Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-03 нд нийтлэгдсэн байна.

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ

12/ 3/ 2022    10 цаг 20 минут

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нар тус тус танилцууллаа.

Хууль санаачлагч нь үндэсний онцлог бүхий байгаль, түүх, соёлын өвд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалын үйлдвэрлэлээр эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, тодорхой газар нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, тур оператор болон тур агент, жуулчны хөтчийн талаарх харилцааг шинэ түвшинд гаргах, тур операторын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй болгох, мэргэжлийн хариуцлагын даатгалд албан журмаар даатгуулах замаар хариуцлагыг нэмэгдүүлэх, жуулчны аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагыг төрөөс бодлогоор дэмжих, аялал жуулчлалын салбарт олон улсын жишгийг нэвтрүүлэх, хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг батлагдсан маршрутаар тусгай зөвшөөрөлтэй тур оператор гүйцэтгэх, аялал жуулчлалын үйл ажиллагаанд төр, иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага нь Монгол Улсын болон олон улсын холбогдох стандартын шаардлагыг ханган ажиллах, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж барих, засварлах зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах зардалд тооцох, жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох, жуулчны татвар бий болгох зэрэг эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

 Хуулийн төсөл батлагдсанаар аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлж, чадавхжуулах нөхцөл бүрдэх, аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжих тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр бүрдэж, аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн удирдлагын дийлэнх олонхыг олон нийтийн төлөөлөл хэрэгжүүлэх, зарцуулалтад тавих хяналтыг төр, олон нийтийн төлөөлөл хамтран хэрэгжүүлэх, тусгай зориулалтын агнуурын аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжих, гадаадын жуулчны виз олголтыг хөнгөвчлөх, хурдан шуурхай болгох, визгүй зорчих орны тоог нэмэгдүүлэх боломжийг бий болох, Монгол Улсыг зорин ирэх жуулчны тоо нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

 Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулгадаа дурдсан.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, М.Оюунчимэг, С.Чинзориг, Б.Баярсайхан, Б.Энхбаяр, Б.Баярсайхан, Ц.Идэрбат, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Т.Аубакир, С.Одонтуяа Ц.Сандаг-Очир, Л.Мөнхбаатар нар  асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын дунд хуулийн төслийг хэлэлцүүлж, тэдгээрийн саналыг нь тусгасан эсэх, агаарын тээврээр зорчигч тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зохицуулалтын талаар тодруулж байлаа. Мөн иргэдийн гэр бүлээрээ хөдөө, хээр салхинд гарах, түр буудаллах эрхийг хуулийн төсөлд улсын болон орон нутгийн чанартай аялал жуулчлалын бүсэд хээрийн отоглох цэгийн байршлаас  бусад газарт жуулчин, аялагч отоглосон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн зохицуулалтаар хязгаарлаж байгаа эсэхийг илүүтэй лавлаж байлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хариултдаа, “Хуулийн төсөлд аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж, байгуулагуудын саналуудыг тусгасан. Төслийн хэлэлцүүлгийн шатанд тодорхой саналуудыг нэмж тусган, засаж сайжруулах боломжтой” гэдгийг тодотгоод “Агаарын тээврийн үйлчилгээний хувьд дотоодын авиа компаниудад дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан” гэж байлаа. Мөн тэрбээр, “Улсын аялал жуулчлалын бүс буюу Монгол Улсын байгалийн нөөц, соёлын үнэт өв, түүх дурсгалт болон тусгай хамгаалалттай газруудад отоглох цэгийг байгуулж, эдийн засгийн эргэлтэд ороогүй, огт ашиглагдахгүй байгаа газрыг ашиглахтай холбоотой асуудлыг л хөндсөн. Харин дотоодын аялал жуулчлал болон иргэдийн амралт чөлөөт цагаараа майхантай хээр, хөдөө зугаалдаг явдал нь хуулийн холбогдох зохицуулалттай огт хамааралгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээв.

Хуралдаан даргалагчийн зүгээс Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг УИХ дахь намын бүлгүүдээр дахин хэлэлцэж, төслийн нэр томьёоноос эхлээд боловсронгуй болгож, олон талаас нь ярилцах нь чухал гэж үзээд хэлэлцүүлгийг хойшлуулснаар хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Үндэсний Алтан цомын төлөөх" шигшээ барилдаанд Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа50 минут 29 секундын өмнө“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо3 цаг 26 минутын өмнөДээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болголоо4 цаг 17 минутын өмнөТөв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 цаг 40 минутын өмнөДээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26
 Facebook Twitter Youtube