Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-02 нд нийтлэгдсэн байна.

Л.Оюун-Эрдэнэ: Шинжлэх ухаан, мэдээлэл технологи, инновацийн салбарт бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллана

12/ 2/ 2022    13 цаг 50 минут

“Шинэ сэргэлтийн бодлого шинжлэх ухааны оролцоо” сэдвийн дор тус салбарын 500 гаруй эрдэмтэн, судлаачтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д шинжлэх ухаан, технологийн ажилтнуудын үүрэг оролцоог тодорхойлох хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Монгол Улсын хөгжил эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо, санаачилгаас шууд хамаарна гэдгийг Ерөнхий сайд онцлоод өнгөрсөн 30 жилийн хийгээд өнөөгийн нийгэм, эдийн засгийн бодит байдал, гадаад, дотоод хүчин зүйлс, хөгжлийн цаашдын зорилтуудыг танилцуулав.

Монгол Улс хэрэглээ, халамжийн эдийн засгаас үйлдвэрлэл, мэдлэгийн эдийн засагт шилжиж, эрэлт хэрэгцээ, эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнд суурилсан төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хөгжлийн загварыг бий болгох шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

“Шинэ сэргэлтийн бодлого” нь УИХ-аас баталсан “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх, Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдвэрлэх зорилготой цогц бодлого юм. Боомт, эрчим хүч, аж үйлдвэр, ногоон хөгжил, хот хөдөөгийн сэргэлт, төрийн бүтээмжийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үндэсний шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэн судлаачдад тулгуурлаж, тэднийг идэвхтэй оролцуулна.

Монгол Улсын Засгийн газар ойрын 10 жилд эдийн засгийн хөгжлийг хурдасгах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн хүчин зүйл нь шинжлэх ухаан, мэдээлэл технологи, инновацийн салбар хэмээн онцгой ач холбогдол өгч, бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллана. Эрдэмтэн, судлаачдын шинэлэг инноваци, ноу хау, эрдэм шинжилгээний бүтээлийг төр зүгээр авч ашиглахгүй, шаардлагатай бол худалдаж авдаг жишигт шилжинэ. Ялангуяа, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх 90 орчим томоохон төсөл, хөтөлбөрүүдийг шинжлэх ухааны судалгаа, дүгнэлтэд нийцүүлж хэрэгжүүлнэ” гэлээ.

Шилдэг бүтээлд хоёр жил тутамд олгодог Үндэсний инновацийн шагналыг энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар гардуулан өгөв. “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн” төрөлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Төвөөс зугатах хүчний шахуурга” бүтээлд олголоо. Тус бүтээл нь Mонгол инженерүүдийн олон жилийн инженерчлэлийн туршилт, судалгааны үр дүнд бий болсон бөгөөд баяжуулах үйлдвэрийн нэгдүгээр шатлалын бөмбөлөгт тээрмийн импортын шахуургуудыг бүрэн орлож,ашиглалтын хугацааг 2,7 дахин уртасган, үйлдвэрлэлийн зардлыг бууруулснаас гадна металл авалтын хэмжээг үлэмж нэмэгдүүлж 2021 онд 88 хувьд хүргэсэн бүтээл аж.  “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” төрөлд “Гэрэгэ дижитал технологи” ХХК-ийн “Зэв дижитал музей”  бүтээлийг шалгаруулжээ. Энэ бүтээл нь орчин үеийн дэвшилтэт технологи болох VR /virtual reality/, АR /augmented reality/ технологийг ашиглан Монголын түүх, соёл өв уламжлал, нүүдэлчдийн ахуй, амьдралыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд суурь болох  соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн юм.  

Өнөөдрийн байдлаар шинжлэх ухааны салбарын 71 байгууллагад 5085 эрдэмтэн, судлаач ажиллаж байна. 1993-2021 оны байдлаар эрдэмтэн, судлаачдын 4244 төсөлд төрөөс 178,6 тэрбум төгрөг зарцуулжээ.

Мөн энэ удаагийн уулзалт, салбар хэлэлцүүлгүүдийн үр дүнд шинжлэх ухааны салбарт дутагдаж байгаа хууль, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт татах боломж, оюуны өмчийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах талаар нэгдсэн шийдэл гаргахыг Ерөнхий сайд тус салбарынхнаас хүсээд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эдгээрийг хэлэлцүүлэхээ илэрхийллээ. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube