Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-04 нд нийтлэгдсэн байна.

УКРАИНЫ ДАЙН: Энхийн хэлэлцээ эхэлнэ гэж найдаж болох уу?

12/ 4/ 2022    8 цаг 20 минут

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены "Сэтгэлд нь юу байгааг ойлгохын тулд Владимир Путинтэй хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн" гэсэн үг, эсвэл Германы Канцлер Олаф Шольц 9-р сараас хойш Оросын удирдагчтай анх удаа нэг цагийн турш утсаар ярьсан яриа...

Мэдээж энэ бүхэн шууд утгаараа  дээд түвшний энхийн хэлэлцээ эхлэх гэж байна гэсэн үг биш.

Гэхдээ хэрэв Оросын удирдагч Украин дахь дайныг зогсоох хүсэлтэй байгаагаа мэдэгдвэл АНУ-ын ерөнхийлөгчийн хэлсэн тэр нөхцөл боломж бий болно. Энэ бүхэн одоогоор хараахан болоогүй байна.

Есдүгээр сарын сүүлчээр Орос өөрийн бүрэлдэхүүнд нэгтгэсэн Украины зарим хэсгийг   Вашингтон хүлээн зөвшөөрөхгүй байна, барууныхан Украиныг зэвсэглэж байна гэж Кремль гомдоллож байгаа. 

Дайн үргэлжилж, Украинд илүү их үхэл, сүйрэл, зовлон зүдгүүрийг заналхийлж буй хатуу ширүүн өвөл эхлэхийн хэрээр энхийн хэлэлцээ хэзээ эхлэх ёстой вэ гэсэн асуулт гарсаар байна.
АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Марк Миллигийн хэлэлцээр хийх боломжийг ашиглах шаардлагатай гэсэн сүүлийн мэдэгдлээс хойш албан тушаалтнууд болон барууны удирдагчид Украин хэзээ, хэрхэн хэлэлцээр хийхээ шийдэх ёстой гэж шаардах болсон. 

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Цагаан ордонд Жо Байдены дэргэд зогсож байх үеэрээ "Украинчуудын санал бодлыг бид хүндэтгэх ёстой. Ингэснээр тэд ямар үед, ямар нөхцөлд нутаг дэвсгэрийнхээ асуудлаар хэлэлцээ хийхээ өөрсдөө шийдэх ёстой." гэж хэлжээ.
Гэсэн хэдий ч Барууны албаны нэгэн түшмэл  яриа хэлэлцээ хийх цаг хараахан болоогүй байна гэж нотолж  байгаагаа хэлжээ.  Москвагийн зүгээс утга учиртай яриа хэлэлцээ хийхийг  хүсэж байгаа шинж тэмдгийг олж харахгүй байна гэдгээ тэд илэрхийлсэн байна.

Украйны цэрэг одоогоор байлдааны талбарт илүү давуу байдалтай байгаа бөгөөд Оросын цэргийнхэн олон хэцүү сорилттой тулгараад байгаа тул барууны орнууд Оросын зэвсэгт хүчнийг ойрын саруудад одоогийнхоос сул дорой байдалд орно гэж үзэж байгаа мэдрэмж бий.

Барууны өндөр албан тушаалтан саяхан хэлэлцээрийн талаарх хэлэхэдээ "Цаг хугацаа ирнэ, гэхдээ яг одоо болоогүй юм шиг байна. Одоохондоо барууныхны үүрэг бол Украинд цэргийн дэмжлэгээ үргэлжлүүлэн үзүүлэх явдал юм" гэж тэр хэлэв.

Хэрэв ойрын саруудад Украин газар нутгаа эргүүлэн авсаар байвал маргаан улам ширүүснэ. Украины барууны холбоотнууд Киевийн цэргийн зорилгыг дэмжихийн тулд хэр тууштай байна вэ гэдэг нь чухал.

Шулуухан хэлэхэд, хоёрдугаар сарын 24-нд Орос бүрэн хэмжээний түрэмгийллээ эхлүүлж байсан тэр үеийн фронт руу буцах нь нэг хэрэг. Харин 2014 онд ОХУ-ын эзлэн авсан газар нутаг буюу Крым, Донбассын нэлээд хэсгийг буцааж авах тухай бол огт өөр асуудал.

Ямартай ч эдүгээ Пентагон, ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам, мөн Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс болон түүний Оросын коллеги Сергей Нарышкин нарын оролцсон хэлэлцээ үргэлжилж байна.

Гэвч энхийн хэлэлцээ хэзээ, хэрхэн эхлэх тухай яриа өрнөж байгаа ч бид Украины дайныг дипломат аргаар шийдвэрлэх тэр орон зай цаг хугацаанаас хол хол байгаа бололтой.

Эх сурвалж: ВВС

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ5 минут 4 секундын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно3 цаг 30 минутын өмнөГерманд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ9 цаг 2 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ9 цаг 17 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна9 цаг 34 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна9 цаг 39 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна9 цаг 44 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна9 цаг 48 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр9 цаг 50 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20
 Facebook Twitter Youtube