Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-06 нд нийтлэгдсэн байна.

Ковидын үеэр У.Хүрэлсүх өрөвчхөн сэтгэлтэй болж жүжиглэн огцроход Ч.Ундрам сонгуулийн менежерээ БОАЖ-ын сайд болгосон

12/ 6/ 2022    12 цаг 31 минут
“Ковидын үеэр гэнэт У.Хүрэлсүх өрөвчхөн сэтгэлтэй болж жүжиглэн огцроход Ч.Ундрам ямар ч мэргэжлийн биш харин өөрийн сонгуулийн менежерээ БОАЖ-ын сайдаар тавиулж амжсан. Аав нь Уул уурхайтай болохоор Байгаль орчны үнэлгээ гэж айхтар давааг давахад амархан болсон биз дээ.”
Ердийн хад 50 сая төгрөгний үнэд хүрч, УИХ-н гишүүн Ч.Ундрамтай холбогдсон сэжим. 1996 онд МУИС-ийн ректорыг томилоход Улс төрийн намын нөлөө маш хүчтэй орж, н.Дорж багш маань Ц.Ганцогтой өрсөлдөн 1,2-хон саналын зөрүүтэй ялагдаж билээ. Нилээд хэсэг нь Дубнагын Цөмийн шинжилгээний институтэд докторын зэрэг хамгаалсан, эрдэм шинжилгээний ажил нь нилээд ахицтай яваа 30 гаранхан насны залууг МУИС-даа их юм бүтээнэ гэж ихэд найдаж байсных биз. Би ч бас тэдний нэг байлаа. Гэвч тэр хүн Жуулчин ректор нэртэй, эхнэрээ дагуулаад гадаадад явах нь элбэг ямар сайн даа л МУИС-ийн дотоод сонинд ийм нэртэй өгүүлэлийн бай болж байхав дээ. Ректор болоод хэдэн жилийн дараа "МУИС-ийг хөгжүүлэх сан" гэдгээс 50 сая төгрөг Ч гэх эрхэмд Эрдэнийн чулуу барьцаалан зээлээд мөнгөний хүү ч үгүй, мөнгө ч үгүй 10-д жил болсон байдаг юм.
Яг энэ 50 саяын зээл авсан цаг хугацаа УИХ-ын гишүүн Ч.Ундрамын АНУ-ын хойд Каролина муж руу суралцахаар явсан цаг хугацаатай давхацдаг юм билээ. Мэдээжээр МУИС-ийг хөгжүүлэх сангийн захирлууд нь Ганцогт асуудлыг удаа дараа тавьсны эцэст Геологийн тэнхим, Хөгжлийн сан, захиргааны албаны хамтарсан ажлын хэсэг гарч, барьцааны үнэт чулууг задалж үзтэл, ердийн ХАД боогоод 50 сая төгрөг авсан нь илэрч асуудал үүсчээ. Тэр үед Ч.., гуай бяртай болсон үе байлгүй дээ зээлээ шууд төлөөд хүүг нь ЛУУ унжсан түүх МУИС архивт байх ёстой. Ч.Ундрам гэж энэ хүүхнийг Гантөмөр сайдын шахалтаар шууд сургалтын албаны эрхлэгч болсон тэр агшинд л дотор сэтгэлд хар бууж, нөгөө 50 саяын үнэтэй хадны протоколыг устгах гэж ирсэн юм биш биздээ гэх бодол төрж билээ. Ундрам бол яван явсаар МУИС санхүү эрхэлсэн орлогч захирал болоход нь "ам ташсан хэрээ 13 эргэлдэнэ" гэдэг үг толгойд бууж билээ.
Тэр Их сургуулийг дээш ахих гишгүүр болгохын төлөө л ажиллаж, манай залуу багш нарын сэтгэлийг их сайн удирдагч шүү гэж өөртөө урвуулах гэж ирсэн болохоос биш ажил хийх гэж ирээгүй ээ. Ковидын үеэр гэнэт У.Хүрэлсүх, өрөвчхөн сэтгэлтэй болж жүжиглэн огцроход Ч.Ундрам ямарч мэргэжлийн биш харин өөрийн сонгуулийн менежерээ БОАЖ-ын сайдаар тавиулж амжсан. Аав нь Уул уурхайтай болохоор Байгаль орчны үнэлгээ гэж айхтар давааг давахад амархан болсон биз дээ. Бас болоогүй ээ аавынх нь компани Хөгжлийн банкнаас зээл аваад төлөгдөөгүй тул намдаа болон мөрдөн байцаах газар очиж тайлбар өгөхдөө тулаад ирэхийн цагт тэр дор нь мөнгөө төлчихсөн. Тэд бол мөнгөний хашны зөрүүг ашиглаж мэддэг юм. Хүнийг хальтарсан дээр нь дэвслээ энээ тэрээ гэж бүү бод. Уянгалуулан ярьсан хүн бүхнийг бүү дагаж бүү намир, харин үйлдлийг шинж. "Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг" гэж айхтар үг шүү. Ялдамхан инээмсэглэл, залуу насны эрч, хүч боловсрол, гоо үзэсгэлэн гэхээс илүүтэй, үйлдлийг нь шинж. Би л хувьдаа энэ хүүхнийг юунд ч орооцолдоход огтхон ч гайхахгүй. Энэ бол гүтгэлэг биш харин баримт. Цагийн эрхээр энэ бүхнийг сайн мэдэх хүмүүсийн нилээд хэд нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч бас нилээд хэд нь амьд байгаа. МУИС-н залуу бас идэрхэн багш нар минь энэ хүнд хэт итгэж, бас өмөөрч байж түмний өмнө бүлтэгнэв дээ. Хүний өмнөөс ичих шиг хэцүү зүйл хорвоод үгүй.
Эх сурвалж: МУИС-ийн багш А.Булган
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа6 цаг 58 минутын өмнөГ.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа7 цаг 42 минутын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19Сонгуулийн өмнөх МАН-ын их цэвэрлэгээ ба “БАЙ”3 сар 22. 12:03О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ3 сар 21. 13:01ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ ХААДЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 21. 10:06“ГОВЬ” ХК “Таван Богд Холдингс” буюу Ц.Баатарсайханы гэр бүлийн эзэмшилд бүрэн шилжлээ3 сар 21. 9:52Мунзуй Г.Нямдорж: Н.Номтойбаяр шиг шоронгийн хулгайчид итгэж болохгүй шүү!3 сар 21. 8:23Улаанбаатарт өдөртөө +4...+6 градус дулаан байна3 сар 21. 7:36Зурхай: Цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн өдөр3 сар 21. 7:34Халамжийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ3 сар 20. 14:38Д.Амарбаясгалан: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчин өрхөд 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно3 сар 20. 14:25
 Facebook Twitter Youtube