Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-06 нд нийтлэгдсэн байна.

Усанд явах зам...

12/ 6/ 2022    6 цаг 30 минут

Монгол улс. Улаанбаатар хот. Хотын захын дүүрэг. Гэр хорооллын бөглүү гудамжны хаа нэгтээ. Дөн өвлийн жавар тачигнаж, гадаах температур -27 хэмийг зааж байна. Гэр хорооллын нэгэн гэрт зургаан хүүхдийн хамт, өрх толгойлсон эмэгтэй аж төрөх аж. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас зугтаж хотын нэг захаас, нөгөө захад нүүж ирэн танилынхаа хашаанд өвөлжиж байгаа нь энэ.

Гэр хорооллын хатуу ширүүн орчинд амьдарч байгаа энэ айлын хамаг л хар бор ажлыг өөрийн үүрэг мэт хийж, гэр бүлийнхээ өмөг түшиг болж яваа нэг хүн бий. Түүнийг Борхүү гэдэг. /зохиомол нэр/. Түүнд зориудаар ийм зохиомол нэр өгч цаашид өгүүлэх болно.

Захын хорооллын жижигхэн гэрээс нэгэн бор хүү усны том сав барин гарч ирсэн нь нийтлэлийн маань гол баатар Борхүү байв. Тэр усанд явах гэж байгаа нь энэ аж. Түүнтэй худаг руу хамт явж хэсэг хөөрөлдсөн юм. 

-Хэрвээ чи УИХ-ын гишүүн байсан бол юу хийх байсан бэ? Юуг өөрчилмөөр байна?

-Борхүү: Хамгийн түрүүнд үү? Хамгийн түрүүнд одоо хүн болгоныг л байранд оруулах байхдаа... Тэгэхгүй бол гэр хороололд байна гэдэг бүтэхгүй юм байна өө. Хэцүү... Гэхдээ гэр хороололд 10 гаран жил амьдарчихлаа даа. Айлын том эрэгтэй хүүхэд чинь дүү нарынхаа төлөө бүгдийг л хийнэ шүү дээ... Олон дүүтэй болохоор хэцүү юм байна өө.

Борхүү 7-р ангийн сурагч. 13 настай. Айлын том хүү. Ийм балчир насандаа би л энэ гэрийнхээ төлөө зүтгэх ёстой гэсэн ахадсан ачааг өөртөө үүрчээ. Өвлийн жавар тачигнана. Хэрэндээ л гадаа сурвалжилга хийнэ гэж бэлдэж зузаан хувцасласан 30 гарч яваа сэтгүүлч би бээрч байснаа нуух юун. Гэвч усандаа яваа Борхүү энгэр задгай нимгэн, хавар намрын куртик, "конверс" кеттэй ханиалгасаар усандаа явж байгаа нь өвлийн тачигнасан жавар шиг, сэтгэлийг бас жиндүүлэх мэт болов. Ойр зуурын яриа өрнүүлсээр худаг дээр ирэх нь тэр. Бээрсэн сайртай жижигхэн гараараа худгийн хоолойг барин, нээгээрэй эгчээ гэж орилов. Гар нь даарч байгаа нь илт. Хоёр гараараа ээлжлэн худгийн ус дамжуулах хоолойг барина. Удалгүй түүний усны сав дүүрэх нь тэр. 

Ус авахад гар нь даарч байна уу?

Борхүү: Даарна ш дээ

-Одоо тэгээд яах вэ? Бээлий байхгүй юм уу?

Борхүү: Бээлий байхгүй ш дээ

-Чи ямар улиралд дуртай вэ?

Борхүү: Би юу... Зун. Найзуудаараа волейбол тоглодог байхгүй юу. Заал аваад...

-Өвөлд дургүй юу?

Борхүү: Өвөлд дургүй ээ. Хүйтэн ш дээ. Даарлаа гээд яахав ээждээ туслах ёстой. Айлын том эрэгтэй юм чинь тэгээд л байнга л зөөнө шүү дээ.

Тэрэг байхгүй юм уу гэхэд тэрэг байхгүй ээ. Хааяа айлын тэрэг гуйж усандаа явдаг. Гэхдээ тэрэг олдох нь цөөхөн л дөө гэсээр бээрсэн хоёр гараараа хоёр гараараа тэгнэн дэнжигнэсээр, замдаа нэлээн олон амарна шүү дээ гэсээр бүдчин алхлаа.  Борхүүгийн хувьд өвөл ус авах нь хамгийн хэцүү ажлын нэг. Түүнд өвлийн дулаан зузаан хувцас, гуталгүйгээр, өргөж дийлэхгүй том саваар ус авах нь бэрх.  Тэр энэ том савтай усаа чирч гулдачсаар өдөр бүр 300 метр замыг туулдаг. Түүний усанд явах зам дардан биш. Нохойноос айдаг түүнд замд нь нохой таарахгүй бол хамгийн том аз. Даарч бээрэх нь ч яахав гэлээ. Учир нь тэр  усаа авч яваад өмнө нь гудамжинд нохойд хазуулж байсан гэнэ. Нохойноос үнэхээр их айдаг нь эрхлэхээр ирсэн нохойноос цочин зугтах нь илтгэнэ.

Борхүү: Монгол улс хөгжсөн байсан бол би ингэж ус авч явахгүй л байсан байх. Уг нь.

-Гэр хороололд утаа хэр байна?

Борхүү: Утаа юу... Аймар их байна ш дээ. Орой болохоор манан татсан юм шиг болчихдог. Усанд явахад хичээлдээ явахад, гэр хороолол нохой ихтэй шүү дээ. Зарим айл нь тэгээд дайрдаг нохойгоо хашаандаа сул тавиад орхичихдог. Хашааныхаа цоорхойгоор гарч ирээд л дайрна шүү дээ.

Гулдчин, бүдчиж сайртаж бээрсэн бяцхан гартаа өргөж дийлэхгүй том савтай ус нь, Жавар тачигнаж, утаа суунагласан саарал гудамжиндаа, хүнд хэцүү бэрхтэй өдөр бүр нүүр тулж, төрсөн эцгийнхээ суран бүсийг тэвчиж, зугтаж, би чинь айлын том хүү шүү дээ гэж өөрийг хурцалж, өдий бага насандаа хэрсүү ухаан суусан Борхүүгийн амьдралын ачааны хажууд, хөнгөн мэт.

Бидний эргэн тойронд гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон хэчнээн Борхүү байгааг бид тоолох аргагүй ч тоочиж чадна. Сэтгүүлчийн хувьд надад хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөх эрх байхгүй. Дээл хувцас, дулаан байраар тусалж чадахгүй ч би дуу хоолойг нь хүргэж чадна. Хүүхэд хүчирхийллийн бай болох ёсгүй .

Хүмүүс минь хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэж НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.161.106Зочин   • 2022, 12 сарын 6. 14 цаг 12 минут

😢



ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ6 цаг 35 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв6 цаг 56 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв7 цаг 25 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ7 цаг 56 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна8 цаг 31 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна8 цаг 46 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага8 цаг 50 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…9 цаг 4 минутын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно10 цагийн өмнөЭнэ өдрийн зурхай3 сар 29. 8:19Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ3 сар 29. 8:16Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна3 сар 29. 8:15Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал3 сар 29. 8:14" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube