ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэмэлт давалгаа зарласан тухай асуултад хариулахдаа энэ талаар ярих нь утга учиргүй зүйл гэж мэдэгдэв.
Түүний хэлснээр, өмнө нь хэсэгчилсэн дайчилгаанд дуудагдсан 300 мянган оросын 150 мянга нь тус бүлэглэлийн тусгай ажиллагааны бүсэд байгаа бөгөөд эдгээрээс ердөө 77 мянга нь шууд байлдааны ангиудад, үлдсэн нь хоёр, гуравдугаар эгнээнд, нутаг дэвсгэрийн хамгаалалтын хүчний чиг үүргийг гүйцэтгэж байна гэж Путин тодрууллаа
Дайчлагдсан бүх хүмүүсийн хоёр дахь хагас нь БХЯ-ны бэлтгэлийн талбай эсвэл сургалтын төвүүдэд хэвээр байна.
В.Путины хэлснээр, цэргийн тусгай ажиллагааны бүсэд цэргээ бөөнөөр нь орхих асуудал гараагүй байна.
Харин Байлдааны анги байрлалаа орхисон залуус байна уу гэсэн асуултад "Тиймээ, тийм явдал болсон, одоо бүр багассан гэжээ.
Үүний зэрэгцээ тэрээр тусгай ажиллагааны бүсэд асуудал байгааг хүлээн зөвшөөрчээ. Путины хэлснээр цэргийн албан хаагчдын техник хэрэгсэл, хангамжид шинэ асуудал үүсвэл дутагдлыг арилгах ёстой гэж тэрээр онцоллоо.
Эх сурвалж: Лента.ру
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.