Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-06 нд нийтлэгдсэн байна.

Дархлагдсан “Ажнай”-гийн даапаалсан мэдэгдлүүд

12/ 6/ 2022    7 цаг 20 минут

УИХ-ын даргад нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх шаардлага хүргүүлж, АН-ын долоон гишүүн гарын үсэг зурсны нэг нь алдарт “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гишүүн хэмээн С.Одонтуяа гишүүн өчигдөр онцолсон. Гэхдээ Д.Бат-Эрдэнэ гишүүн гадаадад байгаа гэдгийг хэлсэн. Бодвол гарын үсгээ цахимаар илгээсэн бололтой. УИХ дахь АН-ын бүлгийн мэдээллээр нүүрсний хулгайг Олон улсын валютын сан анх илрүүлсэн бөгөөд АН энэ ажилд манлайлан оролцохоор болсон гэв.

Араас нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлолтын талбайгаас орон нутгийн “Тавантолгой” компани 385 мянган тонн нүүрс олборлосон гэдэг дүгнэлт 2017 онд тодорхой болсон ч өнөөдрийг хүртэл хэргийг шалгаж байгаа. Үүнд, нэр бүхий жижиг Тавантолгой компанийн эзэн, УИХ-ын гишүүн болон Өмнөговь аймгийн Засаг дарга нар шалгагдаж байгаа” гэсэн мэдээлэл өгсөн. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллагаас Засгийн газарт нүүрсний хулгайтай холбоотой эрүүгийн 10 хэрэг шалгагдаж байгаагийн нэг нь хэмээн тодорхой хэлэв.

Тэгэхээр одоогийн байдлаар УИХ-ын гишүүд дундаас нүүрсний хулгайн хэргээр “Ажнай” хэмээн Д.Бат-Эрдэнэ гишүүн шалгагдаж байгаа нь маргаангүй үнэн гэж итгэв.

Засгийн газар Монгол Улсын нийт иргэд хувьцаа эзэмшдэг ЭТТ ХК-ийн олборлолтын талбайгаас Д.Бат-Эрдэнэ гишүүний компани “хулгайлсан” гэдэг нь тодорхой ч хууль хяналтынхан хэргийг эцэслэж чадахгүй байна хэмээн “гомдоллосоор” удаж буй.

Харин Д.Бат-Эрдэнэ гишүүний хувь эзэмшдэг “Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийг олон сая тонн нүүрс хулгайлж, хилээр гаргасан, улмаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа мэтээр мэдээлж байгаа нь үнэнд нийцэхгүй худал мэдээлэл юм. Тус компанийн өмнөх болоод одоогийн удирдлагууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, түүнчлэн хувьцаа эзэмшигчдээс хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа хүн байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" хэмээн Засгийн газрын эсрэг мэдэгдэл хийж ёжлов.

"Тавантолгой” ХК нь 51 хувь нь орон нутгийн өмч учраас хэмээн зүтгэлээ гээд үлдсэн 49 хувийн дийлэнхийг нь “Ажнай корпораци” эзэмшсэн хэвээр л байгаа .

Компанийн мэдэгдэлтэй давхцан Японд  нэлээн хэдэн өдөр тухалж буй УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ өөрийн сошиал хуудсандаа “Нүүрсний хулгайн асуудлаар Засгийн газрын өнөөдөр буюу 12 дугаар сарын 5-ны өдөр хийсэн мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл гуйвуулан, намайг нүүрсний хулгайн асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж буй гэж худал мэдээлэл түгээж буйд няцаалт өгч байна.

Миний бие өнөөдөр төдийгүй өнгөрсөн хугацаанд ямар нэгэн асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн хэвлэл мэдээллийнхэн худал мэдээлэл түгээсэн хэмээн гүтгэв.

 Яалт ч үгүй ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан орон нутгийн, жижиг “Тавантолгой” компанийн эзэн УИХ-ын гишүүн гэж хэлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн 2021 онд бөглөсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг харья.

Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт хүснэгтэд 2015 онд бөглөсөн нэрс 2021 онд бүүр олон болжээ. “Инвест Капитал” ХК, “Женко Тур бюро” ХК, “Монгол Шилтгээн” ХК, “Таван Толгой” ХК, “Авто зам” ХК, “Улсын Их дэлгүүр” ХК, “Говь” ХК, “Мах Импекс” ХК, “Ариг Гал” ХК, “Жуулчин говь” ХК, “Талх Чихэр” ХК, “Баянгол ЗБ” ХК, “Монгол Эд Импекс” ХК, “Капитрон банк” ХХК, “ВВУ” ХК, “ММС” ХК, , “МЭК” ХК, Ажнай корпораци ХХК гээд дурайтал жагсаажээ.  ЗГХЭГ-ын даргын цохон дурдсан “Тавантолгой ХК” ямартай ч түүний халаасанд байгаа л юм байна.

АТГ:2021 оны ХОМ

Хэрвээ худал мэдээлэл түгээсэн бол хэвлэл мэдээлэл биш Засгийн газар гэдгийг эрхэм гишүүнд дуулгая. Харин эрхэм гишүүнийг гэмгүй байхад гүтгээд байгаа бол Засгийн газар залруулгаа хийнэ биз.

Эсвэл УИХ-ын танхимд тохой нийлүүлж суугаа Л.Энхболд гишүүнээсээ эхлээд асуу. Түүний хэлснээр “Тавантолгой” ХК-аас ганцхан сарын дотор 20 гаруй сая доллартай тэнцэх 220 мянган тонн нүүрс алга болсон гэх.  

Гол нь,  Д.Бат-Эрдэнэ гишүүний үүсгэн байгуулсан “Тавантолгой транс” хэмээх тээврийн компани үүнд голлох үүрэг гүйцэтгэсэн гэдгийг ахиад л УИХ-ын нэр бүхий гишүүд ярьсан нь сонины шар хуудсанд хадагдан үлджээ.

Тэгэхээр УИХ-ын дарга Г.Занданшатар та “Ард түмний баялгаас хулгай хийсэн хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой” гэх “гоё” үгээ практикт буулгаад юун түрүүнд, хууль хяналтын байгууллагыг шахаж шаардаж, дотроо байгаа хулгайч нараа илрүүлэхээс ажлаа эхэлж, ард иргэдийн шаардаад байгаа хариуцлагыг дархлагдсан “хэн”-дээ тооцно уу.

 Тэгэхгүй бол Д.Бат-Эрдэнэ гишүүний хэлснээр УИХ ч Засгийн газраар дүүрэн  “галзуу солиотой бодолтой ” хүмүүстэй болж, эсрэгцсэн мэдэгдлээр булуулах нь.

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.55.188.35Баска   • 2022, 12 сарын 6. 11 цаг 21 минут

Захиалгаар бичихдээ жаахан судалгаатай баймаарбна шүү.ЭТТ ХК-ны хулгайг ярьж байгаа шүү.Тавантолгой ХК руу чиглүүлж бултуулах хэрэггүй.Л.Энхболд одоо их хуралд суудаггүйг анхаар



ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ6 цаг 54 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв7 цаг 15 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв7 цаг 44 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ8 цаг 15 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна8 цаг 50 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна9 цаг 5 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага9 цаг 9 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…9 цаг 23 минутын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно3 сар 29. 8:24Энэ өдрийн зурхай3 сар 29. 8:19Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ3 сар 29. 8:16Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна3 сар 29. 8:15Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал3 сар 29. 8:14" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube