Хойд Солонгосын эрх баригчдын зүгээс ард иргэддээ хандан хүүхдэдээ эх оронч, үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой нэр өгөхийг үүрэг болгосон байна.
Учир нь хойд солонгосчууд хүүхдэдээ А ри (хайртай хүн), Со Ра(дунгийн яс), Су Ми(гоо үзэсгэлэн) зэрэг сонсголонтой, утга агуулгын хувьд ч “гоё” нэр өгөх нь олширсон гэнэ.
Тиймээс эрх баригчдын зүгээс дээрх нэрс нь хувьсгалч үзлийг хангалттай агуулаагүй тул тийм нэрсийг халж, хүүхдэдээ үзэл суртлын шинжтэй нэр түлхүү өгөхийг үүрэгдсэн байна.
Ингээд нэрсийг Чун Шим(үнэнч байдал), Чон Иль(буу), Пок Иль(тэсрэх бөмбөг), Ви Сон(хиймэл дагуул) гэх нэрсээр солих хэрэгтэй хэмээжээ.
Эх сурвалжуудын хэлснээр өдгөө Хойд Солонгос улсад ард иргэд нэрээ солиулж байгаа бөгөөд эгшгээр төгссөн нэртэй хүмүүс энэ ондоо багтаан нэрээ солиулах ёстой болсон байна.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Коммунизм хойдод ялах нь дээ