Түүхэн товчоон: Далан Түргэний хос толгойн зураг

12/ 6/ 2022    6 цаг 40 минут
Хадны зургийн дурсгалт газар.

 

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Хотон нуурын хойд хөвөөнд оршино. 2004 oнд З.Батсайхан, Х.Эделхан, Р.Кортум нарын судлаачид Далан Түргэний хос толгойн хадны зургийг тоолон бүртгэх ажлыг эхлүүлэн хийсэн байна.

2005, 2007, 2014, 2015 онд Я.Цэрэндагва, Р.Кортум, Б.Жаргалсайхан нар  нар Буянт сумын нутаг Бөөрөгтийн гол, Цэнгэл сумын нутагт орших Далан Түргэний хос толгойн хадны зургийг судлах ажлыг үргэлжлүүлжээ.

2007 онд Далан Түргэний хос Толгойн хадны зургийн дурсгалыг ОХУ-ын археологич В.Д.Кубарев үзэж танилцжээ.

2010 онд Д.Цэвээндорж, Я.Цэрэндагва, Б.Өмирбек нар Далан Түргэний хос толгойн хадны зургийн дурсгалын хуулан баримтжуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

2011 онд Монгол-Америкийн хамтарсан “Хадны зураг ба археологи: Монгол Алтайн шүтлэгт газрын судалгаа” төслийн судлаачид Далан Түргэний хос толгойн хадны зургийн дурсгалыг тоолон бүртгэх, хуулах, баримтжуулах ажлыг үргэлжлүүлэн хийсэн байна.

Далан Түргэний хос толгой нь Хотон нуурт хамгийн ойрхон орших бие биенээсээ холгүй орших хоёр толгой юм. Далан Түргэний баруун толгой нь баруун хойноос зүүн урагш сунан тогтсон бөгөөд урт нь 2,2 км. Хамгийн өргөн хэсэгтээ 1,2 км хүрнэ. Толгойн хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 2257 м өндөрт өргөгджээ. Зүүн толгой хойноос баруун хойш чиглэлтэй. 2,2 км урт, 0,6 км өргөн. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2200 м өргөгдсөн. Хадны зургийн дурсгалууд энэ хоёр толгойн занарлаг хүрэн хад болон конгломерат чулуунаа сийлэгдсэн. Судалгааны дүнд Далан Түргэний хос толгойн 700 гаруй хаднаа 7000 гаруй хадны зураг, дүрслэл байгаа нь тогтоогджээ. Дүр дүрслэл талаас авч үзвэл янгир хамгийн олон дүрслэгдсэн байна. Мөн буга, аргаль, үхэр, адууны дүрслэл голлоно. Амьтдын дүрсээс харахад шүтлэгийн шинж тэмдэг бүхий зураг дүрслэл байгаа нь хүрэл зэвсгийн үеийн нүүдэлчдийн ертөцийг үзэх үзэл, зан заншил, шүтлэг бишрэл, бэлгэдэл зүйн асуудлыг тодруулахад чухал нөлөөтэй юм. Амьтан шүтлэгийн зэрэгцээгээр ан агнуурын гол тусгал болсон олон тооны зурагтай. Ан агнуурт хүрэл болон төмөр зэвсгийн үед нум сум, жад голлон хэрэглэж ганцаар, хоёр гурваараа, мөн олуулаа зээглэн агнах хэлбэр давамгайлж байсныг  тодорхой зохиомжуудаас харж болно.

Малыг гаршуулж гэршүүлсэн үйл явдлын эхэн үеийн ерөнхий төлөв чиг хандлагыг Далан Түргэний хадны зурагт тодорхой гаргасан байдаг. Амьтдыг бодит байдлаар дүрслэхээс гадна загварчлан дүрслэх явдал хүрэл зэвсгийн хөгжингүй үеэс дэлгэрч эхэлснийг бугын зургаар төлөөлүүлэн харж болно. Адуу малыг гаршуулж гэршүүлсний илэрхийлэл болсон олон тооны морьтон, адуу хөллөсөн тэрэгний зураг элбэг тааралдана.

Неолит, хүрэл зэвсэг, төмөр зэвсгийн түрүү үе, дундад эртний улсуудын үед холбогдоно. (Я.Цэрэндагва)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Төрийн албаны үйл ажиллагааны талаар нээлттэй сонсгол хийнэ6 цаг 39 минутын өмнөГ.Занданшатар: Хүүхдийн мөнгө, шаталсан татварын тогтолцооны талаар иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх хэрэгтэй байна7 цаг 41 минутын өмнөМ.Баяраа: Цагаан даваанд нохой унтуулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна8 цаг 8 минутын өмнөТөрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ8 цаг 15 минутын өмнөХүүхдийн эмч ердийн үеэс 1.5-2 дахин их ачаалалтай ажиллаж байна8 цаг 17 минутын өмнө"Japan Airlines" Монгол руу нислэг үйлдэх талаар санал солилцов8 цаг 24 минутын өмнөАвтомашины нүүрсэн яндан хулгайлдаг 4 бүлгийн 45 хүнийг баривчилжээ9 цаг 30 минутын өмнөБ.Батцэцэг: Монгол Улсад аливаа улс орноос дарамт шахалт ирсэн юм байхгүй9 цаг 35 минутын өмнөБайгалийн хийн хоолойн төслийн ажил ОХУ, БНХАУ-ын худалдааны гэрээнээс шалтгаална9 цаг 50 минутын өмнөХилийн чанадад долоо хоногт 2-5 монгол хүн амиа алдаж байна1 сар 30. 14:20Н.Учрал: Би гар дээрээ хоригийн үндэслэлүүдийг хүлээж аваагүй байна1 сар 30. 13:57Ж.Сүхбаатар: Улаанбаатарт гишгэх, зорчих газар алга. Сүнгэнэтэл давхих авто замын дэд бүтэц алга1 сар 30. 13:18Н.Учрал тойргоо сольж, Сүхбаатар дүүрэгт нэр дэвших үү1 сар 30. 13:14Н.Учралын батлуулсан хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавилаа1 сар 30. 13:01Хөгжлийн банкны хоёр дахь нээлттэй сонсголд Х.Баттулгыг хүү, охиных нь хамт гэрчээр дуудна1 сар 30. 13:00Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс медаль хүртсэн эмэгтэйчүүд1 сар 30. 12:58НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ1 сар 30. 12:06 Ираныг ШХАБ-д гишүүнээр элсүүлэх тухай хуулийн төслийг батлав1 сар 30. 10:30О.Цэцэнцэнгэл Алмадагаас хүрэл медаль хүртлээ1 сар 30. 10:28Гал түймрийн дуудлага 13.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна1 сар 30. 10:26Хөгжлийн банкны асуудлаарх дараагийн сонсгол ирэх сарын 13-наас эхэлнэ1 сар 30. 10:26П.Бямбацэрэн: Үндсэн хуулиа ойлгож мэдэж, мөрдөж хэвшүүлж чадахгүй байгаад л асуудлын гол нь байна1 сар 30. 10:18Төмөр замын ачаа тээвэр 3,6 сая тонноор багасжээ1 сар 30. 9:22“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар Ханги, Замын-Үүд руу хийх туршилтын тээвэр зогсжээ1 сар 30. 9:17Хяналт шалгалтын хуулийг хэрэгжүүлэхэд Аудитын байгууллага хангалтгүй ажиллаж байна1 сар 30. 9:08Шведийн НАТО-д элсэх үйл явцыг түр зогсоолоо1 сар 30. 8:45Украин сөнөөгч онгоц авах асуудлаар өрнөдийн орнуудтай хэлэлцээгээ түргэтгэв1 сар 30. 7:37ЗЕЛЕНСКИЙ: Орост хариу өгөхийн тулд Украинд алсын тусгалтай пуужин хэрэгтэй байна1 сар 30. 7:11Түүхэн товчоон: Мөнххайрханы соёл1 сар 30. 6:40Энэ өдрийн зурхай1 сар 30. 6:35Цаг агаарын урьдчилсан мэдээ1 сар 30. 6:30Чехийн ерөнхийлөгчийн сонгуульд П.Павел ялжээ1 сар 29. 13:32БНТУ-ын эсэргүүцлийн улмаас Швед, Финландын НАТО-д элсүүлэхтэй холбоотой уулзалт хойшлогдлоо1 сар 29. 13:30БНСУ БНХАУ-аас ирэх иргэд жуулчдад тогтоосон визний хязгаарлалтаа сунгана1 сар 29. 13:29Хоёрдугаар сарын цаг агаарын төлөв1 сар 29. 13:25ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гарагт эхэлнэ1 сар 29. 13:13​Л.Цэрэндолгор: Ихэнх хүмүүст коронавируст халдварын үеийн нойрны эмгэг тохиолдож байна1 сар 29. 13:08Ирэх сараас ипотекийн зээл олголт хэвийн болно1 сар 28. 12:07Эваристе Коуасси-Комлан: Монгол хүүхдүүдийг цахим хүчирхийллээс сэргийлэх ажлыг цогцоор хийх шаардлагатай байна1 сар 28. 11:47АНУ  Оросын "Вагнер"-ийн эсрэг хориг арга хэмжээ авлаа 1 сар 28. 11:33
 Facebook Twitter Youtube