Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-02 нд нийтлэгдсэн байна.

“Катар-2022”-Хамгийн хамгийн...

12/ 2/ 2022    8 цаг 29 минут
 

Хамгийн бага бүрэлдэхүүнтэй баг

ДАШТ-д оролцож буй 31 баг 26  тоглогч авчирсан бол Ираны үндэсний шигшээ баг 25 тоглогчтой иржээ.

Хамгийн намхан хөлбөмбөгчин

Ильяс Шайр 158 см-ийн өндөртэй, Марокко улсын үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч. Марокко улсын баг "Катар -2022" ДАШТ-д Бельгийн багийг хожсоноор шигшээ 16 -д шалгарах үүдээ нээсэн.

Хамгийн өндөр тоглогч

Голландын багийн хаалгач Андрис Нопперт 203 см өндөртэй. Тус баг хэсгийн гурван тоглолтыг хожиж, шигшээ 16 багт албан ёсоор шалгарсан анхны баг болсон.

 

Хаана төрсөн бэ?

"Катар-2022" ДАШТ-д мэдүүлгээ өгсөн нийт хөлбөмбөгчдөөс 137 нь төрсөн нутгийнхаа нэрийн өмнөөс биш өөр улсын нэр дээр тоглож байна. Марокко улсын шигшээ багийн 26 тамирчны 14 нь өөр улсын иргэн аж.

ДАШТ-д анх удаа эмэгтэй шүүгчид ажиллалаа

Стефани Фраппар (Франц), Салима Мукансанга ( Руанда), Ёсими Ямисита (Япон) нар ДАШТ -д ажилласан анхны  эмэгтэй шүүгчид боллоо.

Хамгийн өндөр үнэлгээтэй баг

Английн шигшээ багийн тоглогчдын үнэ нь 1.26 тэрбум еврогийн үнэтэй. Кэйне, Стерлинг, Мэйсон Моунф, Сака, Грилиш гээд Премьер лигийн тоглогчид өндөр үнэлгээтэй. Английн шигшээ багийн дийлэнхийг Премьер лигт тоглодог тоглогчдоос бүрдүүлсэн.

 

Хамгийн хямд үнэлгээтэй баг

Катарын багийн тоглогчид нь 14.9 сая евро буюу Английн багаас 90 дахин бага үнэлгээтэй аж.

Легионерийн цуглуулгатай баг

Сенегал улсын шигшээ баг нь 100 хувь легионер тоглогчдоос бүрджээ. Өөрөөр хэлбэл, шигшээд дуудагдсан нийт 26 тоглогч нь бүгд Европын аль нэг улсын лигт тоглодог юм байна. Лидер Мане нь Байер Мюнхенд тоглодог ч бэртлийн улмаас ДАШТ-ийг өнжсөн ч баг нь хэсгийн сүүлчийн тоглолтод Эквадорын багийг 2:1-ээр хожсоноор Голландын араас А хэсгээс хоёроор шалгарлаа.

 

Анх удаа ДАШТ-д зодоглож буй баг

Катар зохион байгуулагч орны эрхийг эдэлж, томчуудтай хөл зөрүүлж, түүхэндээ анх удаа ДАШТ-д оролцож Голланд, Эквадор, Сенегалтай А хэсэгт таарч, нэг гоол оруулж, долоон гоол алдлаа. Тус баг хэсэгтээ гурав хожигдсоноор ДАШТ-ийг орхисон ч ДАШТ-д анх удаа оролцсон гэдэг түүхэн амжилтын эзэд болцгоолоо.

Хамгийн залуу тоглогч 

Юссуфа Мукоко 17 насандаа ДАШТ-д оролцох мэдүүлгээ өгч, ДАШТ-ий нээлтийн өдөр 18 хүрчээ.

Хамгийн хөгшин тоглогч

Мексикийн хаалгач Альфред Талавера нь өдгөө 40 настай.

Дамжуулалтын мастер

"Катар-2022" ДАШТ оролцож буй тоглогчдоос хамгийн олон гоолын дамжуулалтыг өгсөн тоглогч бол Германы шигшээ багийн довтлогч Томас Мюллер. Тэр өөрийн оролцсон  ДАШТ-үүдэд нийт зургаан гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлтээр тэргүүлж буй аж.

ДАШТ-ий хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч

Өмнөх дөрвөн ДАШТ-д тоглосон 19 тоглолттойгоо нийлээд нийт 21 тоглолтыг Месси хийжээ.

 

Хамгийн залуу баг

Н хэсгээс Португалийн араас шигшээ 16-д шалгарах өндөр магадлалтай болсон Гана улсын үндэсний шигшээ багийн тамирчдын дундаж нас нь 24.7 ажээ.

 

Хамгийн хөгшин баг

Уэльсийн багийг 2:0-ээр хожиж, "Катар-2022" ДАШТ-ий нэгэн сенсацийн эзэн болсон Ираны баг хэсгийн сүүлчийн тоглолтод АНУ-тай тэнцвэл хэсгээсээ хоёроор шалгарна. Тус шигшээ багийн дундаж нас 28.9 юм байна.

 

32 баг оролцсон сүүлчийн ДАШТ

"Катар-2022" ДАШТ-ээс хойш нийт 48 улсын шигшээ баг оролцдог болох журмыг ОУХБХ-ноос баталжээ.

 

Хамгийн олон тоглогчоо илгээсэн баг 

Байер Мюнхен багт зүтгэж буй 17 улсын 17 тоглогч энэ ДАШТ-д өөр өөрийн улсаа төлөөлөн оролцож буй. Мане гэхэд л сүүлийн мөчид бэртэл авсны улмаас ДАШТ -ийг өнжиж буй учир 16 нь тоглож байна.

Хамгийн залуу дасгалжуулагч

Аргентинийн шигшээ багийг удирдаж буй Лионель Скалони нь өдгөө 44 настай.

Хамгийн настай дасгалжуулагч

Өдгөө 71 настай Луй Ван Галл Голландын багийг гурав дахь дэлхийн аваргадаа удирдан оролцож буй. Тэрбээр "Катар- 2022" ДАШТ -д Голландын баг түрүүлэх боломжтой гэж хэлсэн.

 

Хамгийн олон гоолын эзэн

Германы үндэсний шигшээ багийн довтлогч өмнөх ДАШТ -үүдэд нийт 10 гоол оруулсан. Түүнийг гүйцэх тоглогч алга. Одоогоор Роналдо найман гоолтой болсон. Харин Мюллер хоёр тоглохдоо гоолоо нэмж чадаагүй.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ7 цаг 47 минутын өмнөШадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковыг хүлээн авч уулзлаа8 цаг 16 минутын өмнөСэрэмжлүүлэг: 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж нас баржээ8 цаг 39 минутын өмнөНийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний эхний хэлэлцүүлгийг хийлээ8 цаг 45 минутын өмнөБоомтуудын 9, 10 дугаар саруудад ажиллах болон түр хаах цагийн ХУВААРЬ9 цаг 43 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно9 сар 27. 10:37Нүүрсний хулгайн хэрэгт шалгагдах явцдаа оргон зайлсан гэх Д.Наранхүүг АТГ-аас саатуулан шалгаж байна9 сар 27. 10:20М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүлжээ9 сар 27. 10:05 Испанийн эрх баригчид Шакираг татварын хэрэгт буруутгаж байна9 сар 27. 10:04ЖҮДО: ОУХМ Б.Гончигсүрэн мөнгөн медаль хүртлээ9 сар 27. 9:30ЖҮДО: А.Адьяасүрэн хүрэл медаль хүртлээ9 сар 27. 9:23Зам даваанд халтиргаа гулгаа үүсэж хөдөлгөөнд саад учирч байна9 сар 27. 9:08Монгол Улсад телевиз үүсэж хөгжсөн түүх9 сар 27. 9:04Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна9 сар 27. 8:52Хар тэнгисийн флотын "нас барсан" командлагч Оросын БХЯ-ны коллегийн  хуралд оролцов 9 сар 27. 8:50Вагнерын Беларусь дахь "аялан тоглолт" өндөрлөж байна9 сар 27. 7:30Экспортыг хориглосон ч ОХУ-д бензин шатахууны биржийн үнэ дахин өсөв9 сар 27. 7:25Цаг агаар: Завханы нутгаар их цас орно9 сар 27. 7:00Хотын дарга Д.Сумъяабазар гурваас уруудсан дүн авч, “Түгжрэл”-ийн сайдтай хамт “таалагддаггүй”, “сонгохгүй” жагсаалтад оров9 сар 27. 6:53Зурхай: Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн9 сар 27. 6:45БНСУ-тай соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг эхлүүллээ9 сар 26. 17:53"Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр багш нарын 52 хувь нь урамшуулал авна"9 сар 26. 17:51ЗАР: Шинэ алтай хотхонд 55.18 мкв 2 өрөө орон сууц худалдана9 сар 26. 17:30Ирэх сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллана9 сар 26. 16:57Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина9 сар 26. 16:10Л.Энх-Амгалан: Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл бол төрийн бус байгууллага. Засгийн газартай хэлэлцээрт ордог байгууллага биш9 сар 26. 15:54НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа9 сар 26. 15:35ЗГ: Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцална9 сар 26. 15:32Өчигдөр 106 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ9 сар 26. 14:59Б.Батбаатарыг ИЗНН-ын даргаар бүртгэхээс татгалзаж өгнө үү гэх гомдол ирүүлжээ9 сар 26. 14:27Жүдо: О.Хүслэн хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо9 сар 26. 13:43С.Эрдэнэбат: Цалин хөлсийг ойрын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна9 сар 26. 13:37П.Сайнзориг: Б.Бадарч допинг хэрэглэсэн нь нотлогдож, батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд ярина9 сар 26. 13:28Цоохор ирвэс айлын хотонд орж мал барьжээ9 сар 26. 13:15Жүдо: Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдана9 сар 26. 13:06Тархины саатай хүүхдийн ризотоми мэс заслыг нутагшуулахад Японы эмч нартай хамтран ажиллалаа9 сар 26. 12:48ШШГЕГ-ынхан "Цагаан захтнууд"-ын орыг дэвсэж өгөхөө хэзээ болих вэ...9 сар 26. 12:36Т.Мөнхсайхан: Жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлого барьж байгаа9 сар 26. 12:22Жүдо: Б.Гончигсүрэн хагас шигшээд шалгарлаа9 сар 26. 11:56Төмс хураалт 39.8 хувьтай байна9 сар 26. 11:54
 Facebook Twitter Youtube