Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-02 нд нийтлэгдсэн байна.

Нүүрсний хулгайн талаар “засаг” дээр ил, далд ийм хоёр яриа болжээ

12/ 2/ 2022    8 цаг 19 минут

Нүүрсний хулгай улс төр, нийгмийн хүрээнд халуун сэдэв болоод байна. Өнгөрсөн 30 жилийн хугацааны “Монголчуудын алдагдсан боломж”-уудыг жагсаавал энэ хулгай хамгийн эхэнд бичигдэнэ. Тэр утгаараа, нүүрсний хулгайн хэрэг дээр Монголын төр болоод хууль хяналтын байгууллагынхан хэрхэн хандаж байгааг олон нийт анхааралтай ажиглаж байгаа юм.

Сүүлийн үеийн Засгийн газрын хуралдаан дээр ч нүүрсний хулгайг ямар нэг байдлаар ил, далд ярьдаг болсон байна.

 

Нүүрсний хулгайн баримтуудыг Хятадынхтай нарийвчлан тулгана

 

Мөрдөгч, прокурорууд нүүрсний хулгайн нэлээд олон үйлдэлд хэрэг үүсгээд шалгаж байна. Олон ч хүн холбогдсон. Тэгвэл нэлээд хэдэн хэрэгтэй холбоотой мэдээлэл, нотлох баримтыг Хятадын эрх бүхий байгууллагуудын мэдээлэлтэй нарийвчлан тулгах шаардлага үүссэн байна. Өөрөөр хэлбэл, ямар агууламж, чанартай хэдий хэмжээний нүүрсийг хэзээ экспортолсон зэрэг мэдээллийг хөдөлбөргүй тогтоох шаардлагатай болжээ. Энэ нь Хятадын импортын мэдээлэл, хамгийн гол нь хууль хяналтын байгууллагуудынх нь мэдэлд байдаг мэдээллүүд гэсэн үг.

Нүүрсний хулгайн үйлдлүүд нь Хятад улстай холбогддог. Иймээс манай хууль хяналтын байгууллагын зүгээс Хятадын талд зарим мэдээ, мэдээллийг хүсэх шаардлага үүссэн байна. Гэвч тус улсын холбогдох байгууллагуудын зүгээс манай хэд хэдэн хүсэлтэд “...Мэдээллийг өгөх боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн байна.

Тийм учраас хууль хяналтын байгууллагынхан “... Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Хятадын гаалийн болон хил хамгаалах байгууллагатай тодорхой мэдээллүүдийг солилцоход дэмжлэг үзүүлж, тус улсын Хууль зүйн яамтай харилцан тохиролцохыг хүсье” гэсэн хүсэлтийг Засгийн газарт тавьжээ.

Монгол, Хятад хоёр улс 1989 онд Иргэний болон эрх зүйн харилцан туслалцах гэрээг байгуулсан. Энэ гэрээнд хоёр талын эрх бүхий байгууллага буюу манай ХЗДХЯ, Хятадын Хууль зүйн яам бие биедээ хүсэлт тавих байдлаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэхээр заасан байдаг байна. Энэ дагуу Засгийн газрын уржигдрын хуралдаан дээр нүүрсний хулгайг шалгахтай холбоотой шаардлагатай мэдээллийг Хятадын талтай солилцох, тус улсаас гаргуулах талаар хамтрах ажлыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт шилжүүлсэн байна.

 

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Анандбазар З.Энхболд хоёр нүүрсний мөнгөөрөө Бага тэнгэрийн аманд байшин барьж, тэндээ хор найруулж суудаг шүү

 

Засгийн газраас 2023-2025 оныг “...Монголд зочлох жил” болгож зарласан. Энэ хүрээнд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Засгийн газрын уржигдрын хуралдаанаар энэ хуулийн талаар хэлэлцжээ. Тэр үеэр онгоцны түлшний үнэтэй холбоотой асуудал босч ирсэн байна. Нэг үгээр хэлбэл, тийзний үнээс эхлээд олон зүйл онгоцны түлшний үнээс шалтгаалж байгааг албаныхан хэлжээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар болон УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нийлүүлдэг монопол үнэтэй шатахууны талаар ярьж, нэлээд бухимджээ. Тэрбээр “...Ц.Анандбазар З.Энхболд хоёр Бага тэнгэрийн аманд нүүрсний мөнгөөрөө байшин барьсан. Тэндээ хор найруулж суудаг. Харин төрийг найруулж чадахгүй шүү. Тийшээ нэлээд хэдэн шүүгч байн байн очдог. Нүүрсчид нийлж байгаад гурван шатны шүүхийг зад татаад гараад ирдэг юм байна. Хүчтэй байна. Тэрийг нь харлаа, үзлээ. Гэхдээ олон нийт ийм хуйвалдааныг чинь таашаахгүй байгаа шүү” гэжээ. Энэ “үг”-тэй холбоотойгоор өчигдөр улс төрийн хүрээнийхэн “...Ерөнхий сайд юу гээд хэлчихсэн юм бэ, З.Энхболд нүүрсний хулгайд холбогдчихсон юм уу” гэцгээж байна.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.77.217Зочин   • 2022, 12 сарын 2. 9 цаг 03 минут

Энэ данхар юм бодохгүй дараа нь ирэх хор уршгийг тооцохгүй тэнэг юм яриад юм. Ийм ч ерөнхий сайд байх гэж...ЧӨТГӨР АВ



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 цаг 16 минутын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 цаг 27 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно7 цаг 52 минутын өмнөГерманд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube