ъ2022 оны 12 дугаар сарын 05-наас 12 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: |
2022.12.05-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи 6-нд говь, талын нутгаар, 7, 8-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -25...-30 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -17...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -6...-11 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.