Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-02 нд нийтлэгдсэн байна.

Дэлхийн хамгийн том, идэвхтэй галт уул дэлбэрлээ

12/ 2/ 2022    13 цаг 44 минут

Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул Мауна Лоа хэд хоногийн өмнөөс дэлбэрч, халуун лаав ойр орчмын хот тосгод руу хүрэх магадлалтай байгааг АНУ-ын холбогдох албаныхан сэрэмжлүүлсэн талаар бид өмнө мэдээлж байсан.

Тухайн үед иргэдийн оршин суудаг тосгоноос хол зайтай байсан ч лаав улам ихээр оргилж, Хавайн Их арлын зүүн, баруун хэсгийг холбодог гол замд ойртон ирснийг мэдэгдлээ.

Хэдэн арван жилийн турш хүмүүс Хавайн галт уулсаас урсаж буй лаавын урсгалыг зам, орон сууц, дэд бүтцээс өөр зүгт чиглүүлэхийг оролдсоор иржээ. Гэвч энэ оролдлого төдийлөн үр дүнтэй эсэх нь эргэлзээтэй юм.

Ойрын өдрүүдэд Мауна Лоа галт уул дахин идэвхжиж халуун лаав, үнс нурам тургиж эхэлсэн байна. Одоогийн байдлаар лаавын урсгалын чигийг өөрчлөх ямар нэгэн үр дүнтэй ажил хийх болов уу хэмээн ард иргэд найдан хүлээж байна. Гэвч хүмүүс ийм их хэмжээний лаавын урсгалыг өөрчилж байсан түүх ховор гэдгийг мэргэжилтнүүд хэлжээ.

Лаавын урсгалын чиглэл, хурд зэрэг нь газар нутгийн тогтцоос хамгийн их шалтгаалдаг байна.

Мөн тус бүсийн оршин суугчид байгаль дэлхий тэр дундаа Хавайн галт уул, галын бурхан Пелед хөндлөнгөөс нөлөөлөх нь сүсэг бишрэлийн үүднээс төдийлөн таатай биш гэж үздэг байна. Гэхдээ тус галт уулын лаавын урсацыг өөрчлөхөөр аль 1881 оноос эхлэн удаа дараагийн ажлууд зохион байгуулагдаж байсан юм.

Тухайлбал, 1881 онд лаавыг зогсоох залбирлын өдрийг албан ёсоор зарлаж, түүнээс 50 жилийн дараа Хавайн галт уулын ажиглалтын төвийг үүсгэн байгуулагч Томас Жаггар лаавын урсгалыг таслахын тулд уулын дээр бөмбөг дэлбэлэхийг санал болгож байсан удаатай. Мөн үүнээс гадна дэд хурандаа Жорж Паттоны удирдлага дор 20 жижиг хэмжээний тэсрэх бөмбөгийг онгоцоор уулын дээрээс унаган дэлбэлж байсан түүхтэй юм байна.

Гэвч энэ нь эсрэгээрээ лаавын урсгалыг улам түргэсгэх болсон гэж АНУ-ын Геологийн албаны геологич Ховард Стернс ярьжээ. Тиймээс одоогийн байдлаар лаавын урсгалыг өөрчлөх арга төдийлөн авч хэрэгжүүлээгүй байна.

Хэрвээ лаав хурдны замыг давж гарвал 2018 онд өөр замууд мөн лааванд хучигдан сүйдэж дахин тэр хэсгийг шинээр барьж байсантай адил төстэй арга хэмжээ авч шинээр сэргээх болов уу хэмээн албаныхан ярилаа.

Мөн Хавайн мужийн иргэний хамгаалалтын газрын захирал Талмадж Магно лхагва гарагт хэлэхдээ тус муж энэ талаар авч хэлэлцсэн ч урсгалыг өөрчлөх тодорхой ажил төлөвлөгөөгүй гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Mnb.mn

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ3 цаг 30 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв3 цаг 51 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв4 цаг 21 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ4 цаг 51 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна5 цаг 27 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна5 цаг 42 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага5 цаг 46 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…6 цагийн өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно6 цаг 55 минутын өмнөЭнэ өдрийн зурхай7 цагийн өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ7 цаг 3 минутын өмнөГазар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна7 цаг 4 минутын өмнөАлтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал7 цаг 5 минутын өмнө" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube