8 цаг 2 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв8 цаг 31 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ9 цаг 2 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна9 цаг 37 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна9 цаг 52 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага9 цаг 56 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…3 сар 29. 9:19Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно3 сар 29. 8:24Энэ өдрийн зурхай3 сар 29. 8:19Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ3 сар 29. 8:16Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна3 сар 29. 8:15Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал3 сар 29. 8:14" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube