Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-06 нд нийтлэгдсэн байна.

Л.Оюун-Эрдэнэ: Тогтолцооны томоохон шинэчлэл хийсэн тохиолдолд ард түмэндээ ахин сонгох эрх өгөх нь зүйтэй гэж үзэж байна

12/ 6/ 2022    12 цаг 13 минут

Өнгөрсөн хоёр өдөр болсон жагсаал, үүссэн нөхцөлд байдалтай холбогдуулан УИХ, Засгийн газар тарах тухай мэдээлэл өнөөдөр гарсан. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд олон нийтэд хандаж өнөөдөр /2022.12.06/ мэдээлэл хийлээ.

Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Иргэний нийгмийн 14 байгууллагаас болон жагсаалд оролцсон иргэдээс 20 орчим шаардлага ирсэн. Үүнийг багцлаад үзвэл хамгийн эхэнд шударга ёсыг иргэд шаарджээ.

Манай Засгийн газар юу хийсэн бэ гэвэл Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудалд хөрөнгө оруулагч талтай Засгийн газар хэлцэл хийж, 2.3 сая ам.долларын өрийг хүчингүй болгож чадсан.

Эрдэнэтийн 49 хувийг хувийн компанид өгсөн асуудлыг улс эргүүлэн авчирч чадсан. Мөн Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг шийдсэн. Чингис бондын өрийг бид бүрэн төлж барагдууллаа.

 БНХАУ руу гаргаж байгаа нүүрсний асуудлыг сөхөн тавьж, Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоож ажиллалаа. АТГ, Тагнуул ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Нүүрстэй холбоотой олон асуудлыг шалгаж байна. Энэ асуудал олон нийтийн асуудал болж хувирсан учраас хугацааны хувьд илүү хурдан шийдэгдэх боломжтой боллоо хэмээн Ерөнхий сайдын хувьд итгэж байна. Өчигдөр болсон жагсаалыг нүүрсний хулгайчид өөрсдөө өөр тийш нь эргүүлэхийг оролдсон.

Эрдэнэс Тавантолгойн хуучин удирдлага болон тэдний удирдлагад ажиллаж байсан МоХ-ны удирдлагууд энэ жагсаалыг эргүүлэх гэж оролдсон. Тэдний амь нь тасрах гэж байна. Тэр хүмүүст хандаж хэлэхэд би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Монгол Улсын Засгийн газар нүдтэй чихтэй гэдгийг нүүрсний хулгайчдад хатуугаас хатуу хэлчихье.

Шаардлага ирүүлсэн 14 байгууллагаас улстөрийн тогтолцооны хувьд өөрчлөлт хийх ёстой гэдгийг онцолжээ. Ерөнхий сайдын хувьд  энэ тухай олон хүнтэй зөвлөлдөж, ярилцлаа.

Манай парламентын засаглал өдрөөс өдөрт хүч алдаж байна. Парламентын засаглал бол бага ард түмэн. Парламент бол ард түмний жинхэнэ төлөөллөөс бүрдсэн, бүх нийгмийн давхаргыг төлөөлдөг, нас хүйсний тэгш төлөөлөлтэй байх нь чухал. Гэвч өнөөдрийг хүртэл жижиг намуудад тийм боломж олдсонгүй.

Дэлхийн геополитикийн нөхцөл байдал өнөөдөр хүнд байна. Дэлхий дээр хүчтэй шинэ тоглогч гарч ирж байна. Хэн нь дэлхийд жанжлах вэ гэдэг өрсөлдөөн явагдсаар байгаа юм. Цар тахал, геополитикийн нөхцөл байдал дэлхийн шинэ хүйтэн дайныг авчирч байна. Монгол Улсад энэ бүхэн шинэ сорилт, шинэ сонголтыг авчирч байна.

Гудамж талбайгаас  иргэд дуу хоолойгоо илэрхийлэхээс илүүтэйгээр парламентад төлөөлөл нь байх нь чухал болоод байгаа юм.

Хоёр удаа амаргүй жагсаал боллоо. Эдийн засаг хасах хувьтай, инфляц хоёр оронтой тоонд байхад нийгэмд бухимдал байх нь гарцаагүй. Гэхдээ энэ удаагийн жагсаалын дараа үнэхээр  Улсын аюулгүй байдалд санаа зовж эхэлсэн.

Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд, засгийн эрх барьж байгаа намын даргын хувьд өргөн цар хүрээтэй зөвшилцөлд орох нь зүйтэй гэж үзлээ. Намын удирдах зөвлөлийн хурлаар бусад намуудтай, иргэний нийгмийн байгууллагуудтай зөвшилцөх эрхээ авсан. Өнөөдөр бид гадаад өр, эрчим хүч, түгжрэл, боловсрол, хөдөлмөрийн зах зээл, эрүүл мэндийн асуудал гээд 30 жил гажуудсан тогтолцооны үр дүнг л харж байна. Олон гүйцэтгэх засаглалтай, гүйцэтгэх засаглал нь туниа муутай, барьцаалагдсан, ажлын уялдаагүй гээд энэ бүх асуудлаа дүгнэх цаг нь болсон. Ингэж байж, Монгол улсын ирээдүй рүү зөв чиг хандлагатай явах трэндээ үүсгэх хэрэгтэй.

Тиймээё үдээс хойш МАН улс төрийн намуудтай уулзаж зөвшилцөнө.  Нийгэм, улстөрийн намууд энэ асуудалд зөвшилцөлд хүрвэл манлайлан ажиллана.

Монгол Улс үүнээс хүнд байдалд орвол яах вэ гэдгээ харж, том алхах нь зүйтэй. Энэ томоохон шинэчлэл болсон тохиолдолд ард түмэндээ ахин сонгох эрх өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Хэрвээ энэ реформыг дэмжиж байгаа бол намайг дэмждэг парламентыг бүрдүүлж өг гэж хүсч байгаа гэсэн үг.

 Сонгодог парламент бол хүчтэй Засгийн газартай байдаг.  Гацаж, гал унтрааж явснаас эхлээд том асуудлаа шийдье." гэлээ.

Сэтгүүлчдийн зүгээс тавьсан зарим асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ доорх мэдээллийг өглөө.

-Ерөнхийлөгч УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах асуудал яригдаагүй. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгч , Ерөнхий сайд хоёр таарамж муутай байна гэх асуудал их гарч байгаа. Гэвч ийм мэдээлэлд төөрөгдөөд байх цаг хугацаа өнгөрсөн шүү. Ийм мэдээлэл гарлаа гээд бид хоорондоо муудалцаад сүртэй юм болчихгүй.

ҮАБЗ өчигдөр хуралдсан. Би төрийн тэргүүн, УИХ-ын даргатай би энэ асуудлын талаар санал солилцсон. Ерөнхийлөгч “ Тогтолцооны реформ хийх асуудлыг хэрвээ ард түмэн дэмжвэл би дэмжинэ. Энэ бол Засгийн газрын шийдэх асуудал “ гэсэн санал хэлсэн. ҮАБЗ-ийн гишүүд хөгжлийн бодлогын хувьд нэг зүгт харж чадаж байгаа.

МАН-ын удирдах зөвлөлөөр дээрх асуудлыг л ярьсан. Улс төрийн эрхийг надад өгсөн учраас холбогдох улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт хийнэ.

-УИХ-ын онцгой бүрэн эрхийг асуудлыг би энд шийдээд ярих боломжгүй. Үндэсний хэмжээний зөвшилцөл явах ёстой. Шаардлагатай гэж үзвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад дагалдах хуулиудад өөрчлөлт оруулаад явбал заавал 2024 оны сонгууль гэхгүй ард түмэндээ сонголт хийх эрх олгоно.

-Тагнуул, цагдаагийн байгууллагаас холбогдох мэдээллүүд ирсэн. Хүч хэрэглэж болохгүй гэдгийг Тагнуул, Цагдаагийнхан маш сайн ухамсарлаж, жагсагчидтай ойлголцож ажилласан. Залуучуудын органик жагсаалыг хутган үймүүлэх ажил явагдсаан.

Жишээ нь ЭТТ ХК дээр жагсаалд уриалсан явдал гарсан. Мөн зарим буудалд мөнгө тараасан ч тохиолдол гарлаа.

Монгол Улсын Засгийн газар  ЭТТ ХК, Эрдэнэт, Хөгжлийн банк гээд олон хүний эрх ашгийг хөндөж байгаа нь үнэн. Гэвч хариуцлагыг хойш тавьж явсаар 30 гаруй жил болжээ. Хариуцлага тооцохгүй бол цааш хөгжил явахгүй.

-Үндсэн хууль, Сонгуулийн хууль гээд тогтолцооны цогц асуудлыг өөрчлөх тухай ярилаа. Хууль хяналтын байгууллагуудтай өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татсан хэд хэдэн хэргийн асуудлыг яагаад эцэслэхгүй байгааг тодруулсан. С.Зоригийн хэрэг, Эрдэнэтийн хэрэг, Хөгжлийн банкны хэрэг гээд. Надад өгсөн мэдээллээр прокуророос шүүхэд шилжихэд бэлэн болсон гэж хэлсэн. Хэрэг эцэслэгдэхгүй ийн удааширч байгаа нь УИХ-аас баталж өгсөн хуультай холбоотой гэдгийг хэлсэн. Шүүх, прокурорын байгууллагад Засгийн газар нөлөөлөх боломжгүй. Хуулиар хориотой. Тйимээс Засгийн газар чадах чинээгээрээ баримтыг нь бүрдүүлж өгч байна.

Нүүрстэй холбоотой асуудлыг хууль хяналтынхан эцэслэн шийднэ гэдэгт би итгэлтэй байгаа. Хоёр улсын Прокурорын байгууллагын хамтарсан ажлууд үр дүнтэй байгааг хэлье. “Эрдэнэс Монгол” –ыг тойрсон цөөн хэдэн компани бий. Тэдний хосыг шувтарч үзэх шаардлага бол бий. Бид том асуудлуудынхаа ард бол үндсэндээ гарч байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа8 цаг 7 минутын өмнөГ.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа8 цаг 52 минутын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19Сонгуулийн өмнөх МАН-ын их цэвэрлэгээ ба “БАЙ”3 сар 22. 12:03О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ3 сар 21. 13:01ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ ХААДЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 21. 10:06“ГОВЬ” ХК “Таван Богд Холдингс” буюу Ц.Баатарсайханы гэр бүлийн эзэмшилд бүрэн шилжлээ3 сар 21. 9:52Мунзуй Г.Нямдорж: Н.Номтойбаяр шиг шоронгийн хулгайчид итгэж болохгүй шүү!3 сар 21. 8:23Улаанбаатарт өдөртөө +4...+6 градус дулаан байна3 сар 21. 7:36Зурхай: Цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн өдөр3 сар 21. 7:34Халамжийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ3 сар 20. 14:38Д.Амарбаясгалан: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчин өрхөд 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно3 сар 20. 14:25
 Facebook Twitter Youtube