Улаанбаатарт нүүрсний хулгайн хэргээс болж Төрийн ордны үүдэнд олныг хамарсан жагсаал болж байна хэмээн РИА Новости агентлаг Монголын нийслэлд болсон олон нийтийн эсэргүүцлийн талаар бичжээ.
Жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Иргэдийн дургүйцлийг төрүүлэх болсон шалтгаан нь бараг хоёр тэрбум ам.долларын үнэ бүхий 6.5 сая тонн нүүрс хулгайлсан гэх мэдээлэл байв. Манай улсын нийт экспортын 86 орчим хувийг авдаг Хятадын нүүрсний хэмжээ Монголоос экспортолж байгаа нүүрсний хэмжээнээс өөр байдаг.
Орон нутгийн News.mn портал мэдээлснээр Монголын эрх баригчид жагсагчдыг хоёр цагийн дотор Төрийн ордны өмнөх талбайг орхин гарахыг шаардаж, жагсаал цуглааныг хүчээр тараахад бэлэн гэдгээ мэдэгджээ.
Энэ хооронд Монголоос нүүрс хулгайлсан хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг Хятадад цаазалсан гэх мэдээлэл гарсан. Түүнчлэн Хятадын тал авлигын хэрэгт холбогдсон Монголын улстөрчдийн нэрсийн жагсаалтыг Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд хүргүүлжээ.
Эх сурвалж: Лента.ру
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Өнөөдөр.гэнтхэн.хулгайч.нартай.болсон.юм.шиг.ашилцгаахым