Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-06 нд нийтлэгдсэн байна.

ЗАЛУУС: Бид дахиж 7 сарын 1-нийг хүсэхгүй байна

12/ 6/ 2022    7 цаг 30 минут

 

Эх орондоо сайхан амьдрахын төлөө, авлигал хулгайд идэгдсэн нийгмийг өөрчлөхийн төлөө залуус жагсаж байна. Залуусын ихэнх нь нүүрсний хулгайч нарт хариуцлага тооцох нь нэн түрүүний асуудал хэмээн хуваалцлаа. Жагсагчдын төлөөлөл болсон залуусын  төрийн түшээдэд тавьж буй шаардлага, үзэл бодлыг уншигч та бүхэнд хүргэж байна.

Бид дахиж 7 сарын 1-нийг хүсэхгүй байна. Одоо байгаа нийгмийн тогтолцоог нь өөрчлөөсэй гэж хүсэж байна. Миний ээж аав татвар төлж байгаа тэр татвар нь хаана наалдаж байгаа нь мэдэгдэхгүй, бүгд ижил тэгш боловсрол чадаж байгаа юу? Яг үнэндээ 76 гишүүнийг тансаглуулах гэж ээж, аавууд маань татвар төлөөгүй. Гишүүдийн хүүхдүүд гадаадад боловсрол эзэмшиж байхад бид нар улсдаа хангалттай хэмжээний боловсрол эзэмшиж чадаж байна уу гэдэг асуудал байна. Дээрээс нь 44 их наядын нүүрсний хулгай гээд тэр 44 их наяд төгрөг хаана байгаа юм бэ. Залуучуудын дунд гадагшаа л гарчих шиг юм бол сайхан амьдрах юм шиг ойлголт байгаа. Яг үнэндээ бид эх орондоо сайхан амьдармаар л байна шүү дээ.  Хүний газар бол хүний л газар. Улсдаа л сайхан амьдармаар байна. Шударга тогтолцоог л хүсэж байна.

Үндсэн шаардлага бол нүүрсний хулгайтай холбоотой хүмүүсийн нэрсийг зарлах хэрэгтэй гэж үзэж байгаа. Үүний дараагаас шат дараатай асуудлуудаа иргэд маань шийдээсэй гэж хүсэж байна. Бид наад захын Үндсэн хууль дээр олгогдсон амар тайван, эрүүл орчинд, ижил тэгш эрхтэйгээр амьдрах эрхээ эдэлж чадахгүй байна. Улсдаа сайхан амьдарч, ирээдүй хойчдоо стрессгүй, амар тайван нийгмийг үлдээмээр байна. Өнөөдөр чинь 21-р зуун шүү дээ. Бид утаа, түгжрэл гэх мэт зүйлс уг нь ярих ёсгүй байх ёстой үе. Улс орон бидний татвараас авсан мөнгийг бид нарын амьдралд зарцуулдаг байсан бол сургууль, эмнэлэг, цахилгаан станц нь хүртээмжтэй байх байсан. Гуравхан сая хүн амтай улсын иргэдийг боломжтой амьдруулж чадахгүй байгаад төр засагт үнэхээр гомдож байна. 

Жагсаалын эхний өдөр харзнаж байгаад өнөөдөр буюу хоёр дахь өдөр нь оролцож байна. Асуудлууд ярих юм бол маш олон асуудлууд байгаа. Тэр дундаас онцлоход энэ нүүрсний хулгайгаа илчлээд өгөөч, нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцооч ээ гэдэг товч бөгөөд тодорхой асуудлаар ирчихсэн зогсож байна. Энэ том хулгайг бид нар илчлэх юм бол үүний араас том, том хулгайг  мянга мянган Ундармааг илчлэх боломжтой. Мянга, мянган Маралмааг, мянга мянган ЖДҮ-чдийг илчлэх боломжтой. Тэгээд миний хэлэх гэсэн зүйл бол энэ нүүрсний хулгайгаасаа авхуулаад илчлээд өгөөч ээ гэсэн байр суурьтай зогсож байна даа. 

Нүүрсний хулгай энэ жагсаалд ирэх гол шалтгаан боллоо. Нүүрсний хулгайн 40 их наяд бол, жишээ нь 10 их наяд төгрөг бол Монгол Улсын нэг жилийн татварын төсөв гэсэн үг. 40 их наяд гэдэг бол төрийн алба ороод монголын бүх аж ахуй нэгжүүдийн бүтэн нэг жилийн орлого. Дээрээс нь Солонгос улсын 50 мянган ажилчидтай “KIA” автомашины тэр компанийг үнэлбэл 16 их наяд вон. Тэр мөнгийг төгрөг рүү шилжүүлбэл 41 их наядад хүрэхгүй. Тэр компанийн хамгийн бага цалинтай ажилчин нь жилдээ 50 сая воны цалин авдаг. Мөн энэ компани 50 сая ам.долларын татвар төлдөг. Ийм байгаа юм. Тэгэхэд 40 их наяд төгрөгөөр манай улс “KIA”-г худалдаж авахад 50 мянган залуучуудыг 50 сая воны цалинтай, ажиллуулах боломжтой байгаа жишээ нь. Энэ их мөнгө тооны машинд багтахгүй санаанд буухгүй байна. Утгаа алдлаа. Цөөхөн хэдхэн хүний гадаад дахь дансны хөрөнгө  Монгол Улсын төсвөөс давчихаад байна шүү дээ. Энэ дээр төрийн албан тушаалтнууд тайлбар өгөх ёстой.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ8 цаг 39 минутын өмнөЦ.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо9 цаг 46 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube