Сүхбаатарын талбайд эхэлсэн нүүрсний хулгай, тэгш бус байдлыг эсэргүүцсэн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж, өнөөдөр үдээс хойш эмх замбараагүй байдал үүссэн учраас жагсаалыг албадан тараах шийдвэр гаргасан тухай Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлсэн. Тэрбээр "Нийслэлийн Засаг даргаас жагсагчид хоёр цагийн дотор тарахгүй бол албадан тараах захирамж гаргасан гээд Жагсаал цуглааны үеэр шахцалдаж дөрвөн иргэнд эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн бол цагдаагийн байгууллагын 7 ажилтан мөн гэмтжээ. Монгол Улсын жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулиар Нийслэлийн Засаг даргаас зөвшөөрөл авч, жагсаалыг бүртгүүлэн хийх ёстой . Энэ цуглаан бүртгэлгүй дээр нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэж, төрийн тусгай хамгаалалт руу хүч хэрэглэн халдаж байгаа нөхцөл байдалтай байна. Иймээс жагсаал цуглааныг хуульд заасан журмын дагуу албадан тараах Нийслэлийн засаг даргын захирамж 19:00 цагт гарлаа. Энэ захирамжид албадан тараахаас гадна жагсаал зохион байгуулж байгаа болон оролцож байгаа этгээдүүдэд тараах сануулгыг хоёр цагийн хэмжээнд хэрэгжүүлнэ" гэсэн мэдээлэл өгсөн юм.
Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан УИХ-ын хаалттай, цахимаар хуралдаж, хуулийн дагуу Засгийн газраа онц байдал зарлах саналыг ҮАБЗ-д хүргүүлэхээр санал хураалт явуулахаар болжээ.
Хэрвээ нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй хувь дэмжвэл Онц байдлын тухай хуулиар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Онц байдал зарлах тухай зарлиг гаргах юм.
УИХ-ын чуулганд цахимаар оролцсон гишүүдийн зүгээс Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн байна. Гэхдээ нөхцөл байдал хүндэрвэл ҮАБЗ-өөр хуулийн дагуу арга хэмжээ авахыг дэмжсэн байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.