Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-02 нд нийтлэгдсэн байна.

2008 оноос хойш 1 их наяд төгрөг утаа мэт замхарсан ч, УТАА арилсангүй

12/ 2/ 2022    14 цаг 49 минут

Ямарч тохиолдолд нийслэлд амьдарч байгаа иргэн ямар нэгэн байдлаар хохирч байгааг тунгаан сууна. Наашаа ч үгүй, цаашаа ч үгүй таг гацсан автозамын түгжрэлээс болж ажлаасаа хоцрохгүйн тулд алхаж явахдаа утаанд хордсоор байгаагаа мэдэрч өөрийгөө өрөвдлөө. Өнгөрч явсан өөдсөн чинээхэн багачуудыг өрөвдлөө. Даргад гомдов.

Саяхан “Анхаараарай” гэсэн мессеж ирэхэд нь анхаарч уншлаа. “Яг одоо СХД, БЗД-т агаарын бохирдол ДЭМБ-аас зөвлөдөг түвшнээс давсан тул та эрүүл мэндээ хамгаалаарай” гэсэн байв. Яаж? Яаж? гэж бодсон ч хариулт олж чадсангүй. Маск зүүхээс хэтэрсэнгүй.

Сүүлийн 20 жилд Монголчуудын ярьдаг гол сэдвийн нэг нь утаа байсаар ирэв. Их мөнгө зарцуулсан. Ил ч, далд ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Өвөл бүр л яригддаг ч, хавартай золгоод орхигддог. Ид утааны үеэр угаартлаа гэж өвөлжин ярьсаар байгаад л өнгөрөөдөг. Ингэж явсаар 20 жил өнгөрчихсөн. Гэхдээ утаанд чинь угаартсаар байгаа шүү гэдгийг дахиад л сануулъя даа.

2008 оноос хойш нийт 1 их наяд төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зориулж зарцуулжээ. Олон сайхан нэр өгч, төсөл нэрээр татвар төлөгчдийн мөнгийг үрсэн байх юм. Тодруулъя:

2008-2016 онд Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийтдээ 550 тэрбум төгрөг зарцуулсан байдаг.

 

Утаа бол улс төрчдийн хувьд мөнгөжих маш том боломж байсаар ирсэн нь өмнөх жилүүдэд хөрөнгө зарцуулж “фэйлдсэн” ажлуудаас нь илт харагдана. Нийтийн тээврийн автобусыг хослосон хөдөлгүүртэй болгоно гэх нэрийдлээр ч татвар төлөгчдийн мөнгийг үрсэн байх шиг.

Утааг бууруулах чиглэлээр 2008-2016 онд хийгдсэн “фэйл” ажил:

  • 2012 онд Цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирал Н.Хүрэлсүх, НЗД-ын орлогч Д.Ганболд, Хас банкны газрын захирал С.Мөнхболд нар 16 нийлүүлэгч компанитай гэрээ байгуулж гурван тэрбум төгрөгийн үнэтэй 8565 Ширхэг гэрийн дулаалгын иж бүрдэл нийлүүлсэн.
  • 2012-2017 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай хэрэглэгчдэд 14 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Харин 2016 онд хөнгөлөлт үзүүлээгүй.
  • 2011-2013 онд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд зарим нам даралтын зуухуудыг татан буулгах, төвлөрсөн дулааны шугамд холбох ажилд Цэвэр агаар сангаас найман төсөлд 13.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
  • Авто тээврийн хэрэгслийн утааг бууруулах зорилгоор мөн Цэвэр агаар сангаас найман тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн. Эрхзүйн шийдвэр гараагүй, автобус баазуудад хийгээр цэнэглэх станц байгуулаагүй зэрэг бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй байхад нийтийн тээврийн их багтаамжийн 400 автобусыг дизель хийн хосолмол хөдөлгүүртэй болгох 3.3 тэрбум төгрөгийн гэрээ хийжээ.

2017-2021 онд агаарын бохирдлыг бууруулахад 426 тэрбум төгрөг зарцуулсан.

Энэ хугацаанд хийгдсэн ажлуудын үр дүнг нь иргэд мэднэ. Нийт зарцуулсан мөнгө нь үр дүнд хүрээгүйг Аудит дүгнэлтээрээ ч батласан.

Тавантолгой түлш ХК-ийг байгуулан шахмал түлшний үйлдвэрийг ашиглалтанд оруулсны дараа эрх баригчид утааг яллаа “ураа” гэж байв. Гэвч удаагүй утаагүй түлшний тар нь танигдсан. Нийслэлийн агаарын чанарын үзүүлэлт жил ирэх бүрт нэмэгдсэн. Гэвч эрх баригчид “утаа харагдах байдал нь нэмэгдсэн ч, хоруу чанар нь бага байгаа” гэж иргэдээ тэнэг мэт аяглав. Бас өөр нэг хурган дарга нь “шахмал түлш хямд байгаа учраас иргэд их түлж байна” гэж доромжилсныг санаж байгаа байх. Тэр бүү хэл Тавантолгой түлш ХК-ийн ТУЗ-ын дарга, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан сонгуулийнхаа сурталчилгаанд утааг ялсан баатар мэт жүжиж байлаа. Өнгөрсөн жил утааны сэдэв хөндөгдөхөд хэдэн хурган даргыг ажлаас нь халахаас өөр шийдлийг Хотын удирдлагууд олоогүй.

 

2008 оноос хойшхи утаанд уусгасан мөнгө 1 их наяд давчихсан. Энэ мөнгийг зөв менежментээр, үр ашигтай зарцуулж чадсан бол өдгөө нийслэл хотынхоны бухимдал арай л бага байх байв. Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагууд 18-аас доош насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг гэх тооцоолол бий. Энэ бол зөвхөн төрөөс гарах зардлын дүн. Гэтэл өрх бүр агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлийн улмаас эмчилгээний зардлыг бараг тогтмол байдлаар зарцуулсаар байна. 

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.6 цаг 18 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.6 цаг 28 минутын өмнөГовьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube