Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-03 нд нийтлэгдсэн байна.

Д.Амарбаясгалан: Агаар, орчны бохирдол байсаар байгаа нь төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул байгаатай холбоотой

12/ 3/ 2022    13 цаг 25 минут

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хурал боллоо. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хурлыг нээж үг хэллээ.

Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хийгдсэн ажлууд багагүй үр дүнтэй байсан боловч ус, хөрсний бохирдол, хог хаягдлын менежментийн асуудлуудад шийдэл хэрэгтэй байсаар байна. Үндсэндээ Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд агаар, орчны бохирдол байсаар байгаа нь төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул, нэгдсэн төлөвлөлтгүй байгаатай холбоотой. Тухайлбал, 2013 оны эцсийн байдлаар нийслэлд уламжлалт монгол гэрт 345 мянган хүн амьдарч байсан бол энэ оны эхэнд 324 мянган хүн амьдарч байгаа тухай тоо статистик нь бид найман жилийн хугацаанд монгол гэрт амьдарч буй иргэдийн тоог ердөө 21 мянгаар бууруулсан дүр зурагтай байна. Цаашид гаднах шинж тэмдгийг бууруулахын төлөө биш, асуудлын уг сурвалжийг арилгахаар тооцож ажил хэргээ зохион байгуулах шаардлагатай. Мэдээж агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хувьд нэг, хоёр жилийн дотор үр дүн гаргахад амаргүй. Гэхдээ холбогдох байгууллагууд уялдаа, холбоо, хамтын ажиллагаагаа сайжруулж, нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй ажиллавал, бодит үр дүнг 3-5 жилийн дотор гаргах боломж бий гэж тэрбээр хэллээ.

Агаар, хөрсний бохирдлын үндсэн эх үүсвэр болоод байгаа аймгийн төв, нийслэлийн гэр хорооллын өрхийн механик өсөлтийг багасгах, бохирдлын эх үүсвэрийг цөөлөх, дэд бүтцэд холбох, шаардлагатай нэгж талбаруудад дахин төлөвлөлт хийж барилгажуулах, иргэдийг орон сууцжуулах нь үндсэн зорилт байх хэрэгтэй гэдгийг онцлов.

Нэгэнт үүссэн бохирдлоос үүдэлтэй тулгамдсан асуудлуудын талаар хийгдсэн мэргэжлийн түвшний судалгаа шинжилгээ, тооцооллыг нэгтгэж, шалгуур үзүүлэлтийг хангахуйц оновчтой арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч буй. Иймд Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж дүгнэн, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Үндэсний хорооны даргын тушаалаар таван дэд Ажлын хэсгийг өнгөрсөн сард  байгуулсан. Эдгээр таван дэд ажлын хэсэг агаар, хөрс, ус, хог хаягдлын талаар тулгамдаж буй асуудлыг мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын судалгаа дүгнэлтийг үндэслэн шинэчлэн тодорхойлж, шийдлүүдийг боловсруулж богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа 2023 оны нэгдүгээр сард эцэслэн гаргах шаардлагатайг ЗГХЭГ-ын дарга үүрэг болголоо.  

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ7 цаг 51 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв8 цаг 12 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв8 цаг 42 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ9 цаг 12 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна9 цаг 48 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна3 сар 29. 9:37Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага3 сар 29. 9:33Танк ажиллагаа газраар солигдоод…3 сар 29. 9:19Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно3 сар 29. 8:24Энэ өдрийн зурхай3 сар 29. 8:19Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ3 сар 29. 8:16Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна3 сар 29. 8:15Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал3 сар 29. 8:14" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube