УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол оронд хулгай нүүрлээд байна. Тэр дундаа нүүрсний хулгай нүүрлэлээ. Хэдэн их наяд төгрөг, хэдэн сая тонн нүүрс гарсан талаар сүүлийн 7 хоног шуугилаа. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар гурав ажлаа хийхгүй байна. Ийм том хулгай гарчхаад байхад шүүх, цагдаа, тагнуул, прокурор ажлаа хийхгүй байна. Эд нар Монголын ард түмний төлсөн татварын мөнгөөр ажиллаж байгаа.
Би өнөөдөр нүүрсний хулгайч нарыг зарлана. Нууцын мэдээллийг би үзсэн. Нүүрсчид эднийг худалдаж авсан байна. Монголын ард түмэн арга барж байна. Шатыг дээрээс нь шүүрддэг. Эд нар хулгайгаа нууцын баримтад оруулсан. Ард түмэн үзэх аргагүй болгосон. АПУ-ын П.Батсайхан, "М-Си-Эс"-ийн Ж.Оджаргал, “Голомт”-ын Д.Баясгалан нараар тэргүүлүүлсэн нүүрсчид Монголыг цөлмөж байна. Би энэ бүхнийг АТГ-т өгөхөөр хэвлэлийн бага хурал хийж байна” гэлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.